БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Юньнань хотын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч 60 гаруй компанийн төлөөлөл бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, бизнесийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зургаадугаар сарын 14–16-ны өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд “Импортын бараа бүтээгдэхүүн – 2024” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэнгээс:
- Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл
- Мэдээллийн технологи, техник хангамж болон программ хангамж
- Автомашины эд анги
- Агаар цэвэршүүлэх систем
- Нарны эрчим хүч
- Аяллын хэрэгсэл
- Унадаг дугуй, спорт бараа
- Бөс бараа, бэлэн хувцас
- Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг сонирхох боломжтой.
Хэрэглэгч та бүхнийг БНХАУ-ын компаниудын бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцах, хамтын ажиллагаа тогтоох, өргөжүүлэх боломжийг эрэлхийлэн хүрэлцэн ирэхийг урьж байна.