Virtual Plus Mongolia нь яг хүн шиг ярьж, хүн шиг хөдөлж, хүссэн хэлээрээ мэдээлэл түгээх, мөн хүссэн дүрдээ хувирах чадвартай хиймэл оюунаар бүтээгдсэн виртуал моделийн контентыг зах зээлд нэвтрүүлж байна. Виртуал дүрийн гол давуу тал нь хэн нэг хүнээс хараат бусаар ажиллаж, бүтээмжийг шинэ шатанд гаргана. Тухайлбал:
- Төрөл бүрийн сувгаар аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг цэгцтэй, ойлгомжтой, тогтмол хүргэх болно.
- Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд эсвэл ямар нэгэн арга хэмжээн дээр компани төлөөлөн ярина. Хэвлэлд компаниа төлөөлөн ярилцлага өгөх ч боломжтой.
- Харилцагчийн үйлчилгээний ядардаггүй ажилтан байна.
- Захирлын туслах хийж чадна. Компанийн удирдлагад шаардлагатай мэдээллийг хэрэгтэй үед нь гаргаж өгөх, ажлын төлөвлөлт гэх мэт.
- Зардал, цаг хугацаа хэмнэнэ. Маркетинг, сурталчилгаа, идэвхжүүлэлт, сошиал маркетинг, инфлүүнсэрүүдэд төлдөг зардлыг их хэмжээгээр хэмнэнэ.
- Хувь хүний хүчин зүйлстэй холбоотой гардаг маркетингийн хүндрэлүүд гарахгүй. Виртуал дүр ядрахгүй, үглэхгүй, хар пиарт өртөхгүй.
Зочин: Б.Болортуяа. “Виртуал Плас” компанийн Бизнес хөгжил хариуцсан захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.