Харшил гэж хэлэх төдийд 3 хүн тутмын 2-д ямар нэгэн зовуурь мэдрэгддэг болсон. Товчхондоо хүний биед нэвтэрч дархлааны хэт мэдрэгшлийн урвалаар харшил үүсгэж буй хүчин зүйлийг харшилтөрөгч буюу аллерген гэдэг. Олон төрлийн аллерген байх бөгөөд тэдгээрийг анагаахын шинжлэх ухаанд:
- Амьсгалын замын аллерген
- Ургамлын тоосны аллерген / Мод, Үет ургамал, Хөл газрын ургамал /
- Тоосны хачигны аллерген
- Хөгцний мөөгний аллерген
- Амьтны хучуур эдийн аллерген
- Хоол хүнсний аллерген
- Үе хөлтөн, шавьжийн хорны аллерген
- Химийн бодисын аллерген
- Эм биобэлдмэлийн аллерген гэж ангилж үздэг.
Танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал та харшилтай байх магадлалтай гэсэн үг.
- Хамар битүүрэх,
- Нус гоожих,
- Найтаах,
- Хамар загатнах,
- Тагнай загатнах,
- Чих загатнах,
- Хоолой загатнах,
- Нүд улайж загатнах,
- Үнэрлэх мэдрэхүй сулрах,
- Толгой өвдөх,
- Ядрах,
- Өдөр нойрмоглох,
- Уур уцаартай болж бухимдах,
- Сэтгэл гутрал мэдрэгдэх, сэтгэл санаа зовох,
- Ой тогтоолт сулрах, анхаарал төвлөрөл муудах гэх зэрэг.
Харшил бүрэн төгс эдгэхгүй ч эмчлэгддэг. Яг тухайн харшил идэвхэждэг үед зовуурьгүй, эмнэл зүйн шинж тэмдэггүй болтол нь эмээр эмчлэх боломжтой байдаг. Дархлаа эмчилгээ, мөн харшлын эсрэг биологийн бүтээгдэхүүнээр эмчлэх нь үр дүнтэй болсон. Иймээс харшилд дарангуйлагдаад, зовуурилаад яваад байх шаардлагагүй. Нэн түрүүнд харшлын сорил тавиулж, яг юунаас харшлаад байгаагаа мэддэг болох хэрэгтэй. Тэгээд тэр харшлаад байгаа зүйлсээс хол байх, хэрэглэхгүй байх, сэргийлэх гээд олон арга зам бий.
Харшил 4-р сараас идэвхжиж эхэлдэг учраас яг өдийд сорил тавиулж оношлуулах, урьтал эмчилгээ хийлгэх, аль эсвэл харшил хөдөлсний дараа шинж тэмдэг бууруулах эмчилгээ хийлгэх эсэхээ шийдэх чухал цаг үе юм.
“Precious skin” арьс харшил, гоо заслын эмнэлэгийн Арьс харшил, гоо заслын тэргүүлэх зэрэгтэй Б. Нандинцэцэг эмчтэй харшлын талаар дэлгэрэнгүй ярилцахаар бид БИЗНЕС ПОДКАСТ-д урьсан тул уншигч та бүхэн подкастаас өөрт хэрэгтэй чухал мэдээллүүдийг хүлээн аваарай.
Подкаст сонсох холбоос: