BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Сүүлийн 8 жилд бидний амьдралын чанар сайжирсан уу? /Тоон үзүүлэлт/

Сүүлийн 8 жилд бидний амьдралын чанар сайжирсан уу? /Тоон үзүүлэлт/

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-06-18
  Онцлох, Сонгууль 2024, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын ажлыг дүгнэдэг гол үзүүлэлтүүдийн нэг бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт. Монгол Улсын ДНБ-ий өсөлт энэ оны эхний улирлын байдлаар 7.8 хувьтай байна. Нэг нам дараалан засаг барьсан сүүлийн найман жилийг аваад үзвэл эдийн засаг маань түүхий эдийн экспортоос улам хараат болсон. Цар тахлын огцом уналтын дараа түүхий эдийн борлуулалт улам сайжирч, экспорт, гадаад худалдааны тэнцэл, валютын нөөц, төсвийн тэнцэл зэрэг үзүүлэлтүүд сайжирсан. Мөн хамгийн сүүлийн тоогоор төгрөгийн ханш чангарч, инфляц саарсан.

Гэхдээ энэ бүгд нь зөвхөн Засгийн газрын ажлын үр дүн гэж хэлэх нь оновчгүй. Харин уул уурхайгаас орж ирсэн тэрхүү орлогыг ашиглаад Засгийн газар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад юу хийсэн бэ гэвэл тэс өөр зүйл яригдана. Үүнийг мэдэхийн тулд микро эдийн засгийн хэдхэн тоо, олон улсын зарим индексийг авч үзэхэд хангалттай.

Бидний цалин, орлого юу болов?

Албан ёсны тоогоор бол энэ оны эхний улирлын байдлаар дундаж цалин 2.2 сая төгрөг болж, бодит цалингийн индекс 59 хувиар өссөн байна. 2014 онд голч цалин 665 мянга байсан бол 2023 онд 1.7 сая болж, сүүлийн 10 жилд монголчуудын сарын голч цалин 1.1 сая төгрөгөөр өсжээ. Гэхдээ 10 жилийн өмнө ам.доллар 1810 орчим төгрөг байсан бол өнөөдөр 3380 төгрөг болж, манай үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэн бараг хоёр дахин буурчээ. Ийнхүү төгрөгийн ам.доллартой харьцах ханш хэрхэн унасныг тооцвол цалин 178 мянган төгрөгөөр л өсжээ. Нөгөө талаар цалингийн өсөлт нь үнийн өсөлтөө гүйцэхгүй байгаа учраас амьдралын чанар сайжрахад нөлөөлж чадахгүй байна.

Өрхийн орлогыг аваад үзсэн ч ижил зүй тогтол ажиглагдана. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого өмнөх оны мөн үеэс 23.8 хувиар нэмэгдэж 2.3 сая төгрөг болсон ч инфляцын нөлөөллийг арилгасан бодит орлогыг тооцож үзвэл 1.3 сая төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёр жил гаруйн хугацаанд 10-аас дээш хувьтай байсан инфляцын нөлөөгөөр өрхийн нэрлэсэн болон бодит орлогын зөрүү 963 мянгад хүрчээ.

Хэрэв өрхийн орлогын орлого юунаас хамаарч байгааг аваад үзвэл хот, хөдөөгөөр ихээхэн ялгаатай байна. 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар нийслэлд цалин хөлс өрхийн орлогын 65 орчим хувийг, аймгийн төвд 57 хувийг, сумын төвд 43 хувийг эзэлж байна. Тэтгэвэр, тэтгэмжийн хувьд харин эсрэгээрээ буюу нийслэлд өрхийн орлогын 18 хувийг, аймагт 23 хувийг, суманд 27 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл болон орон нутагт өрхийн орлогын бүтэц нь эсрэг харьцаатай, орон нутагт тэтгэвэр, тэтгэмжээс хамаарах байдал нь илүү байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт ажлын байрууд шинээр бий болж чадахгүй байна гэсэн үг юм.

Ядуурчихсан уу?

2022 онд шинэчилсэн стандартаар нэг хүний сарын орлого 418 мянган төгрөгөөс доогуур бол ядуурсан гэж үздэг. Ингээд тооцоход 2022 онд 914,2 мянган хүн ядуурлын шугамаас доош байж, ядуурлын түвшин 27.1 хувьтай гарч байв. Өөрөөр хэлбэл, бараг гурван хүн тутмын нэг нь ядуурсан. Хэрэв хүүхдийн мөнгө тэргүүтэй халамжийн орлого багасвал ядуу хүний тоо үүнээс ч илүү байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, ДНБ, экспорт зэрэг макро эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй байгаа ч энэ өсөлт иргэдийн амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэхгүй, бодлого хүртээмжгүй, байгаа онохгүй байна гэсэн үг.

Эрх, эрх чөлөө, авлига юу болов?

Монгол Улс бол уламжлалт ёсоор улс төрийн эрх чөлөөтэй орон. Freedom House-ийн үнэлгээгээр “Эрх чөлөөтэй” гэсэн үнэлгээ авч, 2023 оны үзүүлэлтээр барууны орнуудтай эн зэрэгцэж байна.

Гэвч манайх эдийн засгийн эрх чөлөөгөөр тийм ч ээлтэй орон биш. Heritage сангийн эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2023 оны байдлаар 100-гаас 60.6 оноо авсан бөгөөд сүүлийн жилүүдэд “Эдийн засгийн дундаж эрх чөлөөтэй” оронд тооцогдож байна. Энэ дундаас засаглалаар 34.8 оноо, өмчийн эрхээр 38 оноо авч “Дарамттай” гэсэн ангилалд орж байна. Тодруулбал, Монголын Засгийн газарт итгэж болохгүй, хувийн өмчийг хамгаалж чаддаггүй улс аж.

Монгол Улс дахь эдийн засгийн эрх чөлөө

Эх сурвалж: Index of Economic Freedom. Heritage foundation

Эдийн засгийн эрх чөлөөний 12 үзүүлэлт

Үүнээс гадна Хүний эрхийн индексээр Монгол Улс 2019 оноос эхлээд тогтмол доошилж байгаа таагүй үзүүлэлт гарчээ. Монголын Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлснээр эдийн засаг-нийгэм, соёлын эрх хангалтгүй, 50 хувиас доогуур байна. Ялангуяа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, хөдөлмөрлөх эрх, боловсролын тэгш бус байдал, орчин цагийн боолчлол, хэвлэлийн эрх чөлөө зэрэг нь хүний эрхийн гол асуудал болж байна. Энэ дундаас орчин цагийн боолчлол буюу тухайн хүний өөрийнх нь хүсэл, саналыг аваагүй, барьцаанд, эсвэл албадан сүрдүүлэг, аргагүй байдлыг далимдуулан хөлсгүй хөдөлмөр эрхлүүлдэг, ийм нөхцөлд байгаа 38 мянган хүн байна гэдгийг олон улсын судалгаанууд гаргаж иржээ.

Монгол дахь хүний эрхийн индекс

Эх сурвалж: V-Dem (2024)

Авлигын тал дээр Transparency International байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексээр Монголын үзүүлэлт 2017 оноос хойш тасралтгүй буурч байгаа 10 улсын нэг болжээ. 2023 онд л гэхэд манай улс өмнөх оноосоо таван байр хойшилж, 121-т орсон. Түүнчлэн авлигын гэмт хэргээс улбаатай хохирол тогтмол өссөөр 2021 онд нэг их наяд байснаа 2022 онд таван их наяд болж тав дахин өсжээ. Авлигын гол шалтгаан нь төрийн алба болон төрийн өмчит компаниудтай холбогдож байна.

Авлигын төсөөллийн индекс. Монгол Улс.

Эх сурвалж: Transparency International

Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээр бас л сүүлийн жилүүдэд тасралтгүй уруудсаар байна. Тодруулбал, 2020 онд 73 байранд орж байсан бол 2024 онд 109 дүгээр байрт орж, 36 байр хойшилжээ.

Өрсөлдөх чадвар хаана явна?

Эрх баригчдын ярихаас жийрхдэг нэг сэдэв бол өрсөлдөх чадвар. Улс орнуудын өрсөлдөх чадварыг хэмждэг төрөл бүрийн үзүүлэлт бий. Жишээ нь, Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг 1989 оноос хойш тасралтгүй гаргаж байна. Уг тайланд улс орнуудыг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлээр харьцуулан өрсөлдөх чадварын рейтинг гаргадаг.

bookzone.mn

Хамгийн сүүлийн тайлангаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд тодорсон бол Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улс өрсөлдөх чадвараар хамгийн сул байна.

Монгол Улс энэ тайланд 2015 оноос хойш багтаж байгаа бөгөөд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэдээлснээр 2018 оноос хойш онооны үзүүлэлт тогтмол буурсаар байна. 2023 оны тайланд нийт 64 улсыг жагсааснаас Монгол Улс 100 онооноос 35.56 оноо авч 62-т буюу хойноосоо гуравт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч, нэг эрэмбэ ухарсан үзүүлэлт юм.

Сайн үзүүлэлтүүдэд нь оффисын түрээсийн үнэ, эмэгтэй захирлын тоо, экспорт, төсвийн үзүүлэлт орсон бол Засгийн газрын чадамж хамгийн бага буюу ердөө 5.5 оноо авсан. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн үзэж буйгаар Монголд багийн дарга, Иргэдийн хурлаас эхлээд Засгийн газар, УИХ хүртэлх бүх түвшинд засаглалын хямрал нүүрлэжээ.

64 улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын рейтинг /2023/

Эх сурвалж: imd.org

Монгол улсад бизнес эрхлэхэд …

Эх сурвалж: World Bank. Doing business

Ажиллах хүчин хаачив?

Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд гадаадад ажиллаж, амьдрах хүсэлтэй хүмүүс улам их болж байна.Тухайн орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлийг эрэлхийлж гадаадад цагаачлах байдлыг “Brain Drain Index” гэх үзүүлэлтээр хэмждэг. Тэгвэл Монгол Улс 2007-2023 оны үзүүлэлтээр 177 орноос 123 дугаарт жагсжээ. Тус индексээр манай улсын тархины урсгалын байдал 2019 онд 3.80 хувьтай байсан бол 2023 онд 4.20 болж нэмэгдсэн байна.

Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадад амьдарч байгаа, 18-51 насны, дээд боловсролтой 1900 иргэнээс судалгаа авахад 10 хүн тутмын 8 нь Монгол руу буцах бодолгүй гэж хариулжээ. Буцахгүй байгаагийн гол шалтгаануудаар түгжрэл, агаарын бохирдол, оюуны хөдөлмөрийн хангалтгүй үнэлэмж, хүүхдийн амьдрах орчин зэргийг дурджээ.

Тагууд: амьдралын чанарЗасгийн газарөрхийн орлогосонгууль

Санал болгох:

A computer monitor in a store displays various digital transaction logos with text in Cyrillic. Shoppers browse in the background, and shelves are filled with goods.
Зээлийн горимд шилжсэн амьдрал
A woman speaks into a microphone while sitting in a discussion group. Two men sit beside her, and other participants and a photographer are in the background. Bottles of water are visible on a table in the foreground.
Хөгжлийн банк “хөдөлж” эхлэх нь ээ!
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00