BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Лаванда цэцгийн костюм өмссөн эмэгтэй гараа зөрүүлэн инээмсэглэн зогсож байна. Арын дэвсгэр дээр гадаад зах зээлийг сануулсан танил бус бичиг үсгээр неон тэмдэг бүхий тод, орчин үеийн чимэглэлтэй. Энэ орчин нь орчин үеийн оффис эсвэл бүтээлч орон зай мэт харагдаж байна. - Business.MN

“UR Mini” брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга

“UR Mini” брэнд АНУ-ын зах зээлд гарч байна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-09-03
  Made in Mongolia, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter
“Үр минь” мэндэлсэн товч түүх

А.Уянга 2017 онд амаржаад гэртээ байхдаа хүүхдэдээ хамгийн чанартай хувцас авахыг хичээдэг байлаа. Гэвч хүүхэд хурдан томроход өмнөх загвараасаа авах гэхээр өөр размерын сонголтгүй байх тохиолдол их байв. Бусад ээжид ч ийм асуудал нийтлэг байгааг анзаарч, эндээс бизнесийн санаагаа олж “Үр минь” брэндийн эхлэл тавигджээ.

Тэр ердөө 500 мянган төгрөгөөс эхэлжээ. Анх урлах чадвартай танилдаа санал тавин хамтарч, гаргасан загвараа хүүдээ өмсүүлж туршдаг байлаа. Эхэндээ олон нийтийн сүлжээнд загварын зургаа байршуулан захиалга авч захаас материалаа худалдаж аваад оёж борлуулдаг байв.

Улмаар 2018 онд Шарк Танк нэвтрүүлэгт оролцож, Цэлмэг шаркаас хөрөнгө оруулалт хийх санал хүлээн авч байв. Харин тус шоу нэвтрүүлэг цацагдсаны дараа өмнө нь хамт ажиллаж байсан газруудаас хөрөнгө оруулах саналууд ирж, 21 хүн  нийлж crowd founding хэлбэрээр санхүүжилт босгожээ.

А.Уянга сүүлийн жилүүдэд гадаад зах зээлд гарахын тулд Amazon-ийг идэвхтэй судалсны үр дүнд саяхан анхны тээвэрлэлтээ эхлүүлээд байна.

 “Үр минь” том болж АНУ-ын зах зээлд гарч байна

“Үр минь” брэнд байгуулагдсан цагаасаа хойш үйлдвэрийн байраа дөрвөн удаа сэлгэсэн түүхтэй. Гэвч энэ бүхний дараа А.Уянга цаашид Монголдоо үйлдвэрлэх үү эс үйлдвэрлэх үү гэсэн стратегийн сонголт хийхэд хүрсэн. Учир нь даавуугаа импортоор авч, дотоодын зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортолно гэхэд үнэ өртгийн хувьд өрсөлдөх чадваргүй байлаа. Тухайлбал, Amazon-аар дамжуулан борлуулалт хийхэд тээврийн зардлыг тооцож үзэхэд зардал нь тухайн оронд худалдаалж буй сайн чанарын бүтээгдэхүүний үнэнээс ч өндөр туссан.

Тиймээс олон улсын зах зээлд гарахын тулд, гол нь өртөг зардлын хувьд өрсөлдөхүйц байлгах үүднээс үйлдвэрлэлийнхээ гол цөмийг зорилтот зах зээлд ойрхон өөр орон руу шилжүүлэхээр шийджээ. Улмаар дэлхийд алдартай “Balabala”, “Carter’s”  гэх мэт нэртэй брэндүүдийг үйлдвэрлэдэг үйлдвэртэй хамтарч эхлээд байна. Тус үйлдвэр нь дэлхийд оёдлын стандарт, эсгүүрийн стандарт, размерын стандартаараа хүлээн зөвшөөрөгдсөн аж.

Ингэснээр А.Уянгын компани нь үйлдвэрлэл гэхээс илүү судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн компани болж хувирсан байна. Тодруулбал, Монголд үйл ажиллагаа явуулах компани нь брэндийн хүмүүст өгч буй үнэт зүйлийг сурталчилдаг, шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж байдаг болохоос биш үйлдвэрлэл хийдэг газар биш юм байна гэдэг дүгнэлтэд А.Уянга хүрчээ.

Өнөөдөр “Үр минь” брэнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол брэндийг бүтээх алсын хараатай ажиллаж байна.

UR Mini брэндийн бүтээгдэхүүн“Үр минь”-ий нөү хау юундаа вэ?

Тэд голдуу 0-5 насны хүүхдүүд буюу эмзэг, мэдрэмтгий арьстай хэрэглэгчдэд зориулж бүтээгдэхүүн хөгжүүлдэг. Энэ нь даавууны чанар, материалд тавигдах шаардлагыг өндөрсгөдөг. Ялангуяа нярай хүүхдийн хувцсыг илүү нарийн шалгуураар сонгох ёстой. Тэдний арьс насанд хүрсэн хүний арьснаас гурав дахин нимгэн байдаг учир хорт чанар өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхэд шууд цусанд нөлөөлнө.

Мөн хувцас нь хүүхдийн биеийн температурыг жигд барих үүргийг гүйцэтгэдэг, бүтээгдэхүүнийг хийх явцад ашигласан найрлагууд шүлс, ус, хөлстэй урвалд орж арьсанд шингэх процесс явагддаг. Тиймээс органик байх учиртай. Органик гэдэг нь тухайн бүтээгдэхүүний түүхий эдийг тариалахаас эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртэл хүн, байгальд ээлтэй байх ёстой учраас эцсийн бүтээгдэхүүн илүү үнэтэй байдаг.

“Үр минь” брэндийн хувьд монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон хүүхдийн размерыг боловсруулж байна. Ингэхдээ Монголын 330 сумаар явж, зөвхөн монгол хүүхдийн биеийн онцлогийг судалж стандарт хэмжээг гаргаж авах төлөвлөгөөтэй. Учир нь монгол хүүхдүүд бусад азийн орны хүүхдүүдээс цээж томтой байдаг тул монгол хүүхдийн хувцасны стандартыг гаргах нь чухал гэдгийг А.Уянга онцолж байв.

Хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж үзэхэд ч хүүхдийн хувцсыг хаана үйлдвэрлэх нь чухал биш, материал, өмсгөл, өхөөрдөм байдал нь хамгийн чухал байдаг аж.

UR Mini АНУ-ын зах зээлд гарч байна.
Тэд голдуу 0-5 насны хүүхдүүд буюу эмзэг, мэдрэмтгий арьстай хэрэглэгчдэд зориулж бүтээгдэхүүн хөгжүүлдэг.
Гадаадын хэрэглэгчдэд юу санал болгож байна вэ?

“Үр минь” брэнд гадаадын зах зээлд гарахдаа ребрэндинг хийж “UR Mini” болоод байна. Amazon-аар дамжуулан АНУ-ын зах зээлд борлуулалт хийхдээ дараах байдлаар сегментээ сонгожээ.

Бага жинтэй төрсөн нярай хүүхдэд хувцас сонгох, тэднийг хувцаслах нь ээжүүдэд томоохон сорилт болдог. Тиймээс тэдний жинд тохирсон, биеийн температур, арьсны мэдрэмтгий байдалд нь нийцсэн материалтай, хүүхдийг хэвтүүлээд маш эвтэйхэн амархан өмсүүлэх боломжтой хувцасны загварыг “UR Mini”-гийнхэн гаргасан байдаг. АНУ-ын хувьд бага жинтэй төрөх тохиолдол элбэг ч тэдэнд зориулсан бүтээгдэхүүн тэр болгон байдаггүй учраас “Your Mini”-гийн хөгжүүлсэн бүтээгдэхүүнд зах зээлийн орон зай байна гэсэн үг.

Түүнчлэн гар, хөлөө гэмтээсэн эсвэл хугалсан, мөн хэт мэдрэгшилтэй буюу аутизмтай хүүхдүүдэд зориулсан хувцсыг санал болгохоор төлөвлөж байна. Ялангуяа, аутизмтай хүүхдүүдэд хувцасны оёдол маш тээртэй байдаг.

Энэ мэтээр хүрээ нь том биш боловч онцгой хэрэгцээтэй хэрэглэгчдэд зориулсан, сэтгэл ханамж өгч чадах бүтээгдэхүүнүүдээ АНУ-ын зах зээлд нэвтрэхдээ санал болгохоор ажиллаж байна.

 

1 of 4
- +
Цөцгийтэй сүлжмэл малгай, тохирох бээлий өмссөн, хөвсгөр цагаан гадаргуу дээр суулгасан бяцхан хүүхэд гадаад зах зээлээс олдсон зөөлөн бүтэцтэй. Хүүхэд цайвар ягаан өнгийн хувцас өмсөж, дээшээ харж байна. - Business.MN
Ягаан өнгийн хувцас өмсөж, баавгайн чихтэй малгай өмссөн хүүхэд зөөлөн цагаан гадаргуу дээр сууж байгаа нь гадаад зах зээлээс олдсон тухтай бүтэцтэй байдлыг санагдуулна. Тэд өнгө өнгийн шажигнуур бариад хажуу тийшээ харвал шаргал гутал нь тэдний дур булаам чуулгад бүрэн нийцдэг. - Business.MN
Ягаан чихтэй, аниад нүдтэй, алтан эвэртэй, цээжин дээрээ ганц эвэрт загвартай хүүхдийн шаргал хувцас. Дизайныг өнгөлөг үсгээр бичсэн кирилл бичвэр дагалддаг. Гадаад зах зээлд төгс тохирох энэхүү дур булаам иж бүрдэлд тохирсон өмд, малгай багтсан. - Business.MN
Гадаад зах зээлд зориулсан шаргал сүлжмэл хүүхдийн хэрэгслүүдийн багц: помпонтой малгай, бээлий, оймс, хүзүүний халаагуур. Дур булаам хэсэг бүр нь "UR mine" гэсэн цагаан шошготой бөгөөд хоёр дугуй шошгоны хажууд цэвэр цагаан дэвсгэр дээр харагдана. - Business.MN
бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: UR Miniборлуулалтстратегиүндэсний үйлдвэрлэлэкспорт

Санал болгох:

A collage shows the new Импортыг орлож экспортлох боломжтой MDM ампул тарилгын эмийн үйлдвэр: stainless steel equipment, staff in lab coats, technical machinery, the modern exterior, and workers inspecting documents in a clean room.
Импортыг орлож, экспортлох боломжтой МДМ ампул фарм тарилгын эмийн үйлдвэр ашиглалтад орлоо
Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00