Ч.Үүрийнцолмон. Эрхэм түнш консалтинг ХХК-ийн захирал, санхүүгийн зөвлөх
Нэгэн харилцагч маань “Нягтлан ажлаа хаяад явчихлаа, ямар нэгэн хариуцлага тооцох боломж байдаг уу, ханддаг газар гэж байна уу?” гэсээр угтлаа. Шалтгааныг нь тодруулахад хоорондын үл ойлголцол, маргаан үүссэнээр муудалцаад яваад өгч л дээ. Хамгийн хачирхалтай нь банкны гүйлгээ хийх эрх, татвар, санхүүгийн систем рүү нэвтрэх эрхийг үлдээлгүй явсан нь тухайн газарт багагүй чирэгдэл учруулсан.
Эндээс хамгийн түрүүнд ургаж гарах асуулт нь: Анх ажилд ороход ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгсөн үү? Ажил хүлээлцэх акт баримтаар үйлдсэн үү?
Хариулт: Үгүй. Тухайн үед өмнөх нягтлан эрүүл мэндийн шалтгаанаар ажил хүлээлцэх боломжгүй байсан юм.
Ойлгомжтой. Тийм тохиолдолд ямар ч ажлын хариуцлага тооцох боломжгүй. Харин тухайн хүний буруутай үйлдлээс шалтгаалж байгууллагад бодит хохирол учирсан бол түүнийгээ баримтаар нотолж хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэдгийг тайлбарлав.
Нягтлан бодогчийн хариуцлага ажлаа баримтжуулан хүлээн авсан тэр цаг мөчөөс эхлэх ёстой. Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлд ажил хүлээлцэх тухай тусгасан байдаг. Ажил хүлээн авах болон ажил хүлээлгэн өгөх нь эрх, үүргийн хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл нягтлан бодогч ажилд орохдоо ажил хүлээн авах эрхээ эдэлнэ. Харин ажлаас гарахдаа ажил хүлээлгэн өгөх үүргээ хүлээнэ. Ажил олгогчийн хувьд ажлыг хүлээлгэн өгөх нь үүрэг, ажлаас гарахад нь ажлаа бүрэн хүлээн авах нь ажил олгогчийн эрх болж хувирдаг.
Тэгэхээр ажил олгогч та ажил хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй цагт ажил хүлээн авах эрхээ эдэлж чадахгүй. Хамгийн харамсалтай нь ажил хүлээлгэн өгөөгүйгээс шалтгаалж байгууллагын үйл ажиллагаанд үүсэх дараах эрсдэлүүд улам нэмэгдсээр байдаг.
Ажил хүлээлгэн өгсөн болон ажил хүлээлгэн өгөөгүй тохиолдлын давуу болон сул талууд:
Ажил хүлээлцсэн | Ажил хүлээлцээгүй |
|
|
Ажил хүлээлгэн өгөх гэдэг нь хөдөлмөрийн гэрээ байгуулахаас тусдаа ажилбар бөгөөд доорх дарааллын дагуу ажлаа хүлээлгэн өгч чадвал ажил олгогч нягтлан бодогчоосоо бүрэн хариуцлага нэхэх боломжтой.
Ажил хүлээлгэн өгөх дараалал:
№ | Хийгдэх ажлууд | Анхаарах |
1 | Хөдөлмөрийн гэрээ байгуулах, баталгаажуулах | Ажлын байрны тодорхойлолтын хамт |
2 | Ажил үүргийн хуваарь танилцуулах, баталгаажуулах | Урьдчилан боловсруулсан /Албан тушаал бүрээр/ |
3 | Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, Санхүүгийн үйл ажиллагааны журам танилцуулах, гарын үсгээр баталгаажуулах | Баталгаажсан, дагаж мөрдөх тушаалтай байх |
4 | Дагалдуулагч томилох | Ижил албан тушаалтай юм уу түүнээс дээш албан тушаалтан байх |
5 | Хариуцсан ажлын архив, тайлантай танилцуулах, хүлээлцэх | Жагсаалтаар баталгаажсан байх |
6 | Ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажлын байрыг танилцуулах | Ажлын байртай танилцах гэдэг нь оффис, агуулахаар явж хүмүүстэй танилцах биш юм. Тухайн байгууллагын удирдлагын оролцоо, уялдаа, бусад хэлтэс нэгжийн хоорондын ажлын уялдаа зэргийг маш сайн ойлгуулах хэрэгтэй. |
7 | Тооллого хийх | Ажил үүргийн хуваариас хамаарна |
8 | Ажил хүлээлцэх акт үйлдэх, баталгаажуулах | Форматын дагуу |