За нэг сайхан шөлтэй хоол хийгээд идчихье. Сүүтэй цайтай цуйвандая. Хятад, Солонгос хоолонд оръё. Яг ийм яриа бидэнд өдөр тутам тохиолддог. Аргагүй шүү дээ. Урт насалж, удаан жаргахын үндсийн үндэс нь өдөр бүр идэж буй хоолноос 1000% шалтгаална. Эрүүл, органик, шинэ, чанартай, баталгаатай хүнс хэрэглэх нь бидний чин зорилго гэхэд хилсдэхгүй.
Завгүй гээд дандаа ресторан, гуанзны хоол идэх нь хэр тохиромжтой билээ? Завтай гээд өдөр бүр 2-3 удаа, нийтдээ 4-5 цагийг хоол хийхэд зарцуулаад байх бас л хэр зохистой санагдаж байна вэ? Хот, хөдөө гэлтгүй бидний амьдралын хэмнэл 10 жилийн өмнөх үеэс хоёроос гурав дахин хурдасжээ. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд олон зүйлийг гүйцэтгэж байж өдрийн ажил амждаг болж. Амьдралын энэ хэв маягт зохицохын тулд хооллолт ч өөрчлөгдөж байна.
Монголчууд бэлэн гоймон, бэлэн хоол гэдэг ухагдахуунтай танилцаад 20 гаруй жил өнгөрч буй ч одоо бэлэн бэлдэц гэдэг хоолны шинэ соёлтой болж эхлэв. Энэ соёлыг “Изи күүк” ХХК анх нэвтрүүлсэн байна. Дэлгүүрийн лангуунаас аваад шууд халаагаад идчихдэг бэлэн хоол, буцалсан усаар дэвтээгээд иддэг бэлэн гоймонгоос илүүтэй яг өөрийн амталгаанд тохирсон хоолны бэлдэцээр 20 минут зарцуулаад л шинэхэн хоол өөрөө хийгээд идэх нь илүү сайхан, сэтгэлд өег юм. Өөрийн гараар хоол хийх нь бас чухал. Өөрөө өөртөө, гэр бүлдээ зориулаад өөрийн гараар хоол хийгээд хамтдаа тойрч суугаад идэх нь сэтгэл дүүргэж, шинэхэн хоол, найдвартай хоол гэх итгэл төрүүлнэ.
Easy Cook-ийг зөвхөн завгүйчүүдэд зориулсан гэж үү?
Үгүй. Цагаа өөртөө үр дүнтэйгээр зарцуулахыг хүссэн хүн бүрд Easy Cook зориулагдсан. Ажил хийдэг, бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд, эрчүүд, бага балчир хүүхэдтэй ээжүүд, хоолны дэглэм баримтлагчид, тэр ч байтугай мал төллөх үеэр амсхийх завгүй болчихдог малчдад ч үнэхээр тохиромжтой, хоолны баялаг сонголт юм.
Итгэлтэйгээр захиал
Easycook хаяг руу хандахад монгол, гадаад хоолнууд болох үхэр, тахиан махан шорлог, өвчүүтэй цуйван, тойгны шөл, хуйцаа, стекүүд, даккалби, тактуритан, калбижим, наашаа-цаашаа, мантуутай гахайн махны хоёр хүний порцоор савласан, хөлдөөсөн бэлдэцүүд, хэрчсэн мах, ногооны бэлдэцүүд, мөн ээж, хүүхэд, эзэгтэй нарт зориулсан, тэмдэглэлт өдрийн гэх мэт багц бүтээгдэхүүнээс өөрийн хэрэглээнд тохируулан захиалах боломжтