Дэлхийн хамгийн чанартай гоо сайхны брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр монгол хэрэглэгчдэдээ санал болгодог Flamme Complexe /Store & Service/ дэлгүүрийн “Flamme distribution”- Inner Light компанийн өөрийн брэндүүдийн Монгол нүүр царайгаар ажиллах моделио зарлалаа. Энэ сонирхолтой эрхэм хэн байх бол?
Saint Laurent-аас эхлээд олон олон гоо сайхны брэндийн сурталчилгаа, мөн Samsung, iPhone, Kia зэрэг дэлхийн томоохон брэндүүдэд нүүр царай, модель болж, Солонгос улсад модель, инфлүнсерээр ажиллаж буй Ж.Намуун “Flamme Distribution”-ийн Монгол дахь нүүр царайгаар ажиллахаар тодорлоо.
Модель Ж.Намуун Солонгос улсад 12 дахь жилдээ амьдарч байгаа бөгөөд гоо сайхны “Nana” эмнэлгийн Монгол болон Оросын талын багийн ахлагчаар амжилттай ажиллаж буй туршлагатай модель юм. Түүний тоглосон сурталчилгаа бүр хэрэглэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж, тухайн брэндийнхээ үнэ цэнийг бүрэн дүүрэн мэдрүүлж чаддаг онцлогтой.
Инстаграмд nnalovendlessly нэрээр олон нийттэй идэвхтэй харилцдаг ба одоогоор 114,000 дагагчтай. Түүний өндөр 171 см, жин 54 кг буюу биеийн төгс харьцаатай, олон улсын түвшинд ажилладаг, ур чадвар өндөр, үзэсгэлэнт монгол модель юм.
“Flamme Distribution”-Inner Light LLC нь Солонгосын болон Европын арьс, үс арчилгаа, цэвэрлэгээ, нүүр будалтын Needly, Logically skin, Matsu, Bio balance, NOAV, Sunnicorn, Bivid зэрэг шилдэг брэндүүдийг гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн арьсны тухайн үеийн онцлогийг нарийн тодорхойлон, нэн шаардлагатай орц найрлага бүхий яг хэрэгцээт бүтээгдэхүүнийг санал болгож, зөвлөн ажиллаж байна.
“Flamme Distribution”-ийн албан ёсны эрхтэй бүтээгдэхүүнүүдийг:
Flamme Complexe -ийн салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
www.flamme.mn цахим дэлгүүрээс мөн;
Хаяг 1: Төв салбар: Хан-уул дүүргийн чанх хойно, White gate центр, 7 давхар
Хаяг 2: Хоум плаза 2 баруун талд Форум центр 2 давхар
Хаяг 3: Зайсан Хилл, 4 давхар
Цагийн хуваарь: 10:00-20:00 /өдөр бүр/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7715 – 1515 , 7718- 1515