Монгол улсад технологийн хөгжил өндөр хурдтай өсөн нэмэгдэж, бидний өдөр тутамд хэрэглэдэг банк санхүүгийн байгууллагын төлбөр тооцооны хэрэгсэл дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Энэхүү үйлсэд өөрсдийн оюун ухаан, эрч хүчийг зориулан үнэлэхүй хэмжээний хувь нэмрээ оруулж буй Датабэйнк ХХК-ийн хамт олон 1,000,000,000 (тэрбум) дахь картын гүйлгээ амжилттай дамжуулсан үйл явдлаа тэмдэглэн өнгөрүүллээ.
Датабэйнк ХХК нь 2017 оноос Монгол улсын тэргүүлэгч банк ХААН банк ХК-тай хамтран 50 мянга гаруй бизнесийн харилцагчид картын төлбөрийн цогц шийдэл үйлчилгээгээ хүргэн 1,000,000,000 (нэг тэрбум) дахь картын гүйлгээг амжилттай дамжууллаа.
Тус компани нь 2004 оны 12 дугаар сард картын үйлчилгээ үзүүлэгч дэлхийн топ таван байгууллагууд нэгдэн баталж, олон улсад нэвтрүүлсэн картын гүйлгээний аюулгүй байдлын стандарт болох PCI-DSS болон, мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын олон улсын ISO:27001 стандартуудыг хангаж ажилладаг.
Эдгээр стандарт нь дэд бүтэц, программ хөгжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөц, удирдлагын багт хэрэгжилтийг тогтмол хянаж ажиллах өндөр шаардлагуудыг тавьдаг. Тэдгээрийн биелэлтийг бүрэн хангуулснаар өдөрт 50 мянга гаруй харилцагчийн 700 мянгаас 1 сая хүртэлх тооны гүйлгээг найдвартай дамжуулан ажиллах боломж бүрддэг байна.
Таны ХААН Банкны ПОС төхөөрөмжид карт уншуулах гүйлгээ бүрийн ард тухайн программ хангамж, дэд бүтцийн систем, гүйлгээний аюулгүй байдлыг хангаж найдвартай тасалдалгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг Датабэйнк ХХК картын 1,000,000,000 (нэг тэрбум) дахь гүйлгээг амжилттай дамжуулсан үйл явдлаа хэрэглэгчиддээ талархаж тэмдэглэж өнгөрүүллээ.
Нэг тэрбум дахь картын гүйлгээ нь ХААН Банкны харилцагч болох “Нарантуул” олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Х.Энхтуяагийн бизнестээ ашигладаг DiGi POS аппликейшнээр гарсан бөгөөд тухайн харилцагчид компанийн хамт олны зүгээс талархлын гарын бэлэг гардуулжээ.
[Хэрэглэгчийн сэтгэгдэл:
Баярлалаа. Яасан гоё юм бэ? Би ойрдоо сугалаанд их одтой байгаа. Саяхан лоттонд мотоцикл хожсон ш дээ. Энэ удаад Digi POS ашиглаад тэрбум дахь гүйлгээ хүлээн авсандаа их баяртай байна. Танай компанийн хамт олонд эгч нь их баярлалаа! Цаашдын ажилд нь амжилт хүсье.]
DiGi POS бүтээгдэхүүн нь ухаалаг утсан дээр суулгаж ашигладаг POS программ аппликэйшн бөгөөд бүх төрлийн банкны карт болон Pass аппликэйшнийг зайнаас унших орчин үеийн NFC технологи ашигладгаараа давуу талтай юм. Мөн НӨАТ-ын и-баримтыг утаснаасаа үүсгэн харуулах цаас хэрэглэхгүй сонголт болж буйгаараа онцлог. Уг бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулаад удаагүй ч аль хэдийн бизнес эрхлэгчдийн сонирхлыг татаж өнөөдөр 5000+ гаруй хэрэглэгчидтэй болжээ.
Энэ мэт банк санхүүгийн байгууллагын төлбөр тоооцооны шийдэлд түүчээлэх дараагийн төслүүдээ танилцуулахаар Дата Бэйнк ХХК-ийн хамт олон шамдан ажиллаж байна.
“Дата Бэйнк” ХХК өдөрт дунджаар 800 мянгаас 1 сая хүртэлх тооны гүйлгээг олон улсын стандартын дагуу найдвартай дамжуулан ажиллаж байна.