BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цагаан цамцтай хүн гэртээ суугаад хоёр гараараа дохио зангаагаар программ хангамжийн чанарын тухай ярьж байна. Цаана нь цонх, ургамал бий. - Business.MN

С.Анхбаяр: Монголд программ хангамжийн чанарын менежментийн ойлголт дутмаг

Business.mn   Business.mn
2024-07-23
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Мэдээлэл технологийн салбарын хөгжил нь программ хангамжийн чанарын менежменттэй салшгүй холбоотой билээ. Тиймээс бид Software Quality Management буюу программ хангамжийн чанарын менежмент болон түүний үнэ цэн, эрэлт хэрэгцээ сэдвээр Смарт Куалити компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаяртай ярилцлаа.

– Программ хангамжийн чанар гэхээр юуг хэлээд байна вэ? Бидний түгээмэл мэддэг гар утасны аппликейшн, вэбсайттай яаж холбогдох вэ?

Тийм. Барилга барихад тодорхой шаардлага, стандартыг мөрдөж, түүний найдвартай байдал, чанарыг үнэлснээр эцэст нь ашиглалтад оруулдаг. Үүнтэй ижил процессыг бүх төрлийн аппликейшн дамжиж эцсийн хэрэглэгчдэд хүрдэг. Тэгэхээр нэг ёсондоо программ хангамжийн чанарын менежмент гэдэг нь чанарын баталгаажуулалт, чанарын төлөвлөлт, чанарын удирдлага зэргийг багтаасан цогц ойлголт юм. Үүний гол зорилго нь тодорхой төлөвлөгөө, стандарт үе шатны дагуу программ хангамжид тест хийж алдааг илрүүлэн, эрсдэлийг үнэлснээр хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үйл явцыг хэлээд байгаа юм.

Монголын зах зээлийн хувьд энэ нь сүүлийн 2, 3 жилд эрчээ авч буй харьцангуй шинэ ойлголт. Зарим том байгууллага дотооддоо тестийн багтай байдаг ч яг манай Smart Quality шиг тестээр дагнасан мэдээлэл технологийн компани одоогоор байхгүй байна.

– Тэгэхээр түүнээс өмнө нь нээлтээ хийсэн Монгол аппликейшнүүдэд чанарын баталгаажуулалт хийгдээгүй гэсэн үг үү?

Яг тэгж ойлгож болохгүй. Мэдээж бүх аппликейшнт тест хийсэн байгаа. Харин гол асуудал нь хөгжүүлэгч компаниуд өөрсдөө тестээ хийдэг ч чанарын менежментийг хэрэгжүүлдэггүй. Энгийнээр бол хүн ажил гүйцэтгээд түүнийгээ өөрөө шалгаж байна гэсэн үг. Тестийг гүйцэтгэгч нь хөгжүүлэгчээс хараат бус байх нь чухал бөгөөд чанарын инженер гэдэг мэргэжил нь хөгжүүлэгчээс үүрэг хариуцлага, мэдлэг, ур чадвараараа ялгаатай.

Нөгөө талдаа хөгжүүлэгч компани эсвэл хувь хүн хөлсөлж аппликейшн хийлгэж байгаа компаниуд бэлэн болсон аппликейшнийг хэрхэн хүлээж авах, мөн үнэхээр тэдний хүссэн бүтээгдэхүүн гар дээр нь ирсэн эсэхийг шалгахад хүндрэлтэй. Нүдээр харахад хэвийн ажиллаад байгаа юм шиг мөртөө захиалагч талын бизнесийн онцлогт нийцээгүй, техникийн шаардлага бүрэн хангаагүй байх эрсдэлтэй. Энэ асуудлыг стандарт процессын дагуу мэргэжлийн баг оновчтой тестийн аргачлалыг ашиглан шийдэх шаардлагатай.

Программ хангамжийн амьдралын мөчлөгт чанарын баталгаажуулалт гэх хэсэг зайлшгүй шаардлагатай.

– Мэргэжлийн баг, оновчтой тестийн арга гэхээр их нүсэр процесс шиг сонсогдож байна. Тэгэхээр зөвхөн томоохон компаниуд чанарын удирдлагыг хэрэгжүүлдэг үү?

Энэ бол дан ганц компанийн үйл ажиллагаа эсвэл төслийн цар хүрээнээс шалтгаалах зүйл биш. Одоогоор том компаниуд чанарын баталгаажуулалтын үйлчилгээг гаднаас өндөр үнээр авч, жижиг дунд компаниуд хөгжүүлэгчдээр тест хийлгэдэг нь үнэн. Угтаа бол ямар компани ямар төсөл дээр ажиллаж байгаагаас үл хамаараад аливаа программ хангамж бизнесийн зорилго болон хэрэглэгчийн хүлээлтэд нийцэх нь гол зорилго юм. Тиймээс программ хангамжийн амьдралын мөчлөгт чанарын баталгаажуулалт гэх хэсэг зайлшгүй шаардлагатай байдаг.

Харин хангалтгүй байгаагийн цаад шалтгаан нь программ хангамжийн чанарын менежмент Монголд шинэ ойлголт байгаад буюу чанарын баталгаажуулалтын инженерүүдийн нийлүүлэлт зах зээлд хангалтгүй байгаад оршиж байгаа юм.

– Чанарын менежментийг хэрэгжүүлэх нь байгууллагуудад ямар үнэ цэн, давуу талыг бий болгох вэ?

Олон улсад чанарын менежментийг хэрэгжүүлэх нь сонголт биш заавал байх ёстой зүйл. Мэдээллийн технологийн компани тус ойлголтыг нэвтрүүлснээр гурван гол ашиг тусыг хүртдэг. Бүх аппликейшнд зорилтот хэрэглэгч гэж бий. Тиймээс хэрэглэгчдийн хүлээлтэд нийцэх аппликейшн бүтээх нь нэн тэргүүний зорилго.

Дундаж аппликейшнүүд анх нээлтээ хийсэн цагаасаа хойш 90 өдрийн дараа нийт хэрэглэгчдийнхээ 95 орчим хувийг алддаг гэсэн судалгаа бий. Энэ эрсдэлийг хаах гол гаргалгаа бол тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалт. Харин хөгжүүлэгчид тестийн тусламжтайгаар 22 хувиар бага цагийг алдаа засахад зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн хүлээлтийг цаг алдалгүй мэдэрч түргэн хугацаанд оновчтой байдлаар шинэчлэл хийхэд тусалж байна гэсэн үг.

Дундаж аппликейшнүүд анх нээлтээ хийсэн цагаасаа хойш 90 өдрийн дараа нийт хэрэглэгчдийнхээ 95 орчим хувийг алддаг гэсэн судалгаа бий. Энэ эрсдэлийг хаах гол гаргалгаа бол тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалт.

Түүнчлэн ямар нэг алдаа илэрвэл түүнийг засах зардал нь дунджаар 100 ам.доллар, хөгжүүлэлтийн үед илэрвэл 700 ам.доллар, тестийн үед илэрвэл 1,500 ам.доллар бол хэрэглэгчийн гарт хүрсний дараа илэрвэл 10,000 ам.доллар зарцуулж тухайн алдааг засдаг. Маш том ялгаа байгаа биз? Учир нь тухайн бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид очихдоо алдаатай болох нь илэрвэл өмнөх бүх процессыг дахин давтах шаардлага гардаг. Тэгэхээр нэг ёсондоо чанарын менежментийн бидэнд өгдөг гол гурван үнэ цэн нь нэгдүгээрт программ хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, хоёрт хэрэглэгчээ мэдэрч тасралтгүй хөгжүүлэлт сайжруулалт хийхэд цаг хугацаа хэмнэх, гуравт ирээдүйд учирч болох томоохон эрсдэлийг хааж санхүүгийн зардлыг бууруулах байдаг.

– Олон улсад чанарын менежментийн хэрэгжилт нь сонголт биш стандарт гэж байна шүү дээ. Тэгвэл мэдээлэл технологийн тус салбарын хөгжлийн дэлхийн жишиг ямар байдаг вэ? Ер нь чанарын менежмент, баталгаажуулалтын олон улсын зах зээл хэр том бэ?

Одоогоор программ хангамжийн чанарын менежментийн дэлхийн зах зээлийн багтаамж дангаараа 9.38 тэрбум ам.доллар байна. Энэ тоо 2030 он гэхэд  20.66 тэрбум ам.доллар болж өсөх хандлагатай байна. Мөн чанарын менежментийн процессыг ISO/IEC/IEEE/29119 стандартаар зохицуулдаг бөгөөд үйл ажиллагааны түвшин нь TMMi Framework-оор хэмжигдэж байна.

– Монгол залуус чанарын баталгаажуулалтын инженер мэргэжлээр гадаадын зах зээлд өрсөлдөх боломж бий юу? Тэд юунд суралцах шаардлагатай вэ?

Дэлхийн аль ч өнцгөөс хөгжүүлэлтийн ажил хийх боломжтой байдагтай адил чанарын инженерүүд ч бас зайнаас ажиллаж болно. Google, Amazon, Tesla, Apple, Microsoft гээд ажиллах боломжтой компаниудын нэрийг ч дурдаж барахгүй байх. Тэд чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэхдээ үргэлж дуртай, чамгүй их цалин амалдаг. Тиймээс монгол залуус маань юун түрүүнд гадаад хэлээ сайтар сураад мэдээллийн технологийн салбарт сонирхолтой бол интернэт дэх материалуудыг судлахаас эхлээд тухайн чиглэлийн компанид ажиллах гээд суралцах боломж олон байгаа.

Нэмээд хэлэхэд программ хангамжийн баталгаажуулалтын процесст олон төрлийн инженерүүд оролцдог. Одоо зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа мэргэжил нь тестийн автоматжуулалтын инженер тул залуустаа энэ чиглэлийг түлхүү судалж, суралцахыг санал болгомоор байна.

bookzone.mn
Тагууд: ERPДижитал шилжилтменежмент

Санал болгох:

A man in a light pink button-up shirt and jeans stands with arms crossed, looking at the camera. Indoors, large windows reveal an urban cityscape—технологийн дэвшил чанартай үйлчилгээг хослуулна илтгэнэ.
Технологийн дэвшил, чанартай үйлчилгээг хослуулна
Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00