Эрүүл мэндийн салбарт гарч буй шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт техник технологийг сурталчлан таниулдаг “Эрүүл мэндийн технологи-2024” олон улсын үзэсгэлэн аравдугаар сарын 4-6-нд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 25 дахь удаагаа болох гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг үзэсгэлэнд эмчилгээ, оношилгооны шинэ технологи, арга аргачлал болон гадаад, дотоодын эм, эмийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулдаг.
Үүний үр дүнд эрүүл мэндийн салбарын шинэ дэвшлийг олон нийт нээлттэй, өргөн хүрээнд хүлээн авч танилцах юм. Мөн төр, хувийн хэвшил, олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хоорондын харилцааны чухал гүүр болж өгдгөөрөө тус үзэсгэлэн онцлогтой.
“Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэн нь байгууллагууд туршлага солилцох, бизнесийн шинэ харилцаа үүсгэх, мэргэжлийн салбарын хүрээнд нетворкинг хийх, ирээдүйн хамтын ажиллагааны эхлэлийг тавих чухал талбар болдог.
Сүүлийн 20 гаран жил зохиогдож буй тус үзэсгэлэн, худалдаа ихээхэн үр дүнтэй болдог нь оролцогчдын сэтгэл ханамжийн судалгаагаар батлагджээ. Тодруулбал, оролцогчдын 81 хувь нь шинэ харилцагчтай болсон, 91 хувь нь тухайн байгууллагын бизнесийг чухал ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна. Мөн оролцогч байгууллагууд ч тус үзэсгэлэнг зорин ирдэг хэрэглэгчдийг мэргэжлийн чанартай, үнэнч хэрэглэгч болдог хэмээн үздэг юм.
Үзэсгэлэнд оролцогчид шинэлэг арга аргачлал, технологийн дэвшлийг мэдрэхээс гадна олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, бизнест нь туслах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой.
“Эрүүл мэндийн технологи-2024” арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, албан байгууллага, дотоодын болон гадаадын үйлдвэрлэгч, албан ёсны төлөөлөгчийн газар, Засгийн газрын агентлагууд зэрэг бүхий л оролцогч талуудад бизнесийн хүрээгээ тэлэхэд нь түлхэц болсоор ирсэн юм.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХҮРЭЭНД БОЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
- Бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах
- Эрүүл мэндийн салбарын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах.
- Шинэ технологи танилцуулах
- Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, бизнесменүүдэд шинээр нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах
- Үйлдвэрлэгч-Импортлогч-Хэрэглэгчийн хооронд холбоо тогтоох, шинэ худалдан авагчидтай болох.
- Хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Төр болон холбоо, нийгэмлэг, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Олон улсын зах зээлд бизнесээ танилцуулж шинэ харилцагч болон албан ёсны төлөөлөгчийн газартай болох
- Салбарын сургалт, эрдэм шинжилгээний хурал
- Брэнд инженерингийн сургалт, Эрдэм шинжилгээний хуралд оролцож, салбарын шинэ мэдээлэл авч, харилцан туршлага судлах.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:
- Улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг
- Дотоодын болон олон улсын үйлдвэрлэгч,
- Албан ёсны дистрибьютер, ханган нийлүүлэгч байгууллага (эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, биологийн идэвхт бүтээгдэхүүн)
- Олон улсын, дотоодын эрүүл мэндийн салбарын байгууллага
- Төрийн болон төрийн бус байгууллага
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд
- 21 аймгийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд