Үндэсний хувцас үйлдвэрлэлийн зах зээлд шинээр хөл тавьсан Аnji Couture брэнд нь 2018 онд үүсгэн байгуулагдсан. Тус брэндийн үүсгэн байгуулагч Б.Алтжин нь хувцас дизайнер, загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Бага наснаасаа л уран гартай урлаачдыг даган суралцаж хувцас дизайны мэдрэмжтэй болсон бөгөөд өөрийн чадвараа тасралтгүй хөгжүүлж суралцсаар энэхүү салбартаа мэргэшсэн байна.
2013 онд их сургуулиа төгсөөд өөрийн хувийн урлангаа нээсэн нь өнөөдрийн Anji Couture үндэсний хувцасны брэнд бий болох эхлэл тавигджээ.
Өдгөө үндсэн гурван ажилтантай. Гэрээт болон цагийн ажилчид нийлээд 10 орчим хүнтэй ажиллаж байна. Тус компани шинэ ажлын байрыг бий болгохоос гадна ажилтнууддаа мэргэжлийн түвшний оёдлын сургалтыг тогтмол ордог. Бүх ажилтан эмэгтэйчүүд бөгөөд бага насны хүүхэдтэй ээжүүдийн хувьд ажлын цагийн уян хатан хуваарьтай.
Одоогоор тайзны хувцас болон уламжлалт монгол хувцас, хуримын хос хувцас зэргийг төрөлжүүлэн урлан гаргаад буй. Уг брэндийн бестселлер загвар нь уламжлалт ууж хантааз, сүүлийн үед тренд болоод буй хүрээ дээл, сэгсүүргэн дээл зэрэг бүтээгдэхүүнээрээ олонд танигдсан. Ялангуяа сэгсүүргэн дээлээ хэрэглэгчдэд хэрэглэхэд таатай байхад ихээхэн анхаарч үйлдвэрийн аргаар элдэж боловсруулсан арьсыг ашигладаг тул үс унахгүй, үнэргүй байдаг давуу талтай.
Бүтээгдэхүүний гол түүхий эд болсон торгоо сонгохдоо хамгийн чанартай, эдэлгээ удаантай байхад анхаарч хүр хорхойн торго, япон торгыг ашигладаг байна. Тус брэндийн бас нэгэн онцлог нь өнгө загварыг цор ганц хувилбараар урлаж өгөх боломжтой.
Мөн Anji Couture брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Алтжингийн урласан тайзны хувцсыг Монголын бяцхан миссүүд олон улсын тэмцээнд оролцохдоо өмсдөг бөгөөд шилдэг дрессийн шагналыг хэд хэдэн удаа хүртэж байжээ.
Б.Алтжин анх 2017 онд ХААН Банкны ЖДҮ эрхлэгчдийг дэмжих бизнесийн зээлд хамрагдсанаар хүний нөөц болон шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж үйл ажиллагааныхаа хүрээг тэлжээ. Харин 2023 оноос ХААН Банкнаас зохион байгуулдаг ЖДБ эрхлэгчдэд зориулсан сургалтуудад тогтмол хамрагдаж баг, хамт олонтойгоо мэдлэг, ур чадвараа дээшлүүлсээр байна.
Цаашид чанартай, тогтмол өсөж үйл ажиллагаагаа системчлэхээс гадна өсвөр насныханд зориулсан дээл урлалын сургалт зохион байгуулж, өөрсдийн материалын дэлгүүртэй болохоор зорин ажиллаж байна.