Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын гуравдугаар сарын хувиар зарлагдлаа. Энэ сарын сургалтаараа бид “МАНЛАЙЛЛЫН ТУРШЛАГА” сэдвийг онцолж байна.
Манлайлал гэдэг нь бусдад нөлөөлөх чадвар бөгөөд хүн бүрт байгууллага, бүлгийн өмнө тавигдсан зорилго зорилтыг хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэл төрүүлэх урлаг юм. Өөрөөр хэлбэл, манлайлал нь хаашаа явах зүг чигийг заах луужин юм. Удирдуулж байгаа хүмүүс зорилгодоо хүрээд зогсохгүй, түүнд хатуу итгэл үнэмшилтэй, шаргуу тэмүүлж байх нь манлайллын үр дүнгийн үзүүлэлт болдог.
Бусдыг манлайлан, удирдан чиглүүлж дэлхийг өөрчлөхийн тулд бусдын туршлага, зөвлөгөөг сонсож, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Та ямар ч салбарт бизнес эрхэлдэг бай, хамаагүй. Дараах шилдэг манлайлагч нарын манлайллын тухай зөвлөгөө таныг өөрийн бизнестээ алдаа гаргахаас сэргийлээд зогсохгүй ашиг орлогоо нэмэгдүүлж, компаниа хөгжүүлэхэд тань бага ч болов туслана гэдэгт итгэлтэй байна.
Дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
3 сарын 5. Амжилттай яваа хүнд яагаад ментор хэрэгтэй болдог вэ?
“Обсерв консалтинг” ЗҮБ-ийн үүсгэн байгуулагч Д.Отгонбат
Ажил, амьдралаа үр дүнтэй удирдах, мэдлэг ур чадвар олж авах, мэргэжлийн карьер хөгжүүлэх зэрэгт менторын туслалцаа чухал ач холбогдолтой. Ментортой болсноор хувь хүн дэмжлэг, урам зориг авч олон талт асуудлыг шийдвэрлэх, өөртөө итгэх итгэл, асуудал шийдвэрлэх чадвар нь дээшилдэг. Амжилттай яваа хүмүүст ч гэсэн ментор яагаад хэрэгтэй тухай, ямар асуудлуудыг шийддэгийг энэхүү вэбинараар ярилцана.
3 сарын 12. Дэлхийд үнэлэгдсэн бизнес бүтээсэн “Нууцлаг” компаниудын туршлагаас суралцах нь
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Г.Цолмон
Бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хүмүүст дэлхийд үнэлэгдсэн компаниудын арга барил туршлагад үндэслэсэн онол, практикийн мэдлэгийг вэбинараар олгоно. Зах зээлээ хэрхэн сонгох, тулгуур стратеги, өрсөлдөөний стратегийг хэрэгжүүлэх, санхүү, үйлдвэрлэл, хүний нөөцийн тал дээр суралцах гол зүйлсийг жишээн дээр тайлбарлана.
3 сарын 19. Орчин үеийн удирдагчийн эзэмшвэл зохих ур чадварууд ба Манлайллын 6 хэв маяг
“Глобал стратегийн удирдлагын институт”-н үүсгэн байгуулагч, Менежментийн зөвлөх Р.Оюунжаргал
Манлайллын хэв маяг нь удирдагчдад хэрэгжүүлэх зорилтын дагуу төлөвлөгөө, чиглэл гаргахад туслах арга буюу арга зам юм. Удирдагчдад ажилтнуудддаа урам зориг өгөх, хуваалцах, нөлөөлөх олон чадварууд хэрэг болдог ба орчин цагийн удирдагчийн эзэмшвэл зохих ур чадварууд, тэдгээрийг хэрхэн эзэмших талаар энэхүү вэбинараар ойлголт мэдлэгийг өгнө.
3 сарын 26. Энтрепренерийн үйлдлийн систем гэж юу вэ?
“Хархорум Дижитал Академи”-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат
Менежерүүд болон ажилтнуудын түвшинд илүү их эзэмшил, худалдан авалт бий болгоход ашиглаж болох хэрэгсэл бүрийн талаар асуултуудыг өгдөг. Энэ номыг уншсаны дараа ажилчид EOS-ийн талаар илүү сайн ойлголттой болохоос гадна тэд илүү идэвхтэй оролцож, танай компанийн алсын харааг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох болно.
Вэбинар мягмар гараг бүр видео хэлбэрээр байршина. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас аваарай.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
И-мэйл: support@karakorum.digital,
Утас: 70110812, 85851850 /ажлын цагаар/
Вэб: karakorum.digital
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.