Virtual Plus Mongolia юу бүтээдэг вэ?
Энэ бол орчин цагийн дэвшилтэт технологи болох хиймэл оюун ухаан, түүний хөгжүүлэлт дээр суурилсан үйл ажиллагаа эрхэлдэг мэдээллийн технологийн компани. Тухайлбал, яг хүн шиг ярьж, хүн шиг хөдөлж, хүссэн хэлээрээ мэдээлэл түгээх, мөн хүссэн дүрдээ хувирах чадвартай хиймэл оюунаар бүтээгдсэн виртуал моделийн контентыг зах зээлд нэвтрүүлж байна.
Жишээ нь Монголын хамгийн анхны хиймэл оюунаар бүтээгдсэн хуульчийг бүтээгээд байна.
Мөн удахгүй Монголын хамгийн анхны хиймэл оюунаар бүтээгдсэн хөтлөгчтэй Цаг агаарын мэдээ TV9 телевизээр үзэгчдэд хүрэх болно.
СУПЕР ХҮЧТЭЙ МОД аян гэж юу вэ?
Virtual Plus Mongolia нь технологийг ашиган олон нийтийн төлөөх төслүүдийг дэмжиж, байгаль орчин болон нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад чиглэсэн санаачилгуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Яг одоогоор тэд хүүхдийн баярт зориулаад Блокчейн Эко Парк ХХК-тай компанитай хамтарсан “Ургуулж үлдээе” уриатай СУПЕР ХҮЧТЭЙ МОД аяныг хэрэгжүүлж байна.
Энэ аянд нэгдсэнээр захиалагчийн нэртэй, цахим бүртгэл, гэрчилгээтэй, арчилгаа усалгаа ургалтын баталгаатай модыг Налайх дүүрэгт байрлах “Орших” хүрээлэнд тарьж ургуулна. Тус төсөл нь блокчейнд суурилсан эко төгөл бөгөөд мод захиалсан хүн Treelings app-аар дамжуулан модоо хянаад явах боломжтой юм.
Мөн дээрх аяны хүрээнд Тreelings-н үүсгэн байгуулагч Б.Мөнхбаатартай хамт супер хүчтэй модоо тарьж байгааг хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар дижитал зураг болгон бүтээж өгөх юм байна.
Энэ бол идээд уугаад дуусдаг биш , харин байгальд ээлтэй, мөн технологи хослуулсан үнэхээр гоё бэлэг болж чадна.
Тус аянд нэгдэхийн тулд Fundea.mn сайтаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой. Асууж тодруулах зүйл гарвал Virtual Plus Mongolia фейсбүүж пейжээр холбогдоно.
#scm25 #fundea #vpa
Virtual Plus Mongolia-гийн хиймэл оюунаар бүтээгдсэн виртуал дүрүүд танай бизнест юу хийж чадах вэ?
“Виртуал Плас” компанийн Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Болортуяагийн хэлснээр виртуал дүрийн гол давуу тал нь хэн нэг хүнээс хараат бусаар ажиллаж бүтээмжийг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгыг хангасан хүртээмжтэй мэдээллийг түгээх боломжийг нээж өгч байгаа аж. Бизнесийн салбарт л гэхэд дараах зүйлийг хийж чадна:
- Виртуал дүрийг тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан бүтээж өгнө. Тэр танай компанийг, бизнесийг төлөөлж чадахуйц байна. Тодруулбал, төрөл бүрийн сувгаар аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг цэгцтэй, ойлгомжтой, тогтмол хүргэх болно. Жишээ нь, хэвлэл мэдээлэл, сошиал орчинд эсвэл ямар нэгэн арга хэмжээн дээр компани төлөөлөн ярина. Хэвлэлд компаниа төлөөлөн ярилцлага өгөх ч боломжтой. Энэ дүр нь зөвхөн тухайн компанийн өмч байна.
- Харилцагчийн үйлчилгээний ядардаггүй ажилтан байна. Бүтээгдэхүүний тухай урт танилцуулга, тайлбар, гэрээний нөхцөл зэргээс хамгийн чухлыг нь тоймлон хэлж өгөх боломжтой.
- Виртуал дүрүүдийг төрөл бүрийн имижээр бүтээж болно. Технологийн компани бол технологижсон дүр, байгаль хамгааллын виртуал дүр гэх мэт.
- Захирлын туслах хийж чадна. Компанийн удирдлагад шаардлагатай мэдээллийг хэрэгтэй үед нь гаргаж өгөх, ажлын төлөвлөлт гэх мэт.
- Зардал, цаг хугацаа хэмнэнэ. Маркетинг, сурталчилгаа, идэвхжүүлэлт, сошиал маркетинг, инфлүүнсэрүүдэд төлдөг зардлыг их хэмжээгээр хэмнэнэ.
- Хувь хүний хүчин зүйлстэй холбоотой гардаг маркетингийн хүндрэлүүд гарахгүй. Виртуал дүр ядрахгүй, үглэхгүй, хар пиарт өртөхгүй.
Энэ мэтээр Virtual Plus Mongolia нь шинэ технологийн нэвтрүүлэлт хийж, нийгмийн хариуцлага, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд бүтээгдэхүүнүүдээ байршуулан мэдээллийн технологийн экспортлогч компани болох зорилго тавин ажиллаж байгааг Б.Болортуяа онцоллоо.