BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Орчин үеийн мэргэжлүүдийг шингээсэн барилгын ажилтан дээвэр дээрээ зогсоод шар өнгийн малгай, гэрэл цацруулагч хүрэм өмсөж, үүлэрхэг тэнгэрийн дор эргэлдэж буй хөл хөдөлгөөнтэй хотын өнгө үзэмжийг ажиглаж байна. - Business.MN

“Brain Drain Index"-ээр манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагсчээ.

Тэргүүлэх мэргэжлүүдийн хоцрогдсон бодлого

Unenbat B   Б.Үнэнбат
2024-10-08
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Бакалаврын түвшинд суралцагчдын мэргэжлийн чиглэлийг нарийвчлан авч үзвэл нийгмийн ухааны суурьтай мэргэжлээр 75%, байгалийн ухааны суурьтай мэргэжлээр 25% нь сурчээ.

Батаа программ хангамжийн инженер мэргэжлээр МУИС-ийг төгслөө. Тэрээр үргэлжлүүлэн магистрт гадаад улсад сурах төлөвлөгөөтэй бөгөөд 2 жил ажиллавал магистрын тэтгэлэг авахад хэрэгтэй хэмээн үзээд ажилд орохоор шийдэв. Гуравдугаар курсээсээ мэргэжлээрээ ажил хийж, хувиараа вэб хөгжүүлж байсан түүнд хэд хэдэн ажлын санал ч иржээ. Гайгүй өндөр цалинтай ажил хайж, зарын сайтаас харвал Монголд программист мэргэжил эрэлт ихтэй аж. 

Тэр Монгол компаниудын ажлын нөхцөл, цалин хангамжийг судлан үзээд, эцэст нь Монголдоо биш Япон улсад ажиллахаар шийдвэр гаргав. Гадаадад сурна гэсэн мөрөөдлөөр англи хэлний TOEFL шалгалт өгч, япон хэлний N2 түвшний сертификат авсан нь хэрэг болж, оюутан байхдаа мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын сертификат авсан нь давуу тал болжээ. Япон улсад программ хангамжийн инженерээр үндсэн ажилтан болох нь түүнд тийм ч хэцүү байсангүй. Цалин дажгүй, ажлын нөхцөл нь таатай, замын зардлыг 100%, амьдрах байрны 50%-ийг цаад компани төлөх аж, яг л Япон үндсэн ажилтантай адил эрхтэй гэнэ. Ийнхүү Япон улсад ирж, программ хангамжийн инженерээр мэргэжлийн компанид 2 жил ажиллажээ. 

Цаг хугацаа урсах тутам тэрээр ажил мэргэжилдээ илүү туршлагажиж, энэтхэг, япон, солонгос инженерүүдтэй хамт ажиллаж, нөхөрлөж, найз нөхдийн хүрээгээ тэлсээр. Томоохон төсөл дээр хөгжүүлэлтийн туршлагатай багт ажилласан тэрээр өөртөө улам итгэлтэй болж, дараагийн төлөвлөгөөгөө гаргалаа. “Дахиад жил ажиллаж мөнгө хуримтлууж аваад, АНУ-д магистрт суръя. Инновацийн компаниуд төвлөрсөн алдарт Цахиурын хөндийд очъё” хэмээн шийджээ. Түүний төлөвлөгөө цаашид хэрхэн өөрчлөгдөж, хэзээ Монголдоо буцан ирэхийг таашгүй болжээ… Энэ бол мөрөөдөл зорилгодоо тэмүүлэн гадаад улсыг зорьсон олон монгол залуусын нэгнийх нь товч түүх. 

2023 оны байдлаар, Монгол Улсын 220 мянга гаруй иргэн хилийн чанадад сурч ажиллаж амьдардаг гэсэн мэдээллийг Гадаад Харилцааны яамнаас гаргажээ. Үндэсний статистикийн хорооноос гадаадын 15 улсад амьдарч буй 1900 гаруй иргэнээс судалгаа авсан ба судалгааны дүнгээр 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэх зорилгоор гадаадад амьдарч байгаа аж. Мөн 10 хүн тутмын 8 нь Монгол руугаа буцах бодолгүй гэсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь 23-50 насны хөдөлмөр эрхлэх насныхан байсныг дурджээ. Энэхүү судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй иргэд байв. 

Гадаад улсад суралцах, мэргэжлээрээ ажиллах, цагаачлан амьдрах боломж улам нэмэгдсэнээр, Монгол хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт очиж, өөр өөрсдийн замналаар хөгжиж боловсролоо дээшлүүлж, мэргэжлийн карьераа өсгөж, дэлхийн түвшинд үнэлэгдэх боломжтой болсон  нь сайшаалтай ч Монгол улсаа хөгжүүлэхэд нэмэр түшиц болох хүн хүч хомсдож байгаа нь харамсалтай. Улс орны хөгжлийн түлхүүр, эдийн засгийн гол тулгуур багана бол аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжил дэвшил, шинэ технологи инновацийг нэвтрүүлэх асуудал бөгөөд үүнийг гардан хийх инженер техникийн ажилтан, чадварлаг мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өндөр билээ. Иймээс ч Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 115 тоот тогтоолоор, “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын “тэргүүлэх мэргэжлийн чиглэл” болон дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ийг тус тус баталжээ. 

“Brain Drain Index”-ээр манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагсчээ.

Үүнд, тэргүүлэх мэргэжлийн чиглэлд мэдээллийн технологи, инженерчлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, нөхөн сэргээлт, био анагаах ухаан… зэрэг 83 мэргэжлийн чиглэл; эрэлттэй  мэргэжлийн чиглэлд багш болон технологи, эрүүл мэнд, инженерчлэл, соёл урлаг, нийгмийн үйлчилгээ… зэрэг 38 мэргэжлийн чиглэл багтжээ. Эдгээр тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцагчдад төрийн өмчит болон хувийн өмчит их дээд сургуулиуд болон төрөөс тэтгэлэг, тэтгэмж, зээл олгох зэргээр дэмжих бодлого явуулдаг байна. Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны статистик мэдээллээс үзвээс, Монгол Улсад өнөөдөр нийт 63 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 33 нь их сургууль, 30 нь дээд сургууль байх бөгөөд эдгээрийн 16 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн сургууль байна. 2023-2024 оны хичээлийн жилд их, дээд сургуульд нийт 145 300 гаруй суралцагч байснаас бакалаврын түвшинд 113 300 гаруй нь суралцжээ. Бакалаврын түвшинд суралцагчдын мэргэжлийн чиглэлийг нарийвчлан авч үзвэл, дийлэнх нь бизнес удирдлага, эрх зүй, эрүүл мэнд, нийгмийн салбарын мэргэжлээр суралцсан гэсэн статистик мэдээ байна.

“Brain Drain Index”-ээр манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагсчээ. Уг индексээр манай улсын тархины урсгалын байдал 2019 онд 3.8 хувьтай байсан бол 2023 онд 4.20 болж нэмэгдсэн. 

Энэхүү тоог тоймлон авч үзвэл, нийгмийн ухааны суурьтай мэргэжлээр 75%, байгалийн ухааны суурьтай мэргэжлээр 25% нь сурчээ. Товчоор хэлбэл ихэнх суралцагчид бизнес, эрх зүй, нийгмийн шинжлэх ухааны чиглэлд суралцаж, инженерчлэл, үйлдвэрлэл, инноваци нэвтрүүлэх технологийн чиглэлд 20 гаруй хувь нь суралцсан байгаа юм. Инженерчлэл, мэдээллийн технологийн мэргэшсэн боловсон хүчний эрэлт өсөж байгаа ч, энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, төгсөн гарч буй мэргэжилтнүүдийн тоо хязгаарлагдмал хэвээр байгаа нь ирээдүйд эдгээр салбарт мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх нөхцлийг бий болгож байна. 

Ирээдүйд улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, олон улсад өрсөлдөх чадварыг хангахын тулд мэдлэгт суурилсан технологи болон шинжлэх ухаан инженерийн салбарын хөгжил шийдвэрлэх үүрэгтэй. Иймд дотоодын үйлдвэрлэл, шинэ технологи нэвтрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу чадварлаг мэргэжилтнүүд бэлдэх, гадаад улсад сурч ажиллаж буй чадварлаг нөөцөө эргүүлэн татах зайлшгүй шаардлага урган гарч байна. Гэхдээ дэлхийн түвшинд сурч ажиллаж, мэдлэг туршлагатай болохын төлөө оюутан, залуус хилийн чанадыг зорих нь муу зүйл биш. Монгол хүн Монголдоо нарийн мэргэжил эзэмшээд таатай амьдрах боломж тийм ч хангалттай биш байгаа тул өндөр боловсролтой, ур чадвартай Монгол залуучууд өндөр цалин авч, сайхан амьдрахын тулд гадаад орныг зорьж байна. Хөгжиж буй болон буурай орны иргэдийн цагаачилсан тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index”-ээр манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагсчээ.

Бакалаврын суралцагчдын мэргэжлийн чиглэл

Уг индексээр манай улсын тархины урсгалын байдал 2019 онд 3.8 хувьтай байсан бол 2023 онд 4.20 болж нэмэгдсэн. Чадварлаг хүний нөөцөө гадагш алдах буюу англиар “brain drain” гэх энэ процесс цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Амьдрах газар нутгаа сонгох сонголт нь хувь хүний эрх. Өөр улс оронд, өөр соёлын орчинд суралцаж, туршлагажих нь нь ялангуяа залууст чухал ач тустай бөгөөд ирээдүйд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад нь хэрэгтэй юм. Тиймээс төрийн зүгээс гадаадад ажиллаж буй боловсон хүчнээ эргүүлэн татах бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ гадаад руу суралцах, мэргэжлээрээ ажиллахаар явж буй иргэдийг хязгаарлах биш, харин ч дэмжих нь зүйтэй. Тэдэнд мэдлэг, туршлагаасаа хуваалцах, хөрөнгө оруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр нь таатай орчин бүрдүүлж, бодлогоор дэмжсэнээр гадаадад байгаа чадварлаг хүний нөөцийг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд оролцуулах үнэт боломж нээгдэх юм.

bookzone.mn
Тагууд: боловсролтехнологихөдөлмөр эрхлэлт

Санал болгох:

A group of children in matching teal tracksuits gathers around a table, working on papers together, while an adult stands nearby, smiling and watching them in a bright room with wooden lattice walls and plants.
Ирээдүйн элитүүдийг бэлтгэдэг монгол сургууль
A group of various robots, including humanoid, wheeled, and quadruped designs, posed together on tiered white platforms against a light blue background.
Робот туслахаар бизнестээ хүч нэм
Unenbat B

Б.Үнэнбат

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00