BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар хөх өнгийн дэвсгэр бүхий вэбсайтын нүүр хуудас нь дээд талд нь өнгөлөг дугуй логог харуулдаг. Монгол бичвэрт "Хиймэл оюунт Виртуал ажилтан" гэж бичжээ. Муруй шугамаар холбосон интерактив дүрсүүд нь дизайныг сайжруулж, чатын интерфейс нь виртуал туслахын чадавхийг тодотгож өгдөг. - Business.MN

Монголын анхны хиймэл оюунт виртуал ажилтан IVA

Business.mn   Business.mn
2024-10-15
  Онцлох, Технологи
0
Share on FacebookShare on Twitter

Монгол улсад анх удаа үндэсний хиймэл оюунт виртуал ажилтан зах зээлд нэвтэрлээ.

IVA ямар ур чадварууд эзэмшсэн бэ?

Тэрээр байгууллагын мэдлэгийн сан, дата мэдээлэл, харилцааны түүхээс суралцан харилцах чадвараа богино хугацаанд тогтмол сайжруулах болон олон сувгуудад зэрэг хариу өгөх чадамжтай бөгөөд кирилл, этгээд латин бичвэр, англи, монгол хэлээр ойлгож, яг л хүн шиг харилцах чадвартай юм байна. Аливаа байгууллагын бизнесийн хамгийн чухал боловч хүний нөөцийн эргэц нь маш өндөр байдаг нэгж нь харилцагчийн үйлчилгээ тул виртуал ажилтны хамгийн эхний ажиллах салбар нь энэ болж байна.

IVA цогц системийг виртуал ажилтан болон бодит хүн чөлөөтэй хамтран ажиллах боломжтойгоор бүтээжээ. Харилцагчийн үйлчилгээний төвд үйлчлүүлэгчид дараах асуудлаар ханддаг гэж (State of customer experience 2019 survey by Hotjar) судалгаанд дурджээ.

Нийт хандалтын:

  • 45% лавлагаа, мэдээлэл
  • 20% тусламж, дэмжлэг
  • 15% санал гомдол
  • 20% нь бусад

IVA ажилтан нь харилцагчийн төвд хандсан нийт харилцааны 80%-д автоматаар хариулж, ажилтнуудын ачааллыг 3,5 дахин бууруулахын зэрэгцээ үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өсгөж, компанийн зардал бууруулах, ажилтны бүтээмжийг өсгөхөд хувь нэмрээ оруулан ажиллах гэнэ. IVA нь 7/24 турш ядрахгүй, маш эелдгээр харилцаж чадна.

Хүн өдөр тутмын нэгэн хэвийн механик ажил гүйцэтгэхээс илүүтэй бүтээлчээр сэтгэн, сэтгэл ханамжтай ажиллаж, өөрийн үнэлэмж, амьдралын чанараа дээшлүүлэхэд туслах зорилготой юм байна.

“Чимэгэ Системс”-ийн хамт олон виртуал ажилтнаар зогсохгүй түүний ажиллах ажлын талбарыг ч цогцоор нь бүтээж танилцуулсан. Тус ажлын талбар дээр бодит хүн, виртуал ажилтан, виртуал ажилтны туслахууд хамтран ажиллана. IVA виртуал ажилтан 12 сар гэхэд ярих чадвар эзэмшин дуудлагад хариу өгч, харилцааны хандлагыг мэдэрч, харилцаа бүр дээр сентимент дүн шинжилгээ хийж чаддаг болох нь.

IVA цогц системийг бүтээхэд дараах технологиудыг ашигласан бөгөөд 24 сарыг зарцуулжээ.

  • “Болорсофт” хэл шинжлэлийн мэдлэг, туршлага, өгөгдөл
  • “Эгүнэ” үндэсний үлэмж хэлний загвар
  • “Чимэгэ Системс”-ийн бичвэрээс яриа, ярианаас бичвэрт буулгах технологи

Цаашид виртуал борлуулагч, виртуал маркетер, виртуал багш, виртуал хуульч, виртуал нийгмийн даатгалын байцаагч зэрэг салбар бүрд  мэргэшсэн хиймэл оюунт виртуал ажилтнууд бий болж, бүх салбарт хувьсгал хийх боломжийг олгох юм байна.

bookzone.mn
Тагууд: AIвиртуал туслаххиймэл оюун ухаан

Санал болгох:

A man in a white shirt sits and gestures with his hands, speaking in front of a dark background. A logo on the wall says "Business Podcast." Vertical stripes and a plant are partially visible on the side.
Виртуал ажилтан компанийн өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлнэ (№304)
A dark speech bubble is centered against a gradient background transitioning from light pink and orange on the left to deep purple on the right. The bubble is empty, suggesting communication or conversation.
Хиймэл оюуныг юу хязгаарлаж байна вэ?
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00