Монголын үзэгчдийн хувьд 2024 оны зуны хөгжмийн арга хэмжээний жагсаалтдаа нэмэх ёстой нэг тоглолт нь яах аргагүй Казахстаны реппер Бахтияр Мамедов буюу Jah Khalib-ын бүрэн хэмжээний тоглолт юм. Уг тоглолтыг Монголын “DD Entertainment”-аас зохион байгуулж байна. Мөн “BlinkSoft”, “CGI Originals” болон “Enter Media Agency” хамтарч байна. Тоглолт наймдугаар сарын 17-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх Shoppy Park-д болно.
Тэрээр Монголд амьд хөгжим, гэрэлтүүлэг, хөгжим, лед инженерийн багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, сонсогч фенүүдээ баярлуулах гэж байна. Түүний уран бүтээл хип хоп, R&B, электрон хөгжмийн хэмнэлийг хослуулсан хөгжмийн бүтээлүүдээс бүрддэг.
Jah Khalib нь монгол сонсогчдын дунд “Лейла”, “Медина” зэрэг дуугаараа илүү танигдсан бөгөөд түүний Youtube суваг 1.62 сая, инстаграм нь 2.5 сая дагагчтай.
Тоглолтод зориулж Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10 мянган м.кв зайд үндсэн тайз, амралтын хэсэг, төрөл бүрийн хоол, шингэн хүсний худалдааны гудамжийг барихаар төлөвлөж байгаа юм.
Арга хэмжээний нэр: “Jah Khalib Mongolia” 2024 тоглолт
Огноо: 2024 оны наймдугаар сарын 17
Хаана: Shoppy Park
Тасалбар авах: https://shoppy.mn/products/jahkhalib240817
Дэлгэрэнгүй мэдээллийг “DD Entertainment” фейсбүүк хуудаснаас авах боломжтой.