BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
“MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: GOOD WORKPLACE AWARDS 2024” арга хэмжээ болоход 3 хоног үлдлээ

“MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: GOOD WORKPLACE AWARDS 2024” арга хэмжээ болоход 3 хоног үлдлээ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-09-24
  Хүний нөөц, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

 Монголын хүний нөөц, хөдөлмөрийн зах зээлийн салбарт тогтмол үйл ажиллагаа явуулж буй салбарын тэргүүлэгч нар болох Zangia.mn, NitoPay болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж буй “MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: GOOD WORKPLACE AWARDS 2024” арга хэмжээ болоход 3 хоног үлдлээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээ энэ баасан гарагт буюу 9-р сарын 27-ны өдөр Shangri-La, Ballroom-д болох бөгөөд “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдвийн дор олон улсын байгууллагын судлаачид, яам, засгийн газрын төлөөлөгчид Монголын хамгийн том компанийн удирдлагууд зэрэг салбарын хамгийн том экспертүүд нэг дор цуглан өргөн цар хүрээнд зохион байгуулахаар болсон байна.

Хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн асуудлууд нь компаниудын тогтвортой үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн тулгуур асуудал бөгөөд цаашлаад улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогын түлхүүр хүчин зүйл билээ. Тиймээс ч энэ удаагийн чуулга уулзалтад дотоодын тэргүүлэх компаниуд, салбарын яам, засгийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагуудын судлаачид болон салбарын экспертүүд  оролцож хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд ба түүнийг хэрхэн шийдвэрлэх, хүний нөөцийн тогтвор суурьшлыг хангах шилдэг туршлагуудын талаар санал солилцож, шийдлүүд хэлэлцэхээр цуглах гэж байна.

Энэ жилийн чуулганаар бид зөвхөн хүний нөөцийн шилдгүүдээ тодруулаад зогсохгүй, Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудлуудыг бүхий л шатны төлөөллүүдтэй хамтран хэлэлцэх дээд хэмжээний уулзалт болж буйгаар онцлогтой бөгөөд дараах үндсэн 4 хэсгээс бүрдсэн маш сонирхолтой арга хэмжээ болно.

1. МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦ ШАВХАГДСАН УУ?

Энэ хэсэгт хөдөлмөрийн зах зээлийн өгөгдөл ба зохицуулалт, эдийн засгийн сэргэлт, хүний нөөц шавхагдах эрсдэлийг бууруулахын тулд хэрэгжүүлэх шаардлагатай зүйлс, карьерийн өсөлт ба бизнесийн өсөлт, дэлхийн хөдөлмөрийн зах зээл хаашаа чиглэж байгаа вэ? гэх зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдах ба “Монголдоо сэтгэл хангалуун ажиллах орчин хэзээ бүрдэх вэ?” сэдвийн дор панел хэлэлцүүлэг өрнөх болно.

2. ХҮН ТӨВТ АЖЛЫН ОРЧИН БҮТЭЭХ НЬ

Энэ хэсэгт Монголын ажиллах хүч, ажилтны аз жаргалын индекс, ажиллах хүчний өөрчлөлт, ажиллах хүчний нөөц зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэлүүд тавигдах ба “Цалин уу? Үнэт зүйл үү? сэдвийн дор панел хэлэлцүүлэг өрнөх болно.

3. GOOD WORKPLACE AWARDS 2024 – Шагнал гардуулах ёслол

Diversity & Inclusivity – Тэгш хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч

Career development – Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч

Family Supportive – Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч

Best for Youth – Залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогч

Best Culture – Шилдэг соёл бүхий ажил олгогч

Best Training – Сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч

Innovative management – Инновацилаг менежменттэй шилдэг ажил олгогч

Leadership in HR Policy – Хүний нөөцийн бодлогоор манлайлагч шилдэг ажил олгогч

Best Career Progression for Women – Эмэгтэйчүүдийн карьерын өсөлтийг дэмжигч шилдэг ажил олгогч

Employer Branding – Ажил олгогчийн шилдэг брэнд гэх 10 номинацид шилдгүүдийг тодруулна.

2023 оны шилдэг компаниуд

bookzone.mn

Thiess Mongolia – Kitchen All – Central Express – Монцемент Билдинг Материалс – Optimal NMAX – CallPro –  Монголын финтек групп (HiPay) – UBCab – Мөнгөнгүүр эмнэлэг – Мастер групп – Таван Богд Групп –  Скайхайпермаркет ХХК – AND Global

4. ШИЙДЭЛ БА ШИЛДЭГ ТУРШЛАГА

Энэ хэсэгт талентын хөгжил ба компанийн тогтвортой байдал, шилдэг талентыг хэрхэн бүтээх вэ?, ажилчдын эрүүл мэнд ба бизнесийн амжилт гэх зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдах ба “Талентууд хаана үлддэг вэ? – Монголын шилдэг хүний нөөцийн менежментийн шийдлүүд”  сэдвийн дор панел хэлэлцүүлэг өрнөх болно.

Ковид цар тахлаас хойш 60,000-80,000 залуус гадагш гарж ажиллах болсон, эдгээр залуусын орон зай яаж нөхөгдөх вэ? Компаниуд хэдий хугацаанд хүний нөөцийн хомсдолтой тэсэх вэ? Цаашид Монголын хөдөлмөрийн зах зээл энэ хэвээр үргэлжлэх үү, бүх залуучууд гадагшаа гарах уу, компаниуд улам бүр хүнгүй болох уу? Монголын дээд боловсролын институцууд хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй хүмүүс нийлүүлж чаддаг уу?

Энэхүү хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том, дээд хэмжээний чуулга уулзалтад хүрэлцэн ирснээр эдгээр асуултуудад хариулт, шийдлийг олж, салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг нэг дороос авч, менежментийн шилдэг арга туршлагуудаас суралцаж, салбар бүрийн экспертүүдтэй танилцан хүрээллээ тэлэх боломжтой учраас та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тасалбар худалдан авах https://www.zangia.mn/event

Тасалбарын үнэ- 180,000₮

Бидэнтэй холбогдох: 7272-2202, 8022-2022, 8005-2200

Тагууд: zangia.mnхүний нөөц

Санал болгох:

An illustrated résumé with check marks and X marks highlighting various sections. The background features icons like a globe, chart, and signposts, suggesting job search or résumé evaluation.
Хүний нөөцийн менежмент нь татах, хөгжүүлэх, хадгалах үйл ажиллагаа юм
Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00