BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тек салбар арга хэмжээнд эгнэн суугаад алга ташиж, инээмсэглэн суусан олон эмэгтэйчүүд. Тэд албан ёсны хувцас өмссөн бөгөөд олон хүн костюм, даашинз өмссөн байна. Энэ тохиргоо нь хязгааргүй боломжийг онцолсон хурал эсвэл семинар юм. - Business.MN

Өөрчлөлтийг өөрөөсөө буюу тек салбар дахь хязгааргүй боломж

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2024-04-19
  Технологи
0
Share on FacebookShare on Twitter

Охид, эмэгтэйчүүдийг технологийн салбарт чадавхжуулах зорилготой Women in Tech 2024 арга хэмжээ зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн арга хэмжээг МҮХАҮТ, She Trades Mongolia Hub, Women in Tech Mongolia Chapter, JCI Mongolia Women Club хамтран зохион байгуулсан бөгөөд 50 орчим байгууллага, 500 гаруй эмэгтэйчүүд оролцож, бизнес, технологи, хувь хүний хөгжил гэсэн гурван гол сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, асрах зэрэг асрахуйн ачааллаас болж хөдөлмөрийн зах зээлд орж чадахгүй, орлого нь тасалдах асуудал түгээмэл байдаг. Тэгвэл эмэгтэйчүүд, ээжүүд өөрийн эзэмшсэн мэргэжлээс гадна технологийн багахан хэмжээний чадвар эзэмшсэнээр орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг арга хэмжээний үеэр зочин илтгэгчид онцолж байв. Тухайлбал, Women in Tech хөдөлгөөний Монгол дахь элч төлөөлөгч Н.Энхсайхан “Охид, эмэгтэйчүүд мэргэжлийнхээ дагуу эзэмшсэн ур чадвараас гадна шинэ мэдлэгт тодорхой хэмжээнд суралцаж чадвал дараагийн түвшинд гарах бүрэн боломжтой. Жишээлбэл, Excel дээр ажилладаг ур чадвараа ахиулж, алхам урагшлан Microsoft Power Platform ашиглаж сурах, эсвэл их хэмжээний өгөгдөл дундаас яг хэрэгтэй мэдээллээ шүүж харж чаддаг болох зэрэг чадварыг эзэшмсэнээр олон боломжийг өөртөө нээж чадна” хэмээсэн юм. 

Үүнээс гадна технологийн салбарт эмэгтэй бизнес эрхлэгчид ашиглахад тохиромжтой олон гарц, суваг бий болж, ээжийн үүргийн хажуугаар нэмэлт орлоготой болох боломж улам бүр нэмэгджээ. Цахим эдийн засгийн салбараас орлого олж, бизнес эрхэлж буй хүмүүсийг хүйсээр нь авч үзвэл 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ талаар зочин илтгэгч, Дэлхийн банкны Цахим эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Тэмүүлэн “Мэргэшсэн нягтлан бодогч ээжүүд дотоодын Momade платформыг ашиглан өөрийн үйлчлүүлэгчээ олж, ажлаа хийх нөхцөл бүрдсэн. Дизайны мэдрэмжтэй ээжүүд гэхэд л гадаадын Appwork платформыг ашиглан өөртөө ажлын байр бий болгох боломжтой. Тэгэхээр охид, эмэгтэйчүүд, ээжүүд өөрийн ур чадвараа эргэн тойрон, ойрын хүрээлэлдээ л ашиглах нөхцөлийг эрж хайхаас илүүтэй зах зээл дамнаж харах боломжийг цахим платформууд үүсгэчихээд байна” гэлээ.  

Womеn in Tech нь 2030 он гэхэд таван сая охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулж, технологийн салбарт багтаах зорилготой олон улсын хөдөлгөөн юм. Монгол Улс энэхүү хөдөлгөөнд 2022 онд албан ёсоор нэгдэж, технологийн салбарыг төлөөлж буй чадварлаг эмэгтэйчүүдийг нэг зорилгын төлөө нэгтгэж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд уг салбарт хөрвөн орж буй бүсгүйчүүдийн тоо 20 хувиар нэмэгдээд байгаа аж. Технологийн салбарын хөгжил хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлж буй өнөө цагт манай улс уул уурхайн баялагт бус энэ салбарт анхаарал хандуулж чадвал оюуны потенциалаа экспортлох цаг ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Түүнчлэн эмэгтэйчүүд технологийн салбарт олноор хөл тавих нь уян хатан бодлого хэрэгжүүлэх давуу талтай гэж арга хэмжээг зохион байгуулагчид үзэж байв.  

Харин оролцогч охид, эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн сурч хөгжихөд тулгамдаж буй бэрхшээлийг гадаад хэлний мэдлэг дутуу, бусадтай харилцах буюу танилын хүрээ тэлэх чадвар сул, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж тодорхойлжээ. Тэд арга хэмжээний хоёр дахь хэсэгт уригдсан салбар салбарын 21 шилдэг ментороос зөвлөгөө авч, танилын хүрээгээ тэлсэн юм. 

Мөн энэ үеэр “Премиум Нэксус” компанийн Мэдээллийн технологийн газрын захирал Г.Цэрэнжагзан, “Эмпасофт” дээд сургуулийн оюутан, жүдо бөхийн спортын дэд мастер Л.Дэлгэрмаа, “Ханбогд кашимер”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ч.Ганцэцэг, Life Tree хөтөлбөрийн санаачлагч, хүүхдийн номын зохиолч, судлаач Б.Солонго нар өөрсдийн амжилтын түүхээ хуваалцаж, оролцогч бүсгүйчүүдэд урам зориг өгсөн билээ. Тэдний түүхийг сонсож байхад “Эмэгтэй хүнд тэгш боломж олддог байсан бол энэ хорвоод олон зүйл эмх цэгцтэй байх байжээ. Аливаа амжилт эмэгтэй хүнээр нэрлэгдэж, эмэгтэй хүн өөрийгөө зоригтойгоор зарлан тунхаглах тэр цагаас эхлэн тэгш оролцоо, тэнцвэрт байдал бий болох болов уу” гэсэн бодол төрж байлаа. 

bookzone.mn
Тагууд: Дижитал шилжилтменежмент

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00