BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"Кофег" гэсэн шошготой Дон Пабло кофены уутыг саарал гадаргуу дээр нааж, бараан шарсан шош асгарчээ. Уг цүнхний буланд Дон Пабло лого бүхий эрч хүчтэй урлагийн бүтээлүүд дэлгэгдэж, Монголдоо гар урлалын мөн чанарыг илэрхийлж байна. - Business.MN

Кофег Монголдоо хуурдаг боллоо

ОРГАНИК КОФЕ УУХ ЦАГ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-05-27
  Business Plus, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монголчууд бид олон жил олон янзын кофе уув. Инстант буюу найруулдаг кофе, сүү, сахарын холимог, шууд усанд уусгаад уучихдаг кофег хэдэн жил амтархан уулаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нунтаг кофег хэсэг чанаж хүртэв. Ингэж явсаар ямар кофег яаж шинэхнээр нь, сайхан үнэр, амттайгаар нэрж, хандалж, чанаж, шахаж ууж болдгийг сүүлийн жилүүдэд мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, кофены соёлд амжилттай суралцаж байна. Харин одоо хаа хамаагүй кофе уухаас илүүтэй эрүүл мэнддээ анхаарч сайн үрийн кофе уух цаг ирлээ. Кофены үр тариалалтаас бидний аяганд ирэх хүртэлх бүх процесст бордоо, химийн аливаа орц найрлага орохгүй, жинхэнэ байгалийн аясаар ургуулсан үр бүхий эрүүл кофег сонгон уух нь урт наслах нэгэн үндэс юм. Гарал үүсэл тодорхойгүй гэхээр яадаг вэ гэхээр, кофег ургуулах, боловсруулах явцад синтетик бордоо, пестицид, фунгицид, шавьж устгах бодисыг ихээр ашигладаг байна. Эдгээр нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаас гадна байгальд сөрөг нөлөөтэй.

Харин Дон Пабло кофены хувьд АНУ-ын Органик хүнсний USDA стандартыг чанд мөрддөг, CCOF сертификаттай органик кофег монголдоо хуурч, сав баглаа боодлыг хүртэл Монголдоо үйлдвэрлэж хэрэглэгчийн гарт шууд хүргэн ажиллаж байгааг танд сонордуулъя.

Гондурасын нутгаас Монголын талд ирсэн ДОН ПАБЛО

Америкчуудын таалан хүртдэг Дон Пабло брэндийн кофег монголчууд бид уух боломжтой боллоо. Дон Пабло хочит америк залуу Дэрин Бурик колумб охинд дурлаж, түүнийгээ даган Гондурас дахь гэрт нь очсоноор кофенд ч мөн дурлажээ. Ингээд Колумбын Гондураст тарьж ургуулсан дээд сортын Арабика органик үрийг АНУ-ын Майамид хуурч савлан хэрэглэгчдэд санал болгосноор Дон Пабло брэнд үүссэн түүхтэй. Америкчууд Дон Паблод нугасгүй дуртай. Харин монголчуудад энэ сайхан амттаныг уулгахаар “Эн Пи Эй” ХХК нь 2020 оноос хойш уйгагүй хичээсний үр дүнд “Burke Brands” LLC-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор болсон байна.Don Pablo нь Арабика сортын кофены диваажин  болох Колумб, Гондурас, Бразил улсуудад байрлах гэрээт фермерүүдээс хамгийн шилдэг ногоон үрийг сорчлон авч АНУ–ын зах зээлд боловсруулан нийлүүлдэг томоохон ханган нийлүүлэгч юм. Алсын Америкаас шинэхэн Дон Паблог авчрах тун амаргүй байсан тул 2024 оноос Улаанбаатар хотноо анхны Roasting Facility буюу ногоон үрийг хуурч боловсруулах үйлдвэр байгуулснаар амт чанараа шинэхнээр нь хадгалсан, Монголд үйлдвэрлэсэн зориулалтын сав баглаа бүхий Дон Пабло кофег таалан хүртэж эхэлсэн юм. Сав баглааны онцлог нь та кофег уутны гаднаас ч үнэртэж мэдрэх боломж олгодгоороо онцгой.

