Монгол Улсын савласан цэвэр усны зах зээлийн хувьд байгалийн эрдэст ус харьцангуй цөөн байдгийн нэг нь ViO Millenia ус юм. Энэхүү брэндийн ус нь газрын гүнд 20 гаруй жилийн турш эрдэсэжсэн, хүний хөл хүрээгүй онгон байгалиас шууд савлагдан хэрэглэгчдэд хүрдгээрээ онцлог.
Байгалийн зүй тогтлоор эрдэсэжсэн ус
Хүн амьдралынхаа турш 35 тонн ус уудаг. Хотжилт, хөгжлийн нөлөөгөөр ундны усны чанар сайнгүй болсон өнөө цагт зөв ус сонгон хэрэглэнэ гэдэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй нэн чухал сонголтын нэг болжээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн цэвэр усны зах зээлд байгалийн эрдэст ус өдгөө хамгийн эрэлттэйд тооцогдож байна.
Улаанбаатар хотоос 200 км, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 км -ийн зайд үйлдвэр байгуулж, зөвхөн хуванцар савлагаатай ViO Millenia усыг энд газар дээр нь савлан үйлдвэрлэдэг. Харин шилэн савлагаатай бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод “М-Си Эс Кока-Кола ХХК” -ийн төв үйлдвэрт үйлдвэрлэж байна.
Монгол Улсын савласан цэвэр усны зах зээлийн хувьд байгалийн эрдэст ус харьцангуй цөөн байдгийн нэг нь ViO Millenia ус юм. Энэхүү брэндийн ус нь газрын гүнд 20 гаруй жилийн турш эрдэсэжсэн, хүний хөл хүрээгүй онгон байгалиас шууд савлагдан хэрэглэгчдэд хүрдгээрээ онцлог. Шүлтлэг чанар нь PH 7.8 – тай буюу уухад зөөлөн. ViO Millenia ус кальци, магни, натри, кали, бикарбонат, сульфид, хлорын баялаг найрлагатай.
Дэлхийн зах зээлд өрсөлдөх монгол брэнд
ViO Millenia ус гоёмсог шилэн савлагаатай бөгөөд импортын цэвэр усны брэндүүдтэй харьцуулахад үнийн хувьд боломжийн. Тиймдээ ч өнгөрсөн жилүүдэд дотоодын хэрэглэгчдийн хувьд баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээ, хүлээн авалт, хурал чуулганы үеэр зочдод хүргэх, ширээ заслын гол өнгө төрх болоод буй. Үүний зэрэгцээ зөөлөн амт, хэрэглэхэд хялбар савлагаагаараа хүмүүсийн талархлыг хүлээж буй тул захиалга нь тогтмол өсөж байна.
ViO Millenia брэндээ хөгжүүлж, дотоодын зах зээлд нэвтрүүлэхдээ цаашид экспортлох алсын хараатай эхлүүлсэн гэдгээ “М-Си-Эс Кока Кола” компанийнхан онцолж байв. Энэ ч утгаараа тун удахгүй олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байна.
Тус компанийн хамт олон ViO Millenia брэндээ хөгжүүлж, дотоодын зах зээлд нэвтрүүлэхдээ цаашид экспортлох алсын хараатай эхлүүлсэн гэдгээ онцолж байв. Энэ ч утгаараа тун удахгүй олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байна. Үүний тулд Германы SGS лабораторид ViO Millenia байгалийн эрдэст усанд усны чанарын шинжилгээг гурван жил дараалан, зургаан удаа хийлгэж, аль ч улиралд эрдсийн хэмжээ тогтмол байгааг баталгаажуулжээ. Ингэснээр ViO Millenia эрдэст ус Европын Холбооны “Байгалийн эрдэст усны стандарт” үзүүлэлтүүдийг бүрэн хангасан бүтээгдэхүүн болж чадсан байна.
Уг лаборатори нь олон улсын зах зээлд тэргүүлэгч, Европын шилдэг цэвэр усны брэндүүдийн бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг, өндөр стандарт бүхий нэр хүндтэй лаборатори юм.
Эх байгалийн амт
“М-Си Эс Кока-Кола” компанийнхан олон жилийн турш гидрогеологийн судалгаа хийсний үр дүнд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхны салбар уулсаас эх авсан Шивэрийн голын хөндийд, 100 метрийн гүнээс ус гарган авсан нь өнөөдрийн ViO Millenia брэндийн эхлэл байв. Ингээд Улаанбаатар хотоос 200 км, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 км -ийн зайд цэнгэг агаар бүхий буйдхан газарт үйлдвэрээ байгуулжээ. Цаашлаад уг үйлдвэр орон нутгийн 100 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой аж.
Энэ оны гуравдугаар сараас эхлэн гадуур явах, аялал зугаалга, спортоор хичээллэх үед хэрэглэхэд тохиромжтой хуванцар савлагаатай ViO Millenia эрдэст усыг бүх худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж эхэлжээ.
Энэ үйлдвэрт зөвхөн хуванцар савлагаатай ViO Millenia усыг газар дээр нь савлан үйлдвэрлэдгээрээ онцлог. Харин шилэн савлагаатай бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод “М-Си Эс Кока-Кола ХХК” -ийн төв үйлдвэрт үйлдвэрлэдэг. Ингэхдээ тэд орон нутаг дахь үйлдвэрээсээ олон улсын стандартын дагуу, байгалийн чанарыг нь алдагдуулалгүй усаа зөөвөрлөдөг байна.
“М-Си-Эс Кока-Кола” компани 2021 онд ViO Millenia брэндийн тансаг хийц бүхий шилэн савлагаатай байгалийн эрдэст усыг зах зээлд анх танилцуулсан бол 2022 оны гуравдугаар сард шилэн савлагаатай хийжүүлсэн хувилбарыг нэвтрүүлж байв. Харин энэ оны гуравдугаар сарын 1 -ээс эхлэн гадуур явах, аялал зугаалга, спортоор хичээллэх үед хэрэглэхэд тохиромжтой хуванцар савлагаатай эрдэст усыг бүх худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж эхэлжээ. ViO Millenia усны савлагаан дээр Асралт хайрхныг уран зургийн хэв маягаар дүрсэлсэн байдаг нь гоёмсог бөгөөд сонирхолтой шийдэл болж чадсан юм. Үүгээрээ тэд эх орныхоо үзэсгэлэнт байгалийг зураглахын зэрэгцээ эрс тэс уур амьсгал бүхий онгон дагшин газар нутаг дахь цэнгэг усны амтыг давхар бэлгэджээ.