BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр пиджак өмссөн эр орчин үеийн оффис дээр гараа зөрүүлэн өөртөө итгэлтэй зогсож байна. Хүмүүс ширээн дээр компьютертэй ажилладаг, Сэтгэл шингэсэн ажилдаа. Орон зайг ургамал, тавиураар чимэглэж, урам зоригтой уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN

Сэтгэл шингээн хэвлэнэ

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2024-06-14
  Онцлох, Өсөлттэй бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Уналтаас боссон түүх

“Эм Жи Эл Дизайн” ХХК нь 2003 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тухайн үед зөвхөн дизайны эх бэлтгэл хийдэг, өөрийн гэсэн үйлдвэргүй бусдаар гүйцэтгүүлж байв. Хэдий тийм ч харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн захиалгат ажлыг чанартай гүйцэтгэн хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байв. Энэ үйлчилгээ нь нэг талаар харилцагчийн санал, сэтгэгдэл, шүүмжийг сонсож алдаа, оноогоо тунгаах, нөгөө талаар талархал хүлээж, байнгын харилцагчийн тоогоо нэмэгдүүлэх, үйл ажиллагааны процессоо бага багаар сайжруулах нэг алхам болжээ.

2006 онд тэд анхны хэвлэх тоног төхөөрөмжүүдээ худалдан авснаар өөрийн хэвлэх үйлдвэрийн гараагаа эхлүүлсэн байна.

Ийнхүү өөрийн гэсэн үйлдвэрийг байгуулан ажилласан хэдэн жилийн хугацаанд Герман улсын технологи дэлхийд чанараараа тэргүүлдгийг судлан 2013 онд тус улсад үйлдвэрлэсэн хоёр өнгийн Heidelberg фирмийн хэвлэлийн машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн түүхтэй. Гэсэн ч 2013-2016 оны хооронд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, өргөтгөл хийгээгүйн улмаас бизнесийн хувьд уналтад орж, харилцагч үйлчлүүлэгчээ алдсан хүндхэн цаг мөчийг тэд туулжээ. Учир нь хэвлэлийн салбарт техник, технологийн хөгжил цаг үеэ даган байнгын шинэчлэгдэн сайжирч, түүнийг дагаад үйлдвэрлэлдээ шинэ технологи тогтмол нэвтрүүлэх шаардлагатай байдаг.

Энэхүү хүнд хэцүү цаг үедээ хэвлэх үйлдвэрлэлийн салбарт хэвлэгчээр 12 жил ажилласан туршлагатай Б.Мандахад хамтран ажиллах санал тавихад тэрбээр зөвшөөрч, ажилд орсон өдрөөсөө эхлэн бизнесээ стартап гэх өнцгөөс шинээр харж, хамт олонтойгоо нэгэн сэтгэлээр зүтгэж, компаниа дахин босголцож чаджээ. Өдгөө Б.Мандах зах зээлд хэдийнэ танигдаж чадсан “Эм Жи Эл Дизайн” компанийнхаа үйлдвэрийн даргаар ажиллаж байна.

Энэ бүхний зэрэгцээ тэрбээр компанидаа ажиллаж эхэлсэн цагаасаа хойш салбарын судалгаа хийж, тухайн үеийн хэвлэх салбарт дутагдаж байсан нэгэн хоосон орон зайг олж харсан нь “Монос”, “Нахиа”, “Мөнхийн тун” зэрэг Монголын томоохон эмийн үйлдвэр хайрцаг, сав баглаа боодлоо ихэвчлэн урд хөршид захиалан хийлгэж буйг анзаарсан явдал байв. Энэ орон зайд анхаарал хандуулж, импортоор оруулж ирдэг байсан эмийн цаасан хайрцгийг Монголдоо үйлдвэрлэж эхэлснээр байнгын хамтран ажиллах харилцагчдын тоо нэмэгдэж, цаашид өсөн дэвших эхний алхам нь болж чаджээ.

Улмаар тус компанийнхан 2018 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн, өргөжүүлэхийн зэрэгцээ ажилтнууддаа зориулсан онол, практик хосолсон тусгай сургалтын хөтөлбөрийг боловсруулж, илүү мэргэшсэн, чадварлаг хамт олны хүчээр үйл ажиллагаагаа жигдрүүлэн урагшлах замдаа гарсан юм.

Цаг хэмнэх Герман технологи

Монгол Улсад хэвлэх үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй байгууллага бий. Энэ дунд 40 орчим компани өөрийн хэвлэх үйлдвэртэй. Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүд, Хэвлэн Нийтлэгчдийн Холбооноос эдгээр компануудын дунд судалгаа явуулж үндсэн гурван ангилалд хуваасан байдаг. Энэхүү судалгаагаар “Эм Жи Эл Дизайн” компани 2003 онд C ангилал буюу тааруухан үнэлгээ авч байсан бол 2018 онд B, 2023 оноос А ангилалд багтаж, топ 10 компанийн нэг хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Гол шалгуур үзүүлэлтэд тухайн байгууллагын туршлага, өөрсдийн гэсэн үйлдвэртэй байх, сайн чанарын техник тоног төхөөрөмжтэй эсэх, технологийн онцлог зэргийг харгалзан үздэг байна.

“Эм Жи Эл Дизайн” компанийн хамт олон дэлхийд чанараараа танигдсан Герман улсын Heidelberg брэндийн хэвлэх машинуудыг ашигладаг.

2023 онд Монгол Улсад цөөхөн байдаг Heidelberg брэндийн Speedmaster SX74 машины дөрвөн өнгийн бүрэн автомат, В2 форматаар нэг цагт 15 мянган ширхэг бүтээгдэхүүн хэвлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Түүнчлэн Heidelberg Speedmaster SM52-5P, Heidelberg Printmaster 52-2 хэмээх сүүлийн үеийн хамгийн чанартай машинаар дагнан хэвлэлийн ажлыг гүйцэтгэдэг.

Харин хэвлэлийн дараах ажиллагаандаа Япон улсын Horizon фирмийн бүрэн автомат холигч, цавууны машин, Польш улсын Foliant Taurus фирмийн бүрэн автомат бүрэгч, Хятад улсын Guowang, Pacaoke фирмийн цаасан хайрцаг наалтын шугамын машин зэрэг бүрэн автомат төхөөрөмжүүд ашигладаг аж. Орчин үеийн хурд, хүчтэй тоног төхөөрөмж, олон жилийн туршлага, олонд танигдсан бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ “Эм Жи Эл Дизайн” компани нь Монгол дахь НҮБ, ДЭМБ болон “Оюу толгой” компанийн бэлтгэн нийлүүлэгч топ 3 компанийн нэгээр шалгарч урт хугацааны гэрээ байгуулан ажиллаж буй. Үүний зэрэгцээ “Мобиком”, “Худалдаа, хөгжлийн банк”, “Төрийн банк”, “Бодь даатгал” зэрэг 50 гаруй байгууллагатай тогтмол хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байна. Захиалагчийн хүссэн загвар, брэнд өнгийг, хүссэн хугацаанд нь чанартай, найдвартай сэтгэлээ шингээн хэвлэж, бүтээгдэхүүн, үйлчилгээг гараас гарт хүргэж үйлчилдэг учраас харилцагчид тэдэнтэй хамтран ажиллахаар дахин сонголт хийхдээ таатай байдаг.

Харилцагч, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагын дагуу 2023 оноос санаачлан эхлүүлсэн “Ширхгийг ч өдөрт нь хэвлэх үйлчилгээ” нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэж, өндөр үнэлгээ авч байгаа бөгөөд ганцхан жилийн дотор тогтмол захиалга өгдөг байгууллагын тоо 20-30-д хүрч, захиалгын тоо нь 100 мянга хол давж өсжээ.

Тус компани ном, сэтгүүл, брошур, плакат, сав баглаа боодол, эмийн хайрцаг, нэрийн хуудас, албан бланк зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүндээ ширхгээр хэвлэх захиалга авч, үйлчилгээгээ цаг алдалгүй хүргэсээр байна.

Сайнаас агууд тэмүүлсэн он жилүүд

Өнгөрсөн жилүүдэд “Эм Жи Эл Дизайн” компанийн хамт олон тогтвортой, амжилттай компани бий болгохыг хичээж ирсэн бол 2022 оноос хойш “Сайнаас агууд дэвшихүй” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор чанар стандарт, аюулгүй байдал, ажилтнуудын сэтгэл ханамж, технологийн хувьд илүү дэвшилтэт, хариуцлагатай байхыг бизнесийнхээ гол зарчим, амин сүнс болгосон. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын бүтээмжид суурилсан цалингийн нэмэгдэл, найдвартай ажлын байрны орчин, эко системийг чухалчлан ажиллаж байгаа хэдий ч цаашид улам сайжруулан хурдацтай хөгжихийг зорьсоор байна.

Дээрх зорилтын хүрээнд дэлхийн жишигт нийцсэн ISO 9001:2015, ISO 14001:2015 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж, гадаад, дотоодын хэд хэдэн сургалтад байгууллага, хамт олноороо хамрагдан чанар стандартын тогтолцоог нэвтрүүлэх эхний бааз сууриа хангажээ. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр Монгол Улсын хэвлэх үйлдвэрийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй нэвтрүүлэн, мэргэшсэн, чадварлаг хамт олныг бүтээлч сэтгэлгээтэй хослуулснаар дотооддоо тэргүүлэгч болох төдийгүй хэрэглэгчдэд хүлээлтээс илүүг өгөх чадамжтай компани болох юм. Ойрын хугацаанд тус компани үйлдвэрийн шинэ ажлын байртай болох төслөө эхлүүлжээ.

Уг үйлдвэрийн шинэ ажлын байранд ажилтнуудын тав тухтай, таатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, амьдралаа босгохоор хичээж буй түрээсийн байранд амьдардаг ажилтан залуусынхаа байрны асуудлыг ч мөн хамтад нь шийдэхээр зорьж буйгаа тэд мөн хуваалцсан юм.

Хэвлэх үйлдвэрлэлийн салбарт 21 жил ажилласан туршлагадаа үндэслэн хэвлэлийн компанитай анх удаа хамтран ажиллахаар төлөвлөж буй хувь хүн болон байгууллагуудад зөвлөхөд:

Бүтээгдэхүүнээ хэвлүүлэхдээ тухайн үйлдвэр ямар технологийг үйлдвэрлэлдээ ашиглаж байна вэ? гэдгийг хамгийн эхэнд шалгах нь зүйтэй. Орон орны маш олон төрлийн хэвлэх машин бий. Зарим хэвлэлийн компани нэг улсын нэг брэндийн машинаар дагналгүй холимог байдлаар ашигладаг. Ингэснээр хэвлэл чанаргүй, өнгө нь хэвлэлтийн команд бүрт өөрөөр хэвлэгдэж, таны бүтээлийн чанарыг бууруулахаас гадна хугацаа алдах шалтгаан болдог.

Дараа нь хэвлэлдээ ямар төрлийн цаас, будаг ашиглаж буйг нь мэдэх хэрэгтэй. Тухайлбал, манай компани хэвлэлийн цаасаа Өмнөд Солонгос, Финлянд, Хятад улсын Hankuk Papar, Sunpaper, Chenming брэндүүдээс өөрсдөө импортлон оруулж ирдэг учраас хүний биед харшил өгөхгүй, ямар нэгэн хурц үнэргүй, 100 хувь эко байж чаддаг. Мөн туслах материалаа Bottcher, Saphira, Ecolon зэрэг брэндээс татан авч, үйлдвэртээ ашигладаг учир бидэнд зөвхөн юу хүсэж буйгаа хэлэхэд л хангалттай. “Эм Жи Эл Дизайн” компани таны өгсөн ширхэг захиалгыг ч сэтгэлээ шингээн хэвлэх болно.

bookzone.mn
Тагууд: бизнестехнологихэвлэл

Санал болгох:

A man in a gray suit gestures with his hands while speaking on stage. He wears a microphone headset and has short gray hair. The background is dark with blurred shapes and patterns.
Э.Шмидт: Хиймэл оюуны үр шимийг хүртэхийн тулд…
A group of various robots, including humanoid, wheeled, and quadruped designs, posed together on tiered white platforms against a light blue background.
Робот туслахаар бизнестээ хүч нэм
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00