Зочлох үйлчлэх салбарын бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбарынхан анхаарлаа хандуулж оролцох арга хэмжээ
Жуулчдаа хүлээн авахад бид бэлэн үү?
Монгол Улсын Засгийн Газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор Монгол Улсын аялал жуулчлалыг дэлхийд танилцуулах, жуулчдыг таатай аялуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалыг сурталчлах кампанит ажлуудыг дэс дараатай зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү санаачилгын хүрээнд 2023 онд 650.000 жуулчин ирж, 1.3 тэрбум ам.долларын орлого олсныг БОАЖЯ-наас мэдээлсэн. Энэхүү эерэг үр дүн 2024 онд ч үргэлжлэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Иймд зочлох үйлчилгээний салбарын байгууллагууд үндэсний онцлог давуу талуудыг шингээсэн жуулчны өглөө, өдөр, оройн хоолны жишиг цэс бий болгох, ингэхдээ Монголчуудын уламжлалт идээ ундааны соёлыг илтгэсэн 5 өнгийн идээ, эх орны хөрсөнд ургасан үндэст, навчит ургамал, ногоо, жимс жимсгэнэ зэргийг ашиглах түүгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх шаардлагатай байна.
Жуулчдаа ямар хоолоор дайлах вэ?
Монгол үндэсний зоог, ундааг түгээн дэлгэрүүлэх, ЖУУЛЧНЫ ЦЭС зохиох, төлөвлөхтэй холбоотой судлаач, эрдэмтдийн оролцоотой туршлага мэдээлэл солилцох мөн түүнчлэн бүс нутгийн онцлог бүхий түүхий эд, материалыг орчин үеийн технологид суурилан инноваци шингээн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн бий болгох, цэсэнд нэвтрүүлэх, бодит туршлагаа хуваалцаж өөрсдийн бүтээгдэхүүн – үйлчилгээг таниулах, сурталчлах зорилгоор 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн арга хэмжээний онцлог юу байх вэ?
Монголчуудын уламжлалт идээ ундааны соёлд “Таван өнгө идээ” гэдэгт цагаан, хар, улаан, хөх, шар таван өнгө бөгөөд “цагаан идээ” гэвэл мал амьтны сүү, шимээр үйлтгэсэн идээг “хар буюу бараан идээ” гэвэл ус, архи хоёрыг, “улаан идээ” гэвэл мах шүүсний зүйлийг, “хөх, ногоон идээ” гэвэл ургамал, тариа, үр жимсний зүйлийг, “шар идээ” гэвэл тос тослогийн зүйлийг тус тус хэлдэг. Энэ 5 өнгийн идээгээр, өөрийн байгууллагын онцлогийг харуулсан идээ шүүс, хоолыг хэрхэн бэлдэх талаар онол, практик, дадлага, танилцуулга хосолсон арга хэмжээ болохоороо онцлогтой.
Арга хэмжээний хураангуй мэдээлэл:
Арга хэмжээний нэр | HoReCa Mongolia Conference 2024 |
Сэдэв | “ЖУУЛЧДАА ДАЙЛАХ МОНГОЛ ЗООГ” |
Давтамж | 6-р чуулган |
Зохион байгуулагдах хугацаа | 2024 оны 4-р сарын 05-ны өдөр |
Зохион байгуулагдах газар | “Салбартаа тэргүүлэгч UG Palace” |
Оролцогчдын нийт тоо | 450 – 500 |
Зочин илтгэгч болон урилгаар ирэх хүндэт зочид | 9 илтгэгч, 25 урилгын зочин |
Эртэч тасалбар – 198.000₮ ( 3/25-ныг дуустал )
Энгийн тасалбар – 248.000₮
Оролцогч хувь хүмүүс, байгууллага дараах холбоосоор дарж бүртгүүлнэ үү: https://forms.gle/2ZG6MpTZBF6MvGWE6
Ханган нийлүүлэгч байгууллагууд оролцох хүсэлтэй бол: horecamongolia@gmail.com хаягаар байгууллагын танилцуулгаа илгээнэ үү.
Суудал баталгаажуулах: https://horecamongolia.com/conference
Холбогдох утас: 8511-5208, 8611-7490
Хугацаа | Илтгэлийн сэдэв | Зочин илтгэгчийн нэр, албан тушаал |
09:00-10:00 | Зочдын бүртгэл:
Монгол өглөөний цай ба танилцуулгат зоогийн үйлчилгээ |
Ө. Мөнхсайхан “Монголын Гастроном Аялал жуулчлалын холбоо”-ны Гүйцэтгэх захирал,
Э. Энх-Алдар Зөвлөх шеф |
10:00-10:20 | Нээлтийн арга хэмжээ | Зочид, төлөөлөгчид |
I ХЭСЭГ: МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ЗООГ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ | ||
10.25-10.50 | Соёлын аялал жуулчлалд уламжлалт зоог, ундааны нөлөөлөл | Д. Гантөмөр ШУ-ны доктор, Олон улсын соёлын аялал жуулчлалын нийгэмлэгийн Дэд Тэргүүн, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч |
10.55-11.35 | Монголын зоог, ундааны судлагдсан байдал | Р. Батбаатар
Судлаач, Дэлхийн тогооч нарын холбооны шүүгч Н. Залуунас “Өвөр Монголын хоолон гэрийн холбоо’’-ны нарийн бичгийн дарга |
11.40-12.05 | Жуулчдын Монгол уламжлалт зоог, ундааны талаарх хүлээлт ба өнөөгийн байдал | М. Есөнмөнх
Модерн номадс сүлжээ рестораны үүсгэн байгуулагч, “Монголын ресторан, зоогийн газрын холбоо”-ны ерөнхийлөгч |
12.10-12.25 | Асуулт хариулт, боломж | Модератор |
II ХЭСЭГ: МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ЗООГ, УНДАА БА ОРЧИН ҮЕ | ||
12:30-13:30 | Өдрийн зоог:
Монгол уламжлалт зоог, ундаа ба танилцуулга зоогийн үйлчилгээ |
Р Батбаатар Судлаач, Дэлхийн тогооч нарын холбооны шүүгч, болон гишүүд |
13:35-14:00 | Аялал жуулчлалын тогтвортой
хөгжлийн замналд Монгол зоог ундааны орчин цагийн хувьсал |
Д. Гансүх Ph.D
“Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв”-ийн Тэргүүн |
14:05-14:30 | Бүс нутгийн идээ, ундааг жуулчны цэсэнд нэвтрүүлэх боломж | Ө. Мөнхсайхан “Монголын Гастроном Аялал жуулчлалын холбоо”-ны Гүйцэтгэх захирал |
14:35-15:00 | Эх орны жимс, жимсгэнийг дэвшилтэт технологиор боловсруулан жуулчдад зориулсан бүтээгдэхүүн болгох нь | “Норд Роуд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тайван |
15:05-15:20 | Асуулт хариулт, боломж | Модератор |
15:25-15:50 | Цайны завсарлага | |
III ХЭСЭГ: МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ЗООГ, УНДААГ ТАНИУЛАХ БА НӨЛӨӨЛӨЛ | ||
15:55-16:20 | Монгол зоогийн контент бүтээж жуулчдад нөлөөлөх нь | Артгэр студийн тогооч Р. Баясгалантөгс |
16:25-16:50 | Монгол зоог, ундааг Дэлхийд таниулахад залуус бидний нөлөөлөл | Е. Номударь /Nomuyeru/
Контент бүтээгч |
16:55-17:20 | Монгол зоог, ундааг таниулах стратеги ба MonGolia | Г. Баярхүү “BSP” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Зөвлөх |
17:25-17:40 | Асуулт хариулт, боломж | Модератор |
18:00-19:00 | Чөлөөт уулзалт |