BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дэлхийн усны өдрийг сурталчилсан усны дусал лого бүхий зурагт хуудас. Уг бичвэр нь монгол хэл дээр байгаа бөгөөд усны асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн шийдлийг сонгоход энтрепренер болон компаниудын оролцоог урамшуулж байна. Дээд талд байгаа лого нь янз бүрийн туслах байгууллагуудыг төлөөлдөг. Арын дэвсгэр нь цэнхэр усны сэдэвтэй загвартай. - Business.MN

Усны шилдэг шийдлүүдийг шалгаруулна

Business.mn   Business.mn
2024-02-27
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан усны шилдэг шийдэл “Гүнээсээ хайрлая” шалгаруулалтыг энэ онд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус хөтөлбөр нь Монгол оны усны нөөцийг хамгаалах, бохирдол, хомсдолоос сэргийлэх, зүй зохистой, хэмнэлттэй дахин ашиглах зорилгоор дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж, усны нөөцийн менежментийг хэрэгжүүлж буй аж ахуй нэгж байгууллага, төсөл хөтөлбөр, судалгааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэд, хувь хүнийг урамшуулах, дэмжих, алдаршуулах зорилготой. Тус шалгаруулалтыг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Гүнээсээ хайрлая” газрын доорх усны мэдээллийн аян, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургууль, Монголын Гидрогеологичдын холбоо, “Оюу толгой” компани нар хамтран санаачилж, цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

“Гүнээсээ хайрлая” шагналд нэр дэвшүүлэх шийдлүүдийг өнөөдрөөс хүлээн авч эхлэлээ.

Шагналын төрлүүд:

Шилдэг технологи нэвтрүүлэгч – Байгууллага шилдэг технологи нэвтрүүлэгч – иргэд, хувь хүн усны шилдэг судалгаа – судлаач, баг хамт олон

Шагналын сан:

Төрөл тус бүрд мөнгөн шагнал, батламж, цом, шилдэг төслийн үр дүнг олон нийтэд таниулах

Шагналын төрлүүд:

Шилдэг технологи нэвтрүүлэгч – байгууллагын шийдэл усны хэрэглээ, ашиглалтыг бууруулах зорилгоор орчин үеийн техник технологи ашиглан усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж буй байгууллагууд хамрагдах боломжтой. Мөн түүнчлэн усны бохирдлыг бууруулах, бохирдлоос сэргийлэх, ус хуримтлуулах шилдэг арга технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, усны чанарыг сайжруулах шинэ арга, техник зохион бүтээсэн аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож болно. Шилдэг технологи нэвтрүүлэгч – иргэд, хувь хүний шийдэл усны нөөцийг хамгаалах, усны хэрэглээг бууруулах, усыг бохирдохоос сэргийлэх зорилгоор өрхийн хэрэглээндээ шинэ техник технологи ашиглан усаа эргүүлэн ашиглах, цэвэршүүлэх технологи ашиглаж буй хувь хүн, иргэд оролцох боломжтой. Усны шилдэг судалгаа – судлаач болон баг хамт олон 2021 оноос хойш газрын доорх усны чиглэлээр явуулсан судалгааны ажилд шинэлэг арга аргачлал, стандарт, техник технологи болон олон улсын практик нэвтрүүлсэн судлаачид оролцох боломжтой.

Хэрхэн оролцох:

www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая вэбсайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч /цахим хуудас, “Гүнээсээ хайрлая 2024” усны шагналд нэр дэвших бүртгэл (jotform.com) хуудас болон QR холбоосоор орж шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах батламж, тайлан, тооцоо, судалгаа, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана.

Хугацаа:

2024/02/26 – Шалгаруулалт зарлах, материал хүлээн авч эхлэх2024/03/15 – Материал хүлээн авах сүүлийн хугацаа – /9:00 цаг хүртэл (GMT+8)/2024/03/15 – Хэвлэлийн бага хурал 2024/03/21 – Олон нийтэд мэдээлэх  2024/03/22 – Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Холбоо барих мэдээлэл:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар – 51265528;Гүнээсээ хайрлая аяныг хамтран зохион байгуулагч “Майнд Плас” ХХК – 70111358;Вэб хуудас: www.water.gov.mnFacebook хуудас: https://www.facebook.com/guneeseehairlayInstagram хуудас:  https://www.instagram.com/guneesee.hairlay/

Гүнээсээ хайрлая аяны тухай:

Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах “Гүнээсээ хайрлая” мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын  Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Газрын доорх усны болон Монгол Улсын усны нөөцийн талаарх бодит мэдээлэл, усны хэрэглээний сайн туршлагуудыг мэргэжлийн байгууллагын судлаач, зөвлөхүүдтэй хамтран өөрсдийн цахим хуудас, хэвлэлийн төлөөллүүд, “Цэнхэр алт” нэгдсэн чуулган, Улаанбаатар марафон зэрэг арга хэмжээнүүд, бүтээлч залуусын дунд зохион байгуулсан феллов хөтөлбөр зэргээр дамжуулан олон нийтэд хүргэдэг.

бизнес цэнэг өглөөний уулзалт

Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00