BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Урлаач, тасралтгүй суралцагч Anji Couture-ийн Б.Алтжин

Урлаач, тасралтгүй суралцагч Anji Couture-ийн Б.Алтжин

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2024-08-28
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Үндэсний хувцас үйлдвэрлэлийн  зах зээлд шинээр хөл тавьсан Аnji Couture брэнд нь 2018 онд үүсгэн байгуулагдсан. Тус брэндийн үүсгэн байгуулагч Б.Алтжин нь хувцас дизайнер, загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Бага наснаасаа л уран гартай урлаачдыг даган суралцаж хувцас дизайны мэдрэмжтэй болсон бөгөөд  өөрийн чадвараа тасралтгүй хөгжүүлж суралцсаар энэхүү салбартаа мэргэшсэн байна.

2013 онд их сургуулиа төгсөөд өөрийн хувийн урлангаа нээсэн нь өнөөдрийн Anji Couture үндэсний хувцасны брэнд бий болох эхлэл тавигджээ.

Урлаач, тасралтгүй суралцагч Anji Couture-ийн Б.Алтжин

Өдгөө үндсэн гурван ажилтантай. Гэрээт болон цагийн ажилчид нийлээд 10 орчим хүнтэй ажиллаж байна. Тус компани шинэ ажлын байрыг бий болгохоос гадна ажилтнууддаа мэргэжлийн түвшний оёдлын сургалтыг тогтмол ордог. Бүх ажилтан эмэгтэйчүүд бөгөөд бага насны хүүхэдтэй ээжүүдийн хувьд ажлын цагийн уян хатан хуваарьтай.

Одоогоор тайзны хувцас болон уламжлалт монгол хувцас, хуримын хос хувцас зэргийг төрөлжүүлэн урлан гаргаад буй. Уг брэндийн бестселлер загвар нь уламжлалт ууж хантааз, сүүлийн үед тренд болоод буй хүрээ дээл, сэгсүүргэн дээл  зэрэг бүтээгдэхүүнээрээ олонд танигдсан.  Ялангуяа  сэгсүүргэн дээлээ хэрэглэгчдэд хэрэглэхэд таатай байхад ихээхэн анхаарч үйлдвэрийн аргаар элдэж боловсруулсан арьсыг ашигладаг тул үс унахгүй, үнэргүй байдаг давуу талтай.

Урлаач, тасралтгүй суралцагч Anji Couture-ийн Б.Алтжин

Бүтээгдэхүүний гол түүхий эд болсон торгоо сонгохдоо хамгийн чанартай, эдэлгээ удаантай  байхад анхаарч хүр хорхойн торго, япон торгыг ашигладаг байна. Тус брэндийн бас нэгэн онцлог нь өнгө загварыг цор ганц хувилбараар урлаж өгөх боломжтой.

Урлаач, тасралтгүй суралцагч Anji Couture-ийн Б.Алтжин

Мөн Anji Couture брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Алтжингийн урласан тайзны хувцсыг Монголын бяцхан миссүүд  олон улсын тэмцээнд оролцохдоо өмсдөг бөгөөд шилдэг дрессийн шагналыг хэд хэдэн удаа хүртэж байжээ.

Б.Алтжин анх 2017 онд ХААН Банкны ЖДҮ эрхлэгчдийг дэмжих бизнесийн зээлд хамрагдсанаар хүний нөөц болон шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж үйл ажиллагааныхаа хүрээг тэлжээ. Харин 2023 оноос ХААН Банкнаас зохион байгуулдаг ЖДБ эрхлэгчдэд зориулсан сургалтуудад тогтмол хамрагдаж баг, хамт олонтойгоо мэдлэг, ур чадвараа дээшлүүлсээр байна.

Урлаач, тасралтгүй суралцагч Anji Couture-ийн Б.Алтжин

Цаашид чанартай, тогтмол өсөж үйл ажиллагаагаа системчлэхээс гадна өсвөр насныханд зориулсан дээл урлалын сургалт зохион байгуулж, өөрсдийн материалын дэлгүүртэй болохоор зорин ажиллаж байна.

Урлаач, тасралтгүй суралцагч Anji Couture-ийн Б.Алтжин

bookzone.mn
Тагууд: гар урлалдизайнүндэсний үйлдвэрлэгчхувцас загвар

Санал болгох:

Чанарын цэцэрлэгч
Харшилтай хүмүүс ванны бөмбөлгийг яагаад хэрэглэх ёстой вэ?
Харшилтай хүмүүс ванны бөмбөлгийг яагаад хэрэглэх ёстой вэ?
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00