BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Smart marketing conference

SMART MARKETING CONFERENCE 2024: ИЛҮҮ ХҮРТЭЭМЖТЭЙ, ХЭРЭГЛЭЭНД ОЙР

Business.mn   Business.mn
2024-09-16
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

“SMART Marketing Conference” нь Монголын маркетингийн холбооны 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетинг болон бүтээлч салбарынханд зориулсан жилийн хамгийн том арга хэмжээ юм.  Энэ арга хэмжээг дэлхийн болон Азийн маркетинг, криeтив салбарын туршлага, мэдлэгтэй, амжилттай яваа мэргэжилтнүүд, дэлхийн шилдэг маркетингийн агентлагуудын криeтив захирлуудын салбарын шинэ трэндүүд, амжилттай хэрэгжсэн кампанит ажлууд, кэйсүүдийн танилцуулгыг сонсон, тэдгээрээс суралцах боломжийг олгож, маркетингийн салбарын хамтын ажиллагааны хүрээллийг тэлэхэд оршино.

Тийм ч учраас, энэ арга хэмжээний хамгийн чухал хэсэг болон дийлэнх цагийг олон улсын нэр хүндтэй, туршлагатай, авъяастай олон улсын экспертүүдийн илтгэл эзэлдэг.

Илтгэлээс гадна, маркетеруудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх воркшопуудыг зохион байгуулдаг. Нэмээд, маркетеруудын ажлыг хөнгөвчлөх, маркетингийн автоматжуулалт болон бизнесийн шийдлүүдийг санал болгодог компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг. Тэдэнтэй хамт эвент зохион байгуулагч, видео продакшн, медиа суваг, судалгааны компани, дизайн болон криэтив аженси зэрэг маркетеруудын түншүүдийн павильон засагддаг. Товчхондоо, маркетерууд, бизнесийн эзэд, криэтивчүүдийн түншлэлийн нэг цэгийн үйлчилгээ төвлөрдөг гэсэн үг. Түүнчлэн 1200 гаруй хүн цуглуулдаг энэ эвентийн нэтворкинг хэсэг хамтлаг, дуучид, ди-жей сэт сонсонгоо ярилцаж, шар айраг, дарс шимэнгээ хөөрөлдөж болдог цорын ганц эвент бол SMART Marketing Conference.

ЭНЭ ЖИЛ ЮУ НЬ ӨӨР БАЙХ ВЭ?

Дээр дурьдсан гадаад илтгэгчид, воркшоп, салбарынхны экспо хэсэг хэвээрээ байх ч илүү ойлгомжтой, хүртээмжтэй, сонирхолтой, хэрэглээнд ойр байх болно. Энэ жилийн SMART Marketing Conference Гадаад илтгэл, Брэнд стори, Воркшоп, Канн кэйс, Experience booth болон Networking area гэсэн үндсэн 6 хэсгээс бүрдэнэ. Тэдгээрийг танилцуулъя.

Нэг: Гадаад илтгэл

Энэ жил уламжлал ёсоор гадаадын экспертүүдийн илтгэл тавигдана. Энэ жил нийтдээ 7 улсаас 8 гадаад илтгэгчид ирэх бөгөөд тэдгээрээс баталгаажсан илтгэгч, сэдвүүдийг танилцуулбал:

№ Илтгэгчийн нэр Албан тушаал Илтгэлийн сэдэв
1 Guan Creative Chairman of BBDO Singapore Collide: Embracing Conflict to Boost Creativity.
2 Koji Suzuki Hakuhodo: Japan Play with your aspirations: A key t Rock the World.
3 Roshni Chatterjee

(Indian female leader)

Head of Brand and Communications at ALLEN /India/ From Cost Center to Profit Driver: The envolving role of marketers
4 Sotirios Seridis Digital marketer, He worked for 3 of the world’s leading media agencies under WPP, Omnicom and HAVAS in London, Dubai, and Singapore/ Greek/Greece AI-Assisted SEO Tactics: How to scale your Organic Search Traffic in the era of AI.
5 Falk Poetz An award-winning Creative Director, Film Director, and strategist from Hamburg, Germany At the heart of it all: The Story
6 Nikita Mishra Editor of Campaign Asia-Pacific Beyond the checkbox: Confronting the diversity deficit in Asian marketing.
7 Samual Scott The Promtion Fix columnist at The Drum /USA/ Marketing in 2025: How and How Not to use AI and other Tech

Өмнөх жилээс ялгаатай нь англи хэл дээрх илтгэлийг синхрон орчуулдаг байсныг больж, тухайн илтгэгчтэй нэг салбарт ажилладаг, туршлагатай, монгол экспертээр орчуулгыг хийлгэх болсон. Ингэснээр, хэдий хугацаа нь жаахан уртсах ч сонсогчдод ойлгомжтой, өгөөжтэй, хүртээмжтэй, хөрсөнд буусан байх болно.

 

1 of 3
- +
AI-Assisted SEO Tactics-ийн тухай илтгэлийн сурталчилгааны зураг, хар цамцтай эрэгтэй: "AI-ийн эрин үед органик хайлтын урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ" гэсэн бичвэртэй. SMART MARKETING CONFERENCE 2024-ийн нэг хэсэг болох "SMART24" болон зохион байгуулж буй байгууллагуудын лого зэргийг багтаасан болно. - Business.MN
Инээж буй богино үстэй эмэгтэйн хар цагаан дүрс. Бичвэрт: "SMART24 SMART MARKETING CONFERENCE 2024. Зардлын төвөөс ашгийн жолооч хүртэл: Маркетеруудын хувьсан өөрчлөгдөж буй үүрэг. Рошни Чаттержи, Энэтхэгийн Аллен дахь Брэнд ба харилцааны албаны дарга." Лого багтсан. - Business.MN
SMART MARKETING CONFERENCE 2024 арга хэмжээний постер дээр костюм өмссөн эмэгтэйг дүрсэлсэн байна. Текст нь: "SMART24. Шалгалтын нүднээс гадна: Азийн маркетингийн олон талт байдлын хомсдолтой тулгарах нь. Никита Мишра, Campaign Asia-Pacific-ийн редактор." Баруун дээд буланд лого байна. - Business.MN

Хоёр: Воркшоп

Жил бүрийн энэ хэсэг хамгийн эрэлт ихтэй байдаг гэж хэлж болно. Тэгвэл бид Воркшопын хэсгийн зай талбайг илүү томруулан 150-200 хүн хамрагдах боломжийг нээн шинээр FORUM STAGE үүсгэсэн байгааг дуулгахад таатай байна. Энэ хэсэгт 2 воркшоп хийгдэх бөгөөд тэдгээрийн нэг нь “Урлан криетив” студийн үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин М.Ганзориг “гэрэл зургийг маркетингд оновчтой ашиглах нь” сэдвийн хүрээнд өөрийн туршлагаасаа хуваалцах болно.

Гурав: Брэнд стори

FORUM STAGE-ийн дараагийн нэг хэсэг. Энэ хэсэгт ирснээр та, Монголын зах зээлд амжилттай байршсан брэндүүдийн брэндээ бүтээсэн түүхээс сонсох болно. Брэндийн үүсгэн байгуулагч, захирлууд нь тухайн брэндээ хэрхэн бүтээсэн талаар, брэндийнхээ үнэт зүйлс, зарчим, түүнийгээ зорилтот бүлэгтээ хэрхэн ойлгуулж, харилцдаг тухай болон амжилттай хэрэгжүүлсэн компанит ажлын кэйсээ хуваалцана.

 

1 of 3
- +
Түргэн хоолны салбарын маркетингийн стратеги болон Pizza Hut Mongolia-ийн талаар ярилцаж буй монгол бичвэр бүхий арын дэвсгэр дээр эмэгтэй итгэлтэйгээр зогсож байна. "SMART24", "FORUM STAGE" болон удахгүй болох "SMART MARKETING CONFERENCE 2024" арга хэмжээний лого, үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан ИЛҮҮ ХҮРТЭЭМЖТЭЙ арга барилыг онцлон тэмдэглэв. - Business.MN
Костюм өмссөн эрэгтэй инээмсэглэж байна. Загвар нь цагаан дэвсгэр дээр ягаан, цэнхэр өнгийн өргөлт бүхий монгол бичвэртэй, ХҮРТЭЭМЖТЭЙ сэдвийг онцолсон байна. "SMART24" нь баруун дээд буланд тод харагдах бөгөөд удахгүй болох SMART MARKETING CONFERENCE 2024-ийг сануулж байна. - Business.MN
"Jack's coffee", "Forum Stage" гэсэн бичвэр бүхий цагаан дэвсгэрийн өмнө инээмсэглэн, шил барин зогсож буй эмэгтэй. SMART MARKETING CONFERENCE 2024 лого, кирилл бичвэр бүхий зурагт түүний нэр, компанийн захирлаар ажиллаж буй албан тушаал багтсан байна. - Business.MN

 

Дөрөв: Бид хэрхэн маркетинг хийдэг вэ?

Нэмэлт тайзнаа дахин нэг сонирхолтой TALKS болно. Монгол улсдаа тэргүүлж буй компаниудын Маркетингийн багууд хэрхэн маркетинг хийдэг тухайгаа салбарынханд хуваалцана. Тэд компанидаа хэрэглэдэг маркетингийн туршлага, арга хэрэгслүүд, процесс, систем, програм хангамж, түүлс, загвар, удирдамж, чеклистээ, мөн гүйцэтгэсэн ажлуудаа танилцуулж өөрсдийн маркетинг хийдэг талаараа хуваалцах нь ээ. Эндээс та өөрийн ажилдаа хэрэгжүүлэх боломжтой олон санаа, шинэ түүлсийн талаар мэдээлэл авна гэдэгт илтгэлтэй  байна.

Тав: Каннын кэйс

LIONS NIGHT MONGOLIA 2024 дээр танилцуулагдаж амжаагүй, Канны шилдэг бүтээлүүдийг та FORUM STAGE-ээс үзэх боломжтой.

bookzone.mn

Монголын маркетингийн холбоо Канны Фестиваль (Cannes Lions International Festival of Creativity)-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд жил бүрийн 6 дугаар сард холбооны гишүүдийн төлөөлөл уг арга хэмжээнд оролцдог. Тэндээс сонсож, мэдсэн, үзэж харснаа салбарынхантайгаа хуваалцдаг LIONS NIGHT MONGOLIA 2024 арга хэмжээг 8 дугаар сард тогтмол зохион байгуулдаг ба энэ жилийн арга хэмжээнд нийт 30 кэйсийг танилцуулсан бөгөөд танилцуулагдаагүй үлдсэн 30 кампанит ажлын кэйсийг энэ хэсэгт танилцуулна.

Тиймээс та олон улсын нэр хүндтэй наадмын шагнал хүртсэн бүтээлч ажлуудыг үзэж, тэдгээрийг хэрхэн бүтэж, ямар үр дүн үзүүлсэн тухай мэдэхийг хүсвэл FORUM STAGE дээр ирээрэй.

Зургаа: Brand experience хэсэг

Энэ хэсэгт ирснээр тухайн брэндтэй танилцахаас гадна өөрийн биеэр мэдрэх, бодит туршлага бүтээх боломжтой. Энэ жилийн хувьд биеэр мэдрэх спортын нэгэн төрлийг ч мөн энэ хэсэгт оруулж өгсөн байгаа. Ямар спортын төрөл байршсан байгааг та бүхэн ирээд мэдээрэй.

Танилын хүрээгээ тэлэх хэсэг

Арга хэмжээний дараа салбарынхантайгаа танилцаж, нэрийн хуудас, сошиал хаягуудаа солилцож, сонирхлын бүлгээрээ нэгдэх боломжийг SMART MARKETING CONFERENCE танд олгоно.

 

1 of 2
- +
SMART MARKETING CONFERENCE 2024 дээр АПУ сүүний лангууны эргэн тойронд хэсэг хүмүүс цугларлаа. "АПУ сүүн бүтээгдэхүүн" гэсэн тод улаан тэмдэг бүхий цэнхэр нуман хаалга нь хүмүүсийн анхаарлыг татдаг бол үнээний загвар баруун талд зогсож байна. Үзэсгэлэнг арга хэмжээний гэрлээр тод гэрэлтүүлж, зочломтгой, хүртээмжтэй уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
SMART MARKETING CONFERENCE 2024 дээр "Technozone" лангуун дээр нэг хэсэг цугларлаа. Дэлгэц нь лангуун дээр 80% хямдралтай байгаа бүтээгдэхүүнийг харуулж байна. Цэнхэр, нил ягаан өнгийн гэрэлтүүлэгтэй талбай нь бүх технологи сонирхогчдод хэрэгцээтэй шийдлүүдийг санал болгож байна. - Business.MN

Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, SMART Marketing Conference гадаад дотоодын илтгэгчдээс суралцаж, мэдлэгээ тэлэх мөн шар айраг, вино шимэнгээ салбарынхантайгаа нэгдэж танилцдаг Монголын цорын ганц эвент хэвээрээ байх болно. Бүхэл өдрийн турш таныг уйдаахгүй, шинэ содон мэдээ мэдээлэл, сонирхолтой хийх зүйлсээр дүүрэн арга хэмжээ болох болно.

Яг одоо энд дарж тасалбараа захиал.

https://shoppy.mn/products/smart-maketing-240924

Academic pass: Teacher-175,000₮, Student 49,000₮ *Багш оюутнууд үнэмлэхээ авч ирэн баталгаажуулахыг анхаарна уу.
Байгууллага дээр нэмэмжлэх авах: 80758985
 Хэзээ: 2024/09/24-ний Мягмар гараг 08:30 цагаас
 Хаана: AIC STEPPE ARENA
 Дэлгэрэнгүй мэдээлэл: 88029023, 99139985, 60036543

Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00