BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Сонгодог Nokia-г санагдуулам хувцасны чимэг гар утас нь тод ягаан дэвсгэр дээр төвлөрч, дөрвөн хар цагаан гараараа хүрээлэгдсэн байдаг. Уг үзэгдэл нь ухаалаг гар утасгүйгээр энгийн үед дурсах сэтгэлийг агуулсан чимэг, коллаж маягийн гоо зүйг шингээдэг. - Business.MN

“Тэнэг” утаснууд моодонд орж эхэллээ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-08-26
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Өдгөө хүмүүсийн амьдралыг ухаалаг гар утасгүйгээр төсөөлөхөд хэцүү болсон. Хэрэв гар утсаа гэртээ мартаад гарах юм бол та бүтэн өдөржин ганцаардмал, мөнгөгүй, нийгмийн амьдралаас бүрэн таслагдсан байдалтай өнгөрүүлнэ.

АНУ-ын насанд хүрсэн 10 иргэний ес нь гар утас эзэмшдэгийг Pew Research Centre-ийн судалгаа харуулсан. Улмаар өдөрт дунджаар 3 цаг, 45 минутыг гар утсаа “шагайж” өнгөрүүлдэг болохыг судалгааны GWI фирмийн мэдээллээс харж болно. Хиймэл оюунаар хүч нэмэгдүүлсэн шинэ гар утаснуудаас цаашид бүр ч салахын аргагүй болох биз ээ.

Гэвч зориудаар ухаалаг бус болгон үйлдвэрлэж буй гар утасны зах зээл олон улсад улам томорч эхэлжээ. Ийм “тэнэг” гар утаснууд АНУ-д зарагдаж буй нийт гар утасны борлуулалтын ердөө 2 хувийг эзэлдэг. Гэвч эрэлт нь эрчтэй нэмэгдэж байна. Нэгэн цагт дэлхийг байлдан дагуулж байсан Nokia гар утсыг зах зээлд дахин нэвтрүүлэх эрхийг 2016 онд Финландын HMD компани худалдаж авсан. Өдгөө Америкт сар тутам олон мянган товчлууртай гар утас худалдаж буйгаа тус фирм мэдээлжээ. Өнгөрсөн тавдугаар сард тэд Европт миллениалуудын бага насны хит бүтээл болох Nokia 3210 гар утсаа дахин борлуулж эхэлсэн юм. Уг утсанд алдарт могой тоглоом нь хүртэл бий.

Гэхдээ “тэнэг” утаснууд нь зөвхөн өмнөх үеийн загварын үргэлжлэл төдий байхаа больжээ. Стартапууд өөрийн гэсэн минималист гар утасны брэндүүдийг үйлдвэрлэж буй. Тэдгээрийн нэг нь iPod шиг хэлбэртэй, Kindle шиг e-ink дэлгэцтэй Ligh Phone юм. Подкаст тоглуулагч, байрлал заагч зэрэг нэмэлт хэрэглүүрийг нэмэх боломж уг утсанд бий.

2024 оны эхний хагаст Их Британид хамгийн их зарагдсан энгийн утаснууд

“Тэнэг” утаснууд яагаад зах зээлд эргэн ирж байна вэ? Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэндэд ухаалаг гар утас, ялангуяа нийгмийн сүлжээний апп-уудын үзүүлж буй сөрөг нөлөө юм. Тийм ч учраас Британийн элитүүд хүүхдээ сургадаг Eton сургууль өнгөрсөн долдугаар сараас эхлээд ирээдүйн ерөнхий сайд нарыг сургууль дээр ухаалаг утсаа авчрахыг нь хориглож, оронд нь сургуульдаа ашиглах Nokia утас өгөхөөр болсон.

Түүнчлэн насанд хүрэгчид ч өөрийн хүслээр тэнэг утас сонгох нь ихэсжээ. “Тэнэг” утаснуудыг сурталчилдаг форумыг Reddit дээр зохион байгуулдаг Хосе Брионес гар утасны дэлгэц ширтэн өнгөрүүлж буй цаг нь ихэд нэмэгдсэн учир саяхнаас Light Phone ашиглах болсон байна. Гэхдээ тэрбээр гадаадад аялах зэрэгт ашиглахын тулд ухаалаг гар утсаа хадгалж үлджээ. Түүнчлэн гар утасны донтнууд апп-уудаа устгах, дэлгэцийн цагийг хянадаг апп суулгах зэргээр гар утсаа зориудаар энгийн болгох сонголтыг хийж байна.

Ухаалаг гар утасны хурд, интернэт холболтоос татгалзах нь эхэндээ тун амаргүй байх нь гарцаагүй. Урт дараалалд зогсож байхдаа яаж цагийг өнгөрөөх вэ хэмээн гайхширч байсан тухайгаа “тэнэг” утас ашиглахаар сонгосон Кристина Динур дурсав. Гэхдээ тэрбээр ийм дадлыг тун хурдан өөрийн болгосон  байна. Зарим хүмүүсийн хувьд “тэнэг” утас хэрэглэх нь ийн тун ухаалаг сонголт болж эхэллээ.

bookzone.mn
Тагууд: ухаалаг утас

Санал болгох:

Налуу овоонд хэвтээ байрлалтай янз бүрийн ухаалаг утас, таблетуудын овоолго нь бизнес эрхлэх ухаалаг хандлагыг илэрхийлдэг. Янз бүрийн өнгө, хэмжээтэй төхөөрөмжүүд нь дээрээс доошоо нэмэгдэж, өөр өөр загвар, хэв маягийг харуулдаг бөгөөд энэ нь технологийн чиг хандлагыг дагаж мөрдөхийг эрэлхийлж буй орчин үеийн аливаа бизнест тохиромжтой. - Business.MN
Шинэ ухаалаг утас худалдан авах нь ухаалаг бус сонголт болно. Яагаад?
Костюм өмссөн бизнесмэн Galaxy S23 цувралыг харуулсан том дэлгэцийн өмнө зогсож байхдаа хоёр ухаалаг гар утас барьдаг. Арын дэвсгэр дээр утасны камерын системийг онцлон харуулсан ойрын зургууд байдаг. "Galaxy S23 Series" гэсэн текст дээр харагдаж байна. - Business.MN
GALAXY UNPACKED – Galaxy S23 цувралыг танилцууллаа
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00