Хуванцрын хаягдал дэлхий нийтийн санааг чилээж буй энэ цаг үед хүнс үйлдвэрлэгчид илүү “ногоон” байх шийдлийг эрэлхийлж эхэллээ. Энэ “эрэл”-д гарагсдын нэг “М-Си-Эс Кока-Кола” компани тун удахгүй Монголдоо анхдагч хэмээн тодотгож болох байгаль орчинд ээлтэй инновацын шийдлийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх гэж байна. Тэд ТML үйлдвэрээр дамжуулан хуванцрыг дотооддоо дахин боловсруулж, бүтээгдэхүүнийхээ тодорхой хэсгийг дахин боловсруулсан хуванцар савлагаатайгаар худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Хуванцар бол суут нээлт
Хүн төрөлхтөн 1940-аад онд нэгэн суут нээлт хийсэн нь та бидний өдөр тутмын хэрэглээ болсон хуванцар юм. Хуванцар бий болсноор аж үйлдвэрийн хөгжил хурдасч, дэлхийн хоёрдугаар дайны дараагаас “үйлдвэрлэлийн судас” илүү эрчтэй лугших болов. Ялангуяа хүнсний үйлдвэрлэлд хуванцар материал нь сав баглааны хамгийн оновчтой, өргөн сонголтын нэг болж хувирсан юм. Учир нь хуванцар нь төмөр, шил, шаазантай харьцуулахад байгалийн шавхагдах нөөцөд илүү “гамтай” шийдэл болж байлаа. Мөн хуванцрыг хямд өртгөөр олноор нь үйлдвэрлэх боломжтойгоос гадна бүтээгдэхүүнийг агаар бохирдуулагчийн нөлөөнөөс найдвартай битүүмжилж, аюулгүй байдал, шинэлэг байдлыг нь хамгаалж чаддагт гол давуу тал нь оршиж байв. Ийм ч учраас хүн төрөлхтөн хуванцрын хэрэглээндээ хурдацтай автаж, өдгөө дараагийн шийдвэрлэх алхмын өмнө ирээд байна. Мэдээж бид дадсан хэрэглээнээсээ ухарч чадахгүй. Гагцхүү дахин боловсруулах замаар хуванцрын хаягдлыг бууруулах, бүр “тэглэх” талаар мөрөөсөх нь илүү амьдралтай гэж судлаач, шинжээчид зөвлөж байна.
Кока-Кола компани “Хог хаягдалгүй дэлхий” санаачилгыг өрнүүлж, энэ санаачилгад “М-Си-Эс Кока-Кола” компани нэгджээ. Улмаар тус компани дотоодын хүнс үйлдвэрлэлийн салбарт “гэрэл” асаах томоохон шийдвэр гаргасан нь ус ундааны хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэрийг байгуулах санаачилга байв.
Анхдагч хуванцрын түүхий эдийг газрын тос, байгалийн молекул болон бусад олон төрлийн нэгдлээс гаргаж авдаг бол дахин боловсруулсан хуванцрын түүхий эд нь мэдээж хэрэглээний дараах хуванцар юм. Хуванцраа хог бус түүхий эд болгон ашигласнаар байгалийн шавхагдах нөөцийг хамгаалах боломжтой. Мөн хуванцрыг ахин “амилуулахад” илүү бага хэмжээний эрчим хүч зарцуулж, илүү бага хэмжээний нүүрстөрөгч ялгаруулдгаараа давуу талтай. Иймээс өсөн нэмэгдэж буй хэрэглээг “ногооруулахын” тулд дахин боловсруулах нь дэлхийг анагаах хамгийн оновчтой шийдэл юм.
Хуванцрын байлдан дагуулалт
1950 онд 1.5 сая тонн байсан хуванцрын үйлдвэрлэл 2019 онд буюу цар тахлын өмнө 460 сая тоннд хүрчээ. Өөрөөр хэлбэл, хэдхэн арван жилд үйлдвэрлэл экспоненциалаар өсөж, хуванцар хог хаягдлын хэмжээ эрс нэмэгдсэн байна. Харин цар тахлын үед буюу 2020 оны эхний хагаст үйлдвэрлэл огцом буурч, улмаар 2021 оны хоёрдугаар хагасаас эргэн сэргэжээ. Цаашид хуванцрын үйлдвэрлэл улам бүр эрчимжиж, 2030 он гэхэд дэлхийн хуванцрын үйлдвэрлэл 560 сая тоннд хүрнэ гэж McKinsey таамаглаж байна. Гэвч өдгөө хүн төрөлхтөн жил тутам үйлдвэрлэж буй хуванцрынхаа ердөө 10 хүрэхгүй хувийг нь л хаягдал хуванцар ашиглан үйлдвэрлэж байна.
Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд Улаанбаатар хотоос гэхэд жилд дунджаар 258 мянган тонн хуванцар хог хаягдал гардаг.
Харин манай улсын хувьд, хүн ам ихээр суурьшсан Улаанбаатар хотоос гэхэд жилд дунджаар 258 мянган тонн хуванцар хог хаягдал гардгийг “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын бүтцийн талаарх судалгааны тайлан”-д дурджээ. Мөн улсын хэмжээнд, жилд ойролцоогоор 20 мянган тонн нь хүнсний зориулалттай хуванцар сав хог болж хаягддаг байна.
Үүгээр барахгүй Монгол Улсад хуванцрын хэрэглээ аль хэдийнэ анхаарал татах өндөр хэмжээнд хүрснийг хэвлэлүүд онцолжээ. Одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд л гэхэд, Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэж, олон улсын байгууллагууд боломжит бага хэмжээгээр хуванцрын хаягдал үүсгэх, үүссэн хог хаягдлыг байгаль орчинд хөнөөл багатайгаар дахин боловсруулж, ногоон эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх шаардлагатайг бидэнд зөвлөж байсан юм.
Цар тахлаас үүдэлтэй тээвэр ложистикийн хямрал нүүрлэхийн өмнө буюу 2019 онд манай улсад 355.4 тэрбум төгрөгийн хуванцар бараа, материал импортоор орж ирсний гуравны хоёр нь БНХАУ-аас, үлдсэн нь БНСУ, ОХУ, АНУ, Австрали, ХБНГУ зэрэг 80 гаруй улсаас гарал үүсэлтэй байжээ.
Мөн манай улсад хуванцрын хэрэглээ өндөр байгаа нь импортоос ихээхэн хамаарч байгааг “МИРИМ Консалтант” ХХК-ийн 2022 оны судалгааны тайланд онцолжээ. Цар тахлаас үүдэлтэй тээвэр ложистикийн хямрал нүүрлэхийн өмнө буюу 2019 онд манай улсад 355.4 тэрбум төгрөгийн хуванцар бараа, материал импортоор орж ирсний гуравны хоёр нь БНХАУ-аас, үлдсэн нь БНСУ, ОХУ, АНУ, Австрали, ХБНГУ зэрэг 80 гаруй улсаас гарал үүсэлтэй байжээ. Хуванцар бүтээгдэхүүн импортлогч томоохон компаниуд ус, ундааны савны бэлдэц, түүхий эд, бөглөө, шошго, лац, гялгар хальс зэргийг хамгийн их мөнгөн дүнгээр импортолсон байна.
Харин хуванцар дахин боловсруулах дотоодын үйлдвэрүүдийн борлуулалт 2019 онд ердөө 19.2 тэрбум төгрөг байжээ. Эндээс асар их мөнгийг бид хуванцарт зориулж, гаднын зах зээл рүү урсгаж байгааг ойлгож болох юм.
Хаягдлаар баялаг бүтээхүй
Монгол Улс хуванцар үйлдвэрлэлийн гол тоглогч болох Хятад улсад хуванцрын хаягдлаа экспортолдог байсан ч 2018 онд урд хөрш хуванцрын импортдоо хязгаарлалт тавив. Ингэснээр дан ганц манай улс гэлтгүй нийлүүлэгч орнууд хуванцрын хаягдлаа хэрхэн вэ гэсэн сорилттой нүүр тулгарсан аж. Яг энэ үед дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг Кока-Кола компани “Хог хаягдалгүй дэлхий” санаачилгыг өрнүүлж, энэ санаачилгад “М-Си-Эс Кока-Кола” компани нэгджээ. Улмаар тус компани дотоодын хүнс үйлдвэрлэлийн салбарт “гэрэл” асаах томоохон шийдвэр гаргасан нь ус ундааны хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэрийг байгуулах санаачилга байв. 2021 онд 17 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулсан TML үйлдвэр өдгөө ногоон, тойрог эдийн засгийг тэтгэх чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болсныг салбарынхан онцолж байна.
Нийтдээ 6,000 м2 үйлдвэрийн обьект бүхий 20,000 м2 талбайг хамрах технологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий энэхүү үйлдвэр үйлдвэрлэлийн болон агуулахын хоёр хэсгээс бүрдэнэ. Мөн ижил төстэй үйлдвэрээс зургаа дахин бага ус хэрэглэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгаруулалт харьцангуй багатайд тооцогдохыг үйлдвэрийн менежер О.Өнөржаргал онцолж байв.
TML үйлдвэр нь хуванцар савны зөвхөн их биеийн хэсгийг боловсруулдаг учраас шошго болон бөглөөг энэ төрлийн дахивар боловсруулдаг үйлдвэрүүдэд хүлээлгэн өгдөг байна. Түүнчлэн дэргэдээ лабораторитай учраас эцсийн болон хагас боловсруулсан хэрчдэс, мөхлөгөөс цаг тутам дээж авч чанарыг нь шалгадаг аж.
Дээр дурдсанчлан, манай улс жилдээ 20 мянган тонн хуванцар сав хэрэглэдэг гэж үзвэл “М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилгаар байгуулсан TML үйлдвэрт монголчуудын бүтэн жилийн турш хэрэглэсэн бүх хуванцар савыг дахин боловсруулах боломжтой. Энэ үйлдвэр нь жилд 27 мянган тонн хуванцар савыг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд нэг хуванцар савыг хэд хэдэн удаа дахин боловсруулж, ашиглах боломжтой гэсэн юм.
TML үйлдвэр цуглуулалтаа бүрэн хариуцаж байгаа төдийгүй хог хаягдал цуглуулж, боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрт тээвэрлэн нийлүүлэх зорилготой SESL Smart Solution охин компанийг ч мөн байгуулжээ. Тус компанийн төлөөлөгчид СӨХ, албан байгууллагууд руу холбогдон түүхий эдээ цуглуулдаг байна. Одоогоор SESL Smart Solution компанийн түүхий эд хүлээх авах гурван цэг Улаанбаатарт, нэг цэг Дарханд байгуулагджээ.
2021 оны эцсийн байдлаар тус компанийн хуванцар цуглуулалтын хэмжээ 47 хувь байсан бол 2022 оны эцсээр нийт хуванцрын 62 хувийг тэд буцаан цуглуулж чадсан байна.
Хог хаягдлын менежментийг нэг алхам урагшлуулахад чухал ач холбогдолтой энэхүү бүтээн байгуулалтыг дагасан эерэг өөрчлөлтүүд өөр олон бий. Хуванцар сав жин бага боловч овор хэмжээ ихтэй учраас энэ нь тохижилт үйлчилгээний компанийнхны ажилд багагүй хүндрэл учруулдаг байсан аж. Харин одоо цуглуулалтын компани дахивруудыг тээвэрлэснээр тэдний ажил хөнгөрчээ.
TML үйлдвэр дэргэдээ лабораторитай учраас эцсийн болон хагас боловсруулсан хэрчдэс, мөхлөгөөс цаг тутам дээж авч чанарыг нь шалгадаг аж.
Мөн “М-Си-Эс Кока-Кола” компани “Хог хаягдалгүй дэлхий” санаачилгын хүрээнд өрнүүлж буй “Хуванцрын хаягдалгүй дэлхий 2030” кампанит ажлаараа дамжуулан СӨХ, үзвэр үйлчилгээ, оффис, сургууль гэх мэт газруудаас хуванцар цуглуулах ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Үр дүнд нь, компанийн хуванцар савны цуглуулалтын хэмжээ ч өсжээ. 2021 оны эцсийн байдлаар тус компанийн хуванцар цуглуулалтын хэмжээ 47 хувь байсан бол 2022 оны эцсээр нийт хуванцрын 62 хувийг тэд буцаан цуглуулж чадсан байна.
Үүгээр зогсохгүй “М-Си-Эс Кока-Кола” компани орон нутгийн идэвхтэй харилцагч, аж ахуйн нэгжүүдтэй хамтран орон нутгаас хуванцар цуглуулах үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгохоор төлөвлөжээ. Учир нь тэд 2030 онд хуванцар савны цуглуулалтаа 100 хувьд хүргэж, нийт бүтээгдэхүүнийхээ тэн хагасыг дахин боловсруулсан савлагаатай болгохоор зорьж буй юм. Тэд мөн тун удахгүй ундаа, усаа дахин боловсруулсан саванд савлаж, худалдаанд гаргахаар зэхэж байна.
TML үйлдвэр дэлхийд тэргүүлэх технологи болох Италийн SOREMA болон Австрийн EREMA зэрэг тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн “Хуванцар дахин боловсруулах төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэв.
Эхний үе шат:
Хуванцрыг олон шат дамжлагатай угааж цэвэрлэн хэрчих бөгөөд хэрчдэсийг өндөр температурт хайлуулан, талсжуулж мөхлөг үйлдвэрлэж байна. Уг түүхий эдээр нэхмэлийн утас, гялгар хавтас гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул үйлдвэрлэсэн мөхлөгөөсөө тодорхой хувийг экспортод гаргаад эхэлжээ.
Хоёр дахь үе шат:
Хоёр дахь хөрөнгө оруулалтаар хүнсний саванд хэрэглэх боломжтой rPET мөхлөг үйлдвэрлэж, дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглах боломж бүрдээд байна. Энэхүү мөхлөгийн чанарыг FDA баталгаажуулж, сертификат олгосон бөгөөд уг үйлдвэрлэлийн технологи нь Европын холбооны стандартаар баталгаажсан.
“М-Си-Эс Кока-Кола” компани ийнхүү хүнс үйлдвэрлэлийн салбарт манлайлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Уншигч та ч мөн хүний хязгааргүй хэрэгцээ, шаардлагыг хязгаарлагдмал нөөцөөрөө хангаж буй эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хог хаягдлын менежментийг сайжруулахад хувь нэмрээ оруулаарай. Үүний тулд хуванцраа эх үүсвэр дээр нь аль болох цэвэрхэн ангилж хаяхыг та бүхэнд уриалж байна.