BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нүдний шилтэй, мөр хүртэл урт үстэй, пиджак өмсөж, өнгө өнгийн ороолт зүүсэн хүн ширээнд сууж байхдаа ярьж байна. Тэд тодорхой бус бичвэр бүхий бүдэг, цэнхэр дэвсгэрийн эсрэг ажил хэлэлцүүлэгт оролцож байгаа харагдана. Ширээн дээр цагаан аяга байна. - Business.MN

Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган

Нэг ажил дээр 5 жил болсон бол зоригтой шилжилт хийгээрэй

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-05-17
  Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Монголчууд оны эхэнд маш их төлөвлөдөг, харин оны төгсгөлд 30 хувь нь л төлөвлөгөөндөө хүрдэг гэсэн судалгаа байдаг.

***

Энэ сэдвээр ярилцах болсон шалтгаан нь шинэ он эхлэхэд хүн бүр зорилтуудаа жагсааж гаргаад, бараг л бүх фитнес, сургалтын газрууд дүүрэн хүнтэй байдаг. Гэвч оны дунд хүрэхэд ихэнх хүний эрч хүч нь дундраад зорилгоосоо няцаж эхэлдэг. Энэ нөхцөлд карьер хөгжлийн төлөвлөгөөний мөн чанарыг хэрхэн ойлгож зорилгодоо хүрэх вэ?

Карьерыг зөвхөн албан тушаал, ажлын амжилт гэж ойлгох нь өрөөсгөл юм. Энэ бол тухайн хүний хобби, сонирхол, хүрэхийг хүсэж буй зорилго, алсын хараа, үнэт зүйлийн нэгдлийг хэлнэ. Тиймээс ажил мэргэжил, хувь хүний хөгжил, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа гэх мэт энэхүү олон талбарт 2024 ондоо ямар хэмжээний ахицыг гаргах вэ гэдгээ олж харж төлөвлөх нь чухал юм.

Карьер хөгжлийг тасралтгүй хөгжих процессын төлөвлөгөө гэж харах хэрэгтэй. Төлөвлөсний дараа тууштайгаар үйлдэж, явцын дунд  хяналтыг хийж хэвших нь нэн чухал. Хүн бүрийн карьерын нөөц нь боловсролын түвшин, амьдралын орчин нөхцөл, ур чадвараас хамаараад өөр өөр байгаа.

Хамгийн хэцүү эрэл бол өөрийгөө хайх, хамгийн үнэтэй олз бол өөрийгөө олох

Хүмүүс оны эхэнд төлөвлөгөөгөө гаргахдаа бусдыг харж зорилгоо тодорхойлдог. Үүний оронд карьерын төлөвлөлтөө хийхээсээ урьтаж КАРЬЕРЫН ГАЗРЫН ЗУРГАА гаргахаас эхлэх ёстой.

Энэ нь юу хийхийг хүсдэг, ямар ажлыг төвөггүй хийж чаддаг, ирээдүйд юунд хүрэхээр зорьж байна вэ, одоо ямар ажлыг хийж байна вэ, надад дутагдаж байгаа чадвар юу билээ гэх мэт одоогийн өөрийгөө үнэлж, таних буюу яагаад гэдэг асуултын хариуг олох аялалдаа орж, жинхэнэ өөртэйгөө бүрэн танилцахаас эхэлнэ.

Ингэснээр шалтгаанаа олж, өөрийнхөө алсын хараа, одоогийн нөхцөл байдлаа нэг бүрчлэн задалж харах боломжийг олгоно. Өөрийгөө маш том үйлдлийн систем нь хөгжсөн байгууллага гэж бодоод амьдралынхаа алсын хараа, үнэт зүйл, зарчмаа гаргаж үзээд өөр хооронд нь холбож, нэгтгэсэн дүгнэлтээ гаргасны дараагаар зорилгоо шинээр тодорхойлоорой. Үүний дараагаар жилийн эхэнд тавьсан зорилтоо жижиглээд 7 хоног тутмаар нь төлөвлөж, хянаж дүгнэж явах нь жилийн эцэст барианд хүргэнэ.

Хүмүүс өөрийгөө таних гэхээр яаж, яанаа гэхчлэн эхлээд боломжгүй талуудыг тархиныхаа эд эсээс шавхан гаргасаар байдаг. Хэрвээ ганцаараа хийж чадахгүй байвал орчин үед маш олон өөрийгөө таньж мэдэх апп, тестүүд гарч ирсэн учраас судлаад эхлэхэд хэзээ ч мухардалд орохгүй.

Өөрийгөө олохгүй будилж яваа хүмүүст коучтэй байх нь давуу тал болдог. Та одоо ахлах ангийн сурагчдад менторлож байгаа. Таны ажиглаж байхад шинэ залуу үеийнхэн өөрийгөө олох тал дээр ямар байна вэ?

Сүүлийн үед ментор, коучтэй байх гэх ойлголт ихээр дэлгэрч, хүмүүс энэ талын мэдээлэлтэй болж эхэлсэн. Америкийн байгууллагын зан төлөвийг судалдаг судлаач, доктор Кламын хэлснээр хувь хүний хөгжлийг дэмжих үйлдэл болох менторинг гэдэг зүйлийг карьерын дэмжлэг, сэтгэлзүй, нийгмийн дэмжлэг гэж  хоёр төрөлд хуваасан.

Карьерын дэмжлэг гэдэг нь  аль нэг салбарт ажлын байрыг санал болгох, эсвэл ямар чиглэлээр сурч хөгжих ёстойг нь хэлж чиглүүлдэг. Сэтгэлзүйн болон нийгмийн дэмжлэг нь сэтгэл санааны хямралд орсон тохиолдолд сэтгэлзүйг нь  ойлгон илэрхийлж чадахгүй байгаа мэдрэмжийг нь яриулан сонсож, тайвшруулах гэхчлэн дэмжлэг үзүүлэхийг хэлнэ.

Олон улсад карьерын зөвлөгөө авдаг 6-8 коучтэй байхыг зөвлөдөг. Гэр бүл, ажил мэргэжил, эрүүл мэнд, сэтгэлзүй гэх мэт амьдралынхаа чухал талбар бүрд роль модель болох хүнээ сонгоод, урам зориг авдаг хүнээсээ менторын үйлчилгээ авдаг байхыг санал болгодог.

Харин миний харж байгаагаар бидний эргэн тойронд сэтгэлзүйн болон нийгмийн дэмжлэг үзүүлдэг зөвлөхүүд зөндөө байдаг. Бид л өөрсдөө тэднийгээ зөвлөх нүдээр хардаггүй.

Ямар нэгэн асуудал тулгарахад аав ээжтэйгээ, найзтайгаа, ханьтайгаа зөвлөлцөөд сэтгэл санаа дээрдэх өдрүүд бий. Ямар ч хүн ярилцдаг, зөвлөдөг ментортой байх нь яах аргагүй чухал хэрэгцээ. Харин ямар хүнээс, аль талбартаа зөвлөхөө болгох вэ гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээг сонгосон тохиолдолд хувь хүн өөрөө сахилга баттай, тууштай, зааж өгсөн арга техникүүдийг хэрэгжүүлдэг байх аваас хамгийн хурдан хугацаанд үр дүнгээ үзэх боломжтой юм. Хүн хэнээр хүрээлүүлж байна тэр хүмүүсийнхээ дундаж нь байдаг гэдэг.

Зорилготой, үнэт зүйлтэй хүн болж төлөвших суурь нь хүүхэд наснаас тавигддаг. Хүүхдүүдийн хувьд ментор нь багш нар  байдаг. Тэгвэл багш хүн коуч, менторын үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж үзвэл ямар төлөвшлийг суулгаж өгөх ёстой гэж боддог вэ?

Одоо цагт гэр бүлийн орчинд ээж аавууд, сургуулийн орчинд багш нар нь чиглүүлэгчид болж байдаг. Дэлхийн хаанаас ч сурах боломжтой болсон энэ цагт багш нарыг хичээл заана гэхээс илүүтэй чиглүүлэгчид гэж дүгнэдэг болсон.

Монголын, цаашлаад дэлхийн ирээдүйг чиглүүлж, тэднийг цэнэглэх гэж байгаа багш  өөрөө эхлээд маш их цэнэгтэй байх хэрэгтэй. Мөн бага наснаас нь хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйлээ олж түүнийгээ тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх ёстой. Заавал хэн нэгэнтэй адилхан байх шаардлагагүй. Бүгд ангийн онц сурлагатан, спортдоо чадварлаг байх албагүй. Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахгүй байж сурахыг ухамсарт нь суулгах хэрэгтэй.

Өөрийнхөө үнэт зүйлийг тодорхойлж чадаагүй хүн сурах чиглэлээ зөв сонгож чаддаггүй бөгөөд ажлын байранд гарахаараа салбараа олж чадахгүй төөрсөөр байдаг.

Тийм учраас хүүхдийг багаас нь хийх дуртай зүйл, хийх дургүй зүйлээ олж өөрийгөө таньж мэдэх суурийг бэлтгэж өгөх нь ирээдүйн карьерын эхлэл болох юм. Үүнээс үүдэн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах, карьераа аль салбарт түлхүү өсгөх ёстой вэ гэдэг нь тодорхой болно.

Хүнд дотоод карьер, гадаад карьер гэж бий. Гадаад карьер гэдэг хүний төгссөн сургууль ажлын газар, албан тушаал, боловсролын түвшин, цалин хөлс гээд гаднаас хараад дүгнэх зүйлс багтана. Дотоод карьер гэдэг нь тухайн хүний үнэт зүйлс, хобби, мөрөөдөл, алсын хараа гэх мэт зөвхөн хувь хүн өөрөө мэдэх зүйлсийг хэлнэ.

bookzone.mn

Гадаад карьерыг анкетаас нь хараад шууд мэдэх боломжтой учраас олон улсад дотоод карьерыг нь чухалчлан авч үздэг. Дотоод карьераа олсон хүн их ховор байдаг. Хүн бүр дотоод карьераа олох нь нэн чухал байна. Үүнийгээ олж чадсан хүн ямар салбарт хүчээ өгөхөө мэдээд зогсохгүй амжилтад хүрэх гол түлхүүрээ атгасан байдаг.

Сүүлийн үед захирлууд нэгнээсээ гайгүй хүн байна уу гэж асуух нь ихэссэн. Хүний нөөцийн гол асуудлуудын нэг бол чадварлаг боловсон хүчин болсон байна. Бүх мэдлэг ур чадвараар цэнэглэгдсэн хүн олно гэдэг бол хэцүү болсон. Тийм учраас ажилчин залуусыг коуч хийх хүн нь захирал эсвэл дунд түвшний менежерүүд болж хувирсан. Тэгвэл удирдлагууд ажилтны карьер хөгжлийг хэрхэн дэмжиж ажиллах вэ?

Хүний нөөцийн салбарт стратегийн хүний нөөц гэж тусдаа байдаг. Энэ нь ажилтнаа сонгон шалгаруулж авахдаа тухайн хүний алсын хараа, зорилго хоёр нь байгууллагын алсын хараатай ямар нэгэн байдлаар нийцсэн, уялдаа холбоотой байвал өсөх ирээдүйтэй буюу бид бүгдийн ярьдгаар гайгүй хүн болж байгаа юм.

Ингэж уягдаагүй хүн бол тухайн ажлын газартаа сэтгэлтэй, тууштай, бүтээмжтэй ажилладаггүй гэдэг нь анзаарагддаг. Тэгэхээр олон улсын стратегийн хүний нөөцүүдийн зөвлөгөө гэвэл ажилтныхаа зорилгыг нь олж мэдээд байгууллагынхаа зорилготой нийцэж байна уу гэдгийг нь харах хэрэгтэй.

Үүний дараагийн алхам нь компанийнхаа зорилго, алсын харааг танилцуулаад тухайн хүний зорилгыг компанийн зорилготой уялдуулж чадвал тэр хүн маш үр бүтээмжтэй ажилладаг гэж тайлбарладаг.

Чиний карьерын удирдлага чиний гарт байдаг. Үүнийгээ зөв  удирдах эсэх нь  чамаас шалтгаалж, үлдсэн хэдхэн хувьд нь удирдлага тусалж өгдөг.

Нэг газартаа удаан ажиллаад ажлаа гартаа оруулчихсан ч хийж байгаа зүйлээсээ урам авахаа больсон тохиолдолд яах вэ?

Карьерын онолд нэг ажлын байрандаа таван жил болсон тохиолдолд зоригтойгоор шилжилт хийхийг зөвлөдөг. Дахин өөртөө шинэчлэлт хийж, байгууллагадаа босоо эсвэл хөндлөн шилжилт хийж ажиллах, шинэ компанид орох, карьерын  ментортой болох гэх мэт аргуудыг хэрэгжүүлж болно. Учир нь хүн нэг газраа удахаараа зэвэрч эхэлдэг.

Карьер хөгжилд Networking буюу танилын сүлжээний нөлөөг яаж үнэлэх вэ?

Өөр өөр түвшний хүмүүсээр хүрээллээ бүрдүүлээрэй. Цахим аккаунтаа ч гэсэн хөгжүүлээрэй гэж би зөвлөдөг. Энэ нь ирээдүйд хүний нөөцийн салбарынханд архив болж өгдөг. Үүгээр зогсохгүй нийгэмд юу түгээж байна вэ, юу нийтэлж байгаа вэ гэдгээсээ хамаарч өөрийгөө борлуулах нэг хэрэгсэл болж өгдөг.

Хүрээллээ тэлэхдээ танилынхаа хүрээний 30 хувийг өөрөөсөө илүү чадварлаг хүмүүсээр, 30 хувийг өөрийн түвшний, 30 хувийг залуу үеийнхнээр бүрдүүлбэл тохиромжтой байдаг.

Ажилд орохдоо, албан тушаал дэвшихдээ ашиглахгүй байлаа ч тухайн цаг үеийнхээ мэдээ мэдээллийг нас насны онцлогтойгоор өөр өөр өнцгөөр авах боломжийг олгодог.Тэр хүмүүсийн юу сонирхдогийг анзаарч, амьдралын хэв маягийг судалснаар олон зүйлд суралцаж болно. Ихэвчлэн ажил-гэр гэсэн маршруттай хүмүүс гацалтад ордог талтай. Өөр өөр түвшний хүрээлэлд ороод ирэхээр хүн бусдын хөгжиж байгааг анзаарч өвдөлтийн цэгээ мэдэрдэг.

Орчин үед бүх зүйл маш олон сонголттой болж төрөл бүрийн ном, сургалт, коучийн үйлчилгээнүүд гарч ирсэн. Энэ олон сонголтоос өөрийнхөө карьерын хөгжилд хүчтэй түлхэц өгч чадахыг нь яаж мэдэх вэ?

Хаанаас ямар мэдээлэл авах ёстойгоо жагсааж гаргана. Өөрийнхөө алсын хараа, зорилготой холбогдож байгаа сегментүүдээ эхэлж онцлоод тэр дундаасаа дахин ангилж ялгах замаар ажиллаж болно.

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа учраас эх сурвалжаа зөв ангилж сураад өөрөө үйлдэл хийж үзэх хэрэгтэй. Хүн бүрийг дуурайгаад ном уншина гэж олон ном хураачхаад салхи ч оруулахгүй тоосонд дардаг хүмүүс шиг байж болохгүй. Бид ирээдүйд мэдлэг боловсролоороо өрсөлдөх биш эсрэгээрээ тэр мэдлэгээ амьдралдаа хэр чадварлагаар уусган ашиглаж чадаж байгаа буюу soft silk-ээрээ өрсөлддөг эрин зуун руу явж байна. Би ирээдүйд хаашаа явахаар зорьсон билээ гэдгээ мэдэж байгаа бол тэрхүү зүйлд хөшүүрэгдэж хүргэж чадах ном, сэтгүүл, сургалт, ментороо сонгох ёстой юм.

Үйлдэл хийнэ гэдэг ямар ч санаа зовнил, ямар ч онолын мэдлэгээс хэд дахин илүү байдаг тийм учраас сонсогч та бүхэн өөрт хэрэгтэй гэж бодсоноо шууд үйлдэл болгон хэрэгжүүлээрэй гэж зөвлөе.

Тагууд: зорилгокарьерүнэт зүйлс

Санал болгох:

A man and woman are sitting indoors, smiling and conversing. The man wears a white shirt, and the woman is in a white checkered blazer. The background has patterned cushions and frosted glass. Text in the top left corner reads "Cappuccino Time Podcast.
Зорилготойгоо хэрхэн ажиллах вэ? | Cappuccino Time Podcast | EP14
A person with short hair and glasses is seated at a table, wearing a lavender blazer with a brooch. They are speaking or listening intently, possibly during a podcast recording. A plant and a business podcast logo are visible in the background.
Өгөх сэдэлтэй хүн амжилттай карьер бүтээдэг (№295)
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00