BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Инновац, шинэ технологийг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээс

Инновац, шинэ технологийг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээс

Business.mn   Business.mn
2024-10-01
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Эрүүл мэндийн салбарт гарч буй шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт техник технологийг сурталчлан таниулдаг “Эрүүл мэндийн технологи-2024” олон улсын үзэсгэлэн  аравдугаар сарын 4-6-нд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 25 дахь удаагаа болох гэж байна.  Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг үзэсгэлэнд эмчилгээ, оношилгооны шинэ технологи, арга аргачлал болон гадаад, дотоодын эм, эмийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулдаг. 

Инновац, шинэ технологийг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээс

Үүний үр дүнд эрүүл мэндийн салбарын шинэ дэвшлийг олон нийт нээлттэй, өргөн хүрээнд хүлээн авч танилцах юм. Мөн төр, хувийн хэвшил, олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хоорондын харилцааны чухал гүүр болж өгдгөөрөө тус үзэсгэлэн онцлогтой. 

“Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэн нь байгууллагууд туршлага солилцох, бизнесийн шинэ харилцаа үүсгэх, мэргэжлийн салбарын хүрээнд нетворкинг хийх, ирээдүйн хамтын ажиллагааны эхлэлийг тавих чухал талбар болдог. 

Сүүлийн 20 гаран жил зохиогдож буй тус үзэсгэлэн, худалдаа ихээхэн үр дүнтэй болдог нь оролцогчдын сэтгэл ханамжийн судалгаагаар батлагджээ. Тодруулбал, оролцогчдын 81 хувь нь шинэ харилцагчтай болсон, 91 хувь нь тухайн байгууллагын бизнесийг чухал ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна. Мөн оролцогч байгууллагууд ч тус үзэсгэлэнг зорин ирдэг хэрэглэгчдийг мэргэжлийн чанартай, үнэнч хэрэглэгч болдог хэмээн үздэг юм.

Инновац, шинэ технологийг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээс

Үзэсгэлэнд оролцогчид шинэлэг арга аргачлал, технологийн дэвшлийг мэдрэхээс гадна  олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, бизнест нь туслах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой. 

“Эрүүл мэндийн технологи-2024” арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, албан байгууллага, дотоодын болон гадаадын үйлдвэрлэгч, албан ёсны төлөөлөгчийн газар, Засгийн газрын агентлагууд зэрэг бүхий л оролцогч талуудад бизнесийн хүрээгээ тэлэхэд нь түлхэц болсоор ирсэн юм.

Инновац, шинэ технологийг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээс

 

Инновац, шинэ технологийг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээсҮЗЭСГЭЛЭНГИЙН ХҮРЭЭНД БОЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • Бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах
  • Эрүүл мэндийн салбарын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах.
  • Шинэ технологи танилцуулах
  • Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, бизнесменүүдэд шинээр нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах
  • Үйлдвэрлэгч-Импортлогч-Хэрэглэгчийн хооронд холбоо тогтоох, шинэ худалдан авагчидтай болох.
  • Хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Төр болон холбоо, нийгэмлэг, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Олон улсын зах зээлд бизнесээ танилцуулж шинэ харилцагч болон албан ёсны төлөөлөгчийн газартай болох
  • Салбарын сургалт, эрдэм шинжилгээний хурал
  • Брэнд инженерингийн сургалт, Эрдэм шинжилгээний хуралд оролцож, салбарын шинэ мэдээлэл авч, харилцан туршлага судлах.

Инновац, шинэ технологийг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээсҮЗЭСГЭЛЭНГИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:

  • Улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг
  • Дотоодын болон олон улсын үйлдвэрлэгч,
  • Албан ёсны дистрибьютер, ханган нийлүүлэгч байгууллага (эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, биологийн идэвхт бүтээгдэхүүн)
  • Олон улсын, дотоодын эрүүл мэндийн салбарын байгууллага
  • Төрийн болон төрийн бус байгууллага
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд
  • 21 аймгийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд
bookzone.mn
Тагууд: арга хэмжээүзэсгэлэнэрүүл мэндэрүүл мэндийн салбар

Санал болгох:

"Women in Business" арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ
“Women in Business” арга хэмжээ – Хэрэглэгч төвт сэтгэлгээ
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00