Дэлхийн хэмжээний бизнесийн боловсролыг агуулсан олон улсын бэстселлер The Personal MBA буюу “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” номонд онцгойлон авч үзсэн 11 модулийн эхнийх буюу “Үнэ цэн”-ийн талаар подкастын энэ дугаараар ярилцлаа.
Подкастын агуулгаас:
- Үнэ цэн бүтээх гэдэг нь хүмүүст хэрэгтэй, эсвэл хүсэж буй зүйлийг нь олж нээн, үүсгэхийг хэлнэ.
- Маркетинг нь бүтээсэн зүйлдээ бусдын анхаарлыг татаж, хэрэгцээг үүсгэх явдал.
- Борлуулалт нь боломжит үйлчлүүлэгчдийг мөнгө төлдөг үйлчлүүлэгч болгоно гэсэн үг.
- Үнэ цэнийг хүргэх гэдэг бол үйлчлүүлэгчдэдээ амалсан зүйлээ өгч, тэдний сэтгэл ханамжийг бататгана гэсэн үг.
- Санхүү нь цаашид ажил хэргээ үргэлжлүүлэх хангалттай мөнгө олж, хийсэн ажлаа утга учиртай болгох явдал.
Бизнесийн энэхүү таван хэсгээс гадна уг номд ‘Үнэ цэнийн 12 хэлбэр’ -ийг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд та The Personal MBA номоос үргэлжлүүлэн унших боломжтой.
Зочин: Д.Ерөө. Бизнес Академийн зөвлөх
Хөтлөгч: Х.Цолмон, Business.mn. Креатив редактор
Та P-MBA сургалтад бүртгүүлэхийг хүсвэл МҮХАҮТ -ын фэйсбүүк хуудсанд хандаж, бүртгэлийн холбоос дээр даран мэдээлэл авч, бүртгүүлэх боломжтой.
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.