PMBA номыг бүхэлд нь дүгнэвэл бизнесийн төв цэгт “хүн” байна гэж үзжээ. Хүн буюу хэрэглэгч юу хүсэж байна, түүнд ямар хэрэгцээ, шаардлага тулгарав? Хүн ямар шийдвэр гаргаж, юуг ямар учраас худалдан авах болов? Хүн буюу бизнес эрхлэгч юуны төлөө бизнес хийдэг вэ? гэх мэтээр асуултууд хөвөрнө.
Тэгвэл энэ бүхнийг ойлгохын тулд хүний сэтгэл зүй, цаашлаад борлуулалт, маркетингийн суурь ойлголтуудтай танилцах зайлшгүй шаардлагатай. Үүнийг бизнесийн философи, танин мэдэхүйн үүднээс маш энгийнээр ойлгуулж чадахуйц бүтээл болсноороо Жош Кауфманы “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” ном онцгой.
Зочин: Д.Асралт. Бизнес академийн захирал, Юнайтед бизнес паблишингийн үүсгэн байгуулагч
Хөтлөгч: Х.Цолмон, Business.mn. Креатив редактор
Номыг худалдаж авах: UnitedBusinessReview
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.