Монголын мисс олон улсын эв санааны нэгдэл, зэрлэг ан амьтдыг хамгаалах үйлсээс урам зориг авч, Энэтхэг, тэр дундаа Махараштра дахь барыг хамгаалах үйлсэд манлайлж оролцохоор боллоо. Түүний кампанит ажил 3-р сарын 1-ээс 3-ны хооронд болох Тадоба фестивалийн өмнө болж байгаа бөгөөд эдгээр ховордсон амьтад ямар нөхцөл байдалтай байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.
Тэрээр ” Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе! Монголын миссийн хувьд би та бүхэнтэй нэгэн чухал үүрэг даалгаврыг хуваалцаж байгаадаа баяртай байна. Энэтхэг дэх барын нөхцөл байдалд санаа тавихыг уриалж байна. Ялангуяа 3-р сарын 1-ээс 3-ны хооронд болох Тадоба фестивалийн барыг хамгаалах үйлсийг сурталчлан дэмжих болно” гэж хэлжээ.
Соёл хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл болгон Монголын мисс дэлхийн барын популицийн 75%-ийг хадгалж буй Энэтхэг улсын нөр их хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв. Энэ бол Энэтхэгийн хувьд чухал үйл явдал төдийгүй дэлхийн байгаль хамгаалагчдын итгэл найдвар юм.
Монголын мисс “Үзэсгэлэнт Монгол нутагтаа бид Мазаалай баавгайг эрхэмлэн дээдэлдэг бөгөөд Энэтхэгтэй нэгэн адил үйл хэргийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Энэ амжилтыг бахдан тэмдэглэх ёстой. Эдгээр сүр жавхлант амьтдыг аврахын төлөө зүтгэж байгаад талархаж байна” гэсэн байна.
Энэтхэгийн хэрэгжүүлж буй байгаль хамгаалах стратегиас санаа авсан Монголын миссийн “Барыг аваръя” аян нь биологийн олон янз байдлыг хамгаалахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байна. Тадоба наадам нь барын амьд үлдэхэд туслах орчныг хамгаалах, хулгайн ангийн эсрэг арга хэмжээ авах, тогтвортой амьдрах арга барилын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах төдийгүй мэдлэгийг дээшлүүлэх чухал арга хэмжээ юм.
Монголын мисс өөрийн платформоор дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс дэмжлэг авахын зэрэгцээ байгаль хамгаалах нэгдсэн хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлж байна.
Та бүхэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан Монголын миссийн үйл хэрэг, Тадоба наадамд үзүүлж буй дэмжлэгийн талаар мэдээлэл авах боломжтой. #MissWorld, #71MW, #MissWorld71, #BWAP, #BeautywithaPurpose, #Энэтхэг, #incredibleindia, #tadobafestival, #missworldsavesthetiger зэрэг хэштегүүдийг ашигласнаар энэхүү сайн үйлсийг түгээж, хувь нэмрээ оруулах боломжтой.
Энэхүү үйл ажиллагааны уриалга нь Энэтхэгийн гайхалтай ололт амжилтыг тэмдэглээд зогсохгүй барыг хамгаалахын тулд үргэлж сонор сэрэмжтэй байх, үйл ажиллагааг дэмжих хөдөлгөөнд оролцохыг хүн бүрд уриалж байна. Бид хамтдаа ирээдүй хойч үедээ эдгээр амьтдын сүр жавхланг байгалийн орчинд нь хадгалан үлдээх боломжийг бэхжүүлж чадах юм.
Тадоба наадам болон бар хамгаалах үйлсийг хэрхэн дэмжих, оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Miss World – Mongolia пэйж хуудсаар холбогдоно уу: