BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Лангуун дээр электрон төхөөрөмжүүдийг харуулсан гоёмсог цагаан чимэглэл бүхий орчин үеийн технологийн үзэсгэлэнгийн танхим. Таазны гэрлээр гэрэлтүүлсэн энэ орон зай нь "Dahua Technology" логоны дор футурист уур амьсгалыг шингээдэг. FutureTECH-ийн шинэлэг зүйлсийг олж, биет аюулгүй байдлын шийдлүүдийг судлаарай. - Business.MN

Биет аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээний дэлгүүр “FutureTECH”

Ц.Хонгор   Ц.Хонгор
2024-10-02
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Манай оронд барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр дэлхий нийтийн жишиг болсон барилгын дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлж байна. Галын дохиолол, нэвтрэх хяналтын систем, хяналтын камерын систем зэрэг хэрэглээг хөнгөвчилсөн, ухаалаг, инновац шингэсэн эдгээр бүтээлүүд аюулгүй, ая тухтай амьдралын баталгаа болж байдаг.

Бид аюулгүй байдлын ахисан түвшний технологийг кино уран бүтээлээс хардаг байсан бол бодит амьдрал дээрээ ашиглах боломжтой болжээ. Энэ ч үүднээс есдүгээр сарын 28-нд бодит хэрэгцээнд тулгуурласан, үр өгөөжийг нэмэгдүүлсэн, асуудлыг шийдсэн барилгын автоматжуулалт, хяналтын системийг Монголдоо худалдаалж буй “FutureTECH” дэлгүүр Яармаг явах зам дагуу “Food city” худалдааны төвийн гурван давхарт албан ёсоор нээлээ.

“Прожект Девелопмент Тотал Солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ууганбаяр:

– Үйлчлүүлэгч манай дэлгүүр дээр ирээд робот хувийн болон байгууллагын хэрэгцээний гар утас, зөөврийн компьютер сонирхож болно. Монголчууд технологит хайртай, технологийн хэрэглээнд дуртай хүмүүс. Барилгын автоматжуулалтай холбоотой инновац шингэсэн бүтээгдэхүүнүүдийг гэр орон, үйлчилгээ явуулж буй зам, талбай барилга гэх мэт олон чиглэлд ашиглах албан байгууллага, иргэдийн тоо жил бүр нэмэгдэж буй. Тиймээс бид бодит хэрэгцээнд тулгуурласан, үр өгөөжийг нэмэгдүүлсэн, асуудлыг шийдсэн технологийг нэвтрүүлэлтээс эхлээд үр дүнд хүртэл нь цогц байдлаар худалдаалах болно. Хэрэглэгчийн амжилт бидний амжилт. Нийслэлийн хүн амын төвлөрөл Яармагт нэмэгдэж буйтай холбогдуулан энэ жил бид дэлгүүрээ тус байрлалд нээгээд байна. Харин ирэх жилээс ахисан түвшний шийдлийг нэвтрүүлж, танилцуулах зориулалттай вэбсайтыг нээх гэж байна.

“Future TECH” бол дан ганц электроникийн дэлгүүрээс илүүтэй ахисан түвшний аюулгүй байдлын зөвлөх дэлгүүр гэдгийг дахин онцолъё.  Энэ ч утгаараа бидний үйл ажиллагаа таны эд хөрөнгөөс эхлээд хувь хүний аюулгүй амьдрах, нийгмийн амар тайван байдлыг бий болгоход чиглэсэн гэж ойлгож болно. Манай нэг л төхөөрөмж ажиллахгүй байх тохиолдолд түүний цаана үүсэж болох өндөр эрсдэл байнга дагаж явдаг гэсэн үг. Тиймээс эрсдэлээс сэргийлэх ганц зүйл бол стандартын дагуух угсралт, бараа бүтээгдэхүүний чанар байдаг. Тиймээс бид зөвхөн бүтээгдэхүүн худалдаалахаас гадна мэргэжлийн зөвлөгөө, шийдэл, “after service” үйлчилгээг үзүүлнэ. Хэрэглэгчид худалдан авалтын дараах үйлчилгээг авснаар өрхийн камер автоматжуулалт, домофон систем, түүнийг хэрхэн хэрэглэх заавар, зөвлөгөө мөн худалдан авсан төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээнд давхар хөрөнгө оруулж байна гэсэн үг хэмээв.

 

1 of 6
- +
Цайвар үстэй хүн хамгийн сүүлийн үеийн FutureTECH-тэй танилцаж, дэлгүүрийн орчинд зүүг зүүсэн ухаалаг утсаа ашиглаж байна. Цаана нь бүдгэрсэн тэмдэг болон бусад худалдан авагчид орчин үеийн инновацийн уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
Олон тавиур бүхий үйлчилгээний роботыг FutureTECH сэдэвт үзэсгэлэнгийн танхимд үзүүлэв. Цаана байгаа хүмүүс технологийн бусад бүтээгдэхүүнийг судалж, футурист, технологид төвлөрсөн уур амьсгалыг онцолж байна. - Business.MN
Орчин үеийн оффис дээр FutureTECH-ийн усан цэргийн пиджак өмссөн эмэгтэй нүдний шил зүүсэн эрэгтэйтэй зөвлөлддөг. Тэд шинэлэг шийдлүүдийн талаар ярилцаж, "өнгөт" дэлгүүрийн уут хажууд нь сууж, хөл хөдөлгөөн ихтэй орчинд өөрсдийн бүтээлч эрхэм зорилгыг сануулж байна. - Business.MN
FutureTECH үзэсгэлэнгийн танхимд хоёр хүн хананд суурилуулсан янз бүрийн электрон төхөөрөмжүүдийг шалгаж байна. Энэхүү тохиргоонд хяналтын самбар болон ухаалаг гэрийн хэрэгслүүд багтсан болно. Ар талд нь серверийн тавиур харагдах бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлийг харуулдаг. - Business.MN
Орчин үеийн технологийн дэлгүүр болох FutureTECH нь тод гэрэлтүүлэгтэй интерьертэй бөгөөд хүмүүс лангууны дэргэд цугларан гаджетуудыг шалгадаг. Ухаалаг утасны том дүрс нь гаднах тэмдгийг чимэглэсэн бол туг нь "Бид нээлттэй. - Business.MN
Дэлгэцэн дээр ухаалаг утасны том сурталчилгаа бүхий технологийн дэлгүүр болох FutureTECH руу орж буй хүмүүс. Орцны хажууд "Бид нээлттэй" гэсэн бичигтэй. Дотор нь хэрэглэгчид дэлгүүрийн аюулгүй байдлын зөвлөгөө өгөх үйлчилгээг санал болгодог орчин үеийн, гэрэлтүүлэг сайтай орчинд электрон төхөөрөмжүүдийг үзэж байна. - Business.MN

Дэлхийн дэвшилтэт технологийг Монгол хэрэглэгчдэд

“Future TECH” дэлгүүрт “Keenon” брэндийн зөөгч, цэвэрлэгч, quide гэх мэт олон төрлийн робот, дэлхийд хяналтын системээр тэргүүлэгч “Dahua” брэндийн бүх төрлийн төхөөрөмж, “Samsung”, “Dell”, “Huawei” брэндийн гар утас, таблет, зөөврийн компьютер болон томоохон хотхон, барилга, гэрт ашиглагдах боломжтой автоматжуулалтын системүүдийг худалдаална. Тодруулбал хүний нөөцийн хомсдолд өртөөд буй зочид буудал болон хоолны үйлчилгээ эрхлэгч байгууллагууд “Keenon” брэндийн роботыг санал болгож байгаа юм байна. Мөн дэлхийд биет аюулгүй байдлын дэвшилтэт технологийн тавцанд нэр хүндтэй “Dahua” брэнд учир системийн төвөгтэй байдал болон зардлыг бууруулдаг давуу талтай гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Энэ ч утгаараа орчин үеийн ухаалаг, инновацлаг, хаяглагддаггүй болон хаяглагддаг галын дохиоллын системүүдийг тус дэлгүүрээс авах боломжтой. Хаяглагддаггүй галын дохиоллын систем нь кабелийн хэмнэлтийг бий болгодгоороо эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгальд ээлтэй технологи юм. Нийт худалдаалж буй бүх төрлийн гал дохиоллын системүүд нь хаана, аль өрөөнд гал гарч буйг тодорхой мэдэх боломжтой бол программ хангамжийн хувьд камерын системтэй холбогддог онцлогтой гэх мэт олон давуу талтай гэдгийг тус дэлгүүрийн харилцагчийн зөвлөх онцолсон юм. Мөн бүх төрлийн ухаалаг функцийг өөртөө шингээсэн, өндөр нягтаршилтай, хөдөлгөөн бичих төхөөрөмжтэйгөө нягт хоршиж ажиллах чадалтай хяналтын камеруудыг дагалдах хэрэгслүүдийн хамт авах боломжтой. “Dahua” брэндийн камерууд нь cэжигтэй дуу хөдөлгөөн илэрсэн үед цаг алдалгүй мэдээлэл илгээх, автомат хүн мөрдөх систем, гурван метрийн цаанаас дулаан 30 хүртэлх хүний дулааныг хэмжих зэрэг өндөр үзүүлэлттэй. Барилгын удирдлагын системийг автоматжуулснаар эрчим хүчний хэрэглээг үр дүнтэй хянах, системүүдийг алсаас болон төвлөрсөн байдлаар удирдах, гэмтлийг эрт илрүүлж, засварлах цаг хугацааг хэмнэх зэрэг олон давуу талыг барилга эзэмшигч болон оршин суугч, түрээслэгч нарт олгодог.

“Прожект Девелопмент Тотал Солюшнс” ХХК барилгын ухаалаг системээс гадна гэрийн автоматжуулалт, цахилгаан, нэвтрэх систем болон камер, галын дохиоллын системийг суурилуулж, нэгдсэн байдлаар хянах боломжийг бүрдүүлдэг. Жишээ нь гэрийн автоматжуулалт нь халаалтаа нээх, хаах, усны мэдрэгчээр дамжуулан ус алдсан үед ус хаах, гэрлээ унтраах, асаах, хулгайн дохиолол идэвхжүүлэх гэх зэрэг үйлдлийг гар утсаараа дамжуулан хаанаас ч удирдах боломжтой болдог нь тэдний гол давуу тал.

Манай улсад жил ирэх тусам барилгын зах зээл өргөжин тэлсээр үүнийг дагасан бүтээн байгуулалт нэмэгдэх нь дамжиггүй. Мөн зам талбай, худалдаа үйлчилгээ зэрэг бүх салбарт ухаалагч, инновацлаг технологиуд нэвтэрсээр буй. Хаана ч ая тухтай байдлыг мэдрэхийг тэмүүлэх нь хүний анхдагч хэрэгцээний чухал хэсэг болоод удаж буй. Мөн аюулгүй, үр өгөөжтэй технологиуд зах зээлд эргэлдсэнээр нийгмийн нөлөөл, эдийн засагт эерэг үр дүнг авчирдаг аж.

Гэрэл зургийг: Б.Батболд

bookzone.mn
Тагууд: FutureTECHPD SolutionsДижитал шилжилттехнологийн салбар

Санал болгох:

A man in a dark suit and tie stands in an office with shelves displaying awards and memorabilia, a window with blinds, and a desk with documents and a small flag in the foreground.
Кожи Курушима: Мобиком цаашид технологийн компани шиг сэтгэж, ажиллана
Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00