BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тус бүр нь тусдаа талбайд байрлах есөн түүхэн хүний эвлүүлэг, янз бүрийн илэрхийлэл, хувцаслалт. Хар, цагаан зургуудад янз бүрийн цаг үе, гарал үүсэлтэй улс төрчид, нэр хүндтэй хүмүүс багтсан болно. - Business.MN

Улс төрчид живхтэй адил. Тэднийг нэг л шалтгаанаар сольдог

Сонгуульд санал өгөөгүй сайн иргэд муу нэр дэвшигч сонгодог

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-06-17
  Онцлох, Сонгууль 2024, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

– Сонгуулийн тухай алдартай эшлэлүүдээс –

Эртний Грек, Ромын үед олонхын саналаар удирдагчаа сонгодог байсан нь орчин цагийн сонгуулийн үүсэл байв. Тэр цагаас хойш хүн төрөлхтөн улс төрийн сонгуулийн төрөл бүрийн тогтолцоог бий болгосон агаад өдгөө ч сайн, муу талыг нь зөвшилцөн хэлэлцсээр байна. Сонгууль нь олонхын дэмжсэн удирдагч, манлайлагчид төрийн эрх барих боломжийг олгодог ч харамсалтай нь эрх мэдэл, албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд дарангуйлагчдын ашигладаг хэрэгсэл болох тохиолдол ч бий.
Тийм ч учраас төр барих хамгийн түгээмэл аргын нэг болоод буй сонгуулийн талаар үе үеийн улс төрч, гүн ухаантан, төр нийгмийн зүтгэлтэн, нийгмийн идэвхтнүүд өөрсдийн санал бодлоо илэрхийлсээр иржээ.  

“Ан хийсний дараа, дайны үед, сонгуулийн өмнө хүмүүс хамгийн их худлаа ярьдаг”

Германы канцлер Отто вон Бисмарк 

“Улс төрч дараагийн сонгуулийн тухай боддог. Төрийн зүтгэлтэн дараагийн үеийнхний тухай боддог”

АНУ-ын улс төрч Линда Лингл

“Англичууд өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж боддог. Гэвч тэд зөвхөн парламентын гишүүдийг сонгох үедээ л эрх чөлөөтэй байдаг”

Францын гүн ухаантан, соён гэгээрүүлэгч Жан Жак Руссо

“АНУ өөрийн улс төрийн системээр гайхуулдаг. Гэвч тэдний ерөнхийлөгч сонгуулийн үеэр нэг өөр ярьж, сонгогдсоны дараа нэг өөр ярьж, хугацааныхаа дундуур нэг өөр яриад, буухдаа нэг өөр зүйл ярьдаг нь сонин”

БНХАУ-ын удирдагч Дэн Сяопинь

“Хэрвээ сонгууль үнэхээр өөрчлөлт авчирдаг байсан бол тэд биднээр сонгууль өгүүлэхгүй байх байсан”
“Улс төрчид живхтэй адил. Тэднийг цаг тухайд нь нэг л шалтгаанаар сольж байх хэрэгтэй”

Зохиолч Марк Твейн

“Ардчиллыг шүүмжлэх шилдэг арга бол дундаж сонгогчтой таван минут ярилцах”

Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль

“Ардчилал бидэнд хамгийн бага үзэн яддаг хүнээ сонгох боломжийг олгодог”

АНУ-ын зохиолч Роберт Байрн

“Сонгуульд санал өгөөгүй сайн иргэд муу нэр дэвшигчийг сонгодог”

АНУ-ын сэтгүүлч Жорж Жан Натан

“Сонгогчидтойгоо холбоогүй болсон улстөрчид “Хэн нь хэн бэ” гэдэг ангиллаас “Энэ хэн бэ” гэдэг ангилал руу шилждэг”

АНУ-ын улс төрч Уильям Ллойд Скотт 

“Сонголтоо илэрхийлж байгаа хүмүүс ухаалаг сонголт хийж чадахгүй бол ардчилал амжилтад хүрэхгүй. Тийм учраас ардчиллын жинхэнэ хамгаалагч бол боловсрол юм”.

АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Рузвельт

“Саналаа өгөөгүй хүн бол ямар ч хамгаалалтгүй хүн”

АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон

“Олонх Засгийн газраа сонгодоггүй юм. Харин сонгуульд оролцогчдын олонх л Засгийн газрыг сонгодог”

АНУ-ын 3 дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон

“Нэг сонгогч ардчиллыг үл хайхрахад бүх хүний аюулгүй байдал эрсдэлд орж байдаг”

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди

“Санал буутай адилхан, хэр үр дүнтэй вэ гэдэг нь зөвхөн эзнээс нь л хамаарна”

АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт

“Манлайлал бол дараачийн сонгууль бус дараагийн үедээ анхаарахыг хэлнэ”

Зохиолч Саймон Синек

“Сонгуульд ялах, эсвэл ялагдах нь эх орноо хөгжүүлэхээс чухал байх ёсгүй”

Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Ганди

“Эх орноо хөгжүүлэхэд оролцох нэг баталгаатай арга бол сонгуулийн өдөр саналаа өгөх юм”

Энэтхэгийн дуучин Мохит Чаухан

Бид их сонин хүмүүс.Боловсролгүй хүнийг сонгоод дараа нь эрдэм мэдлэг нэхдэг. Мөнгө тараасан хүнийг сонгоод шударга ёс нэхдэг.Хөдөлмөрлөж, зүтгэж үзээгүй хүнийг сонгоод сайн удирдагч байхыг хүлээдэг… Яагаад гэвэл бид эргэцүүлдэггүй. Өөрсдөө амьдралаа шийдэж буйгаа ухаардаггүй.

Business.mn-ий үүсгэн байгуулагч Дангаасүрэнгийн Энхбат

bookzone.mn
Тагууд: сонгуульулс төр

Санал болгох:

Цагаан цамц, хар зангиа зүүсэн эр зөөврийн компьютерын дэлгэцнээс мегафон барьсан гар дууны долгионыг дамжуулж, төлбөртэй коммент тарааж магадгүй гэж ярвайв. Энэхүү тохиргоо нь арын дэвсгэр дээр саарал өнгийн бүтэцтэй хана бүхий оффисын орчин юм. - Business.MN
Троллуудын төлбөртэй комментыг таних аргууд
Сүүлийн 8 жилд бидний амьдралын чанар сайжирсан уу? /Тоон үзүүлэлт/
Сүүлийн 8 жилд бидний амьдралын чанар сайжирсан уу? /Тоон үзүүлэлт/
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00