Тансаг үрээс тансаг мэдрэмж

Аягатай Дон Паблогоос шоколад болон газрын самрын амт, үнэр мэдрэгдэх ба яг энэ мөчид таны сэтгэл сэргэн, эрч хүч сэлбэгдэн, таатай сайхан санагдах болно. Уусны дараа ч ам, завжинд төрөл бүрийн жимс, самар, шоколадны амт мэдрэгдэх нь тааламжтай. Үүний зангилаа учир нь үрийн чанар бөгөөд дэлхий дээрх кофены үрийн ердөө 2% нь Premium-тансаг ангилалд багтаж, зэрэглэл өндөр кофе шопууд ашигладаг байна. Далайн түвшнээс дээш 1000 – 3000 м-ийн өндөрт, бороо, нар төгс хослох Латин Америкийн бүс нутагт ургасан, сорчлон түүж авсан Арабика сортын нэг гарал үүсэлтэй (Single origin), Premium буюу тансаг зэрэглэлийн кофены үрийг хууралтын дундаж (medium), гүн (dark) ангиллаар хуурч боловсруулан, 500 гр болон 1 кг -ын хэмжээтэйгээр хэрэглэгчдэд санал болгож байна. Дон Паблог шинэхнээр нь хэрэглэгчдэд хүргэхийн тулд маш бага хэмжээгээр хуурч боловсруулдаг. Ийм ч учраас Premium ангиллын кофе дэлгүүрийн лангуун дээр зарагддаггүй онцлогтой.

Кофе бол захирал хүний шийдэх ёстой №1 асуудал

Аливаа байгууллагын ажилтан  кофе уухын тулд гадагш гарч кофе шоп ороход багадаа 20-30 минут зарцуулах болдог. Орчин цагт ажилтнуудынхаа кофе шопод зарцуулах цагийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэх зорилгоор ажлын газар, оффис дээрээ кофены буланг тохижуулах нь гарцаагүй зүйлийн нэг болжээ. Тэрхүү амттай буланд кофегоо уунгаа, алжаалаа тайлж, ажлаа ч ярилцаж амждаг болж, сэргэлэн цовоо байдал нэмэгдэж, бүтээмж мэдрэгдэхүйц дээшлээд ирдэг байна. Мөн орчин цагт кофены буланг ажлын нэг хэсэг гэж үзэх болсон бөгөөд энд хийгддэг Brainstorming буюу бичил уулзалтууд нь илүү үр дүнд хүрч байгааг баталсан байна.  Ер нь кофены давуу талуудыг бүгдээрээ сайн мэддэг болсон. Кофе нь сэргээх, урам зориг өгөх, өөртөө цаг зарцуулах боломж олгохын сацуу эрүүл мэндийн хувьд цөс, шээс хөөх, хавдрын эсрэг үйлчилгээтэйгээс гадна зүрх судасны өвчин, чихрийн шижин, хөгшрөлтөөс, мөн сэтгэл гутралаас ч сэргийлдэг байна. Гол нь ажил дээрээ ч, ар гэртээ ч чанартай, сайн, эрүүл сайн кофег сонгож уух нь чухал болоод байна.

ДОН ПАБЛО-г хэрхэн зөв хадгалах вэ?

Кофегоо зөв хадгалснаар амт, чанар, чийгшил удаан, хэвийн хадгалагдаж, өдөр бүр шинэхнээр уух боломжтой. Аливаа кофег худалдан авахдаа хамгийн түрүүнд бүтээгдэхүүний шошгон дээрх савласан он, сар, өдрийг шалгана. Бүхэл үрийн хуурсан кофег савласан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хадгалдаг. Харин задалснаас хойш 14 хоногийн хугацаанд битүү саванд, нарны тусгалаас хол, хэт чийгшилгүй энгийн нөхцөлд хадгалаад хэрэглэвэл амт, чанараа алддаггүй онцлогтой.

Товчхондоо, ДОН ПАБЛО-г сонгох шалтгаан гэвэл:

  • Эрүүл сайн үрийн бүтээгдэхүүн,
  • Дээд зэрэглэлийн Арабика үр,
  • Гарал үүсэл тов тодорхой,
  • Генийн өөрчлөлтгүй,
  • Хүчиллэг чанар хамгийн бага,
  • Хууралтын түвшин дундаж, гүн,
  • Үргэлж шинэхэн, сайхан үнэртэй,
  • Амт тааламжтай, чанар гайхалтай өндөр,
  • Уусны дараах мэдрэмж үнэхээр гоё.
bookzone.mn
Тагууд: дон паблокофе

Санал болгох:

Кофены машины дэргэд кофены аяга барьдаг костюмтай эр, ард нь тавиур дээр шил, аяга тавилаа. Энэ энтрепренер өдөрөө эхлүүлж, компаниа шинэ өндөрлөгт хүргэхэд бэлэн байгаа бололтой. - Business.MN
“ESSSE caffe”: Аяган доторх “KNOW HOW”
Тав тухтай интерьертэй, дулаахан гэрэлтүүлэгтэй, баарны лангуун дээр суусан энтрепренер бүхий Caffé Bene-ийн урдаас харагдах байдал. - Business.MN
Өсөх тусмаа хүртээмжтэй
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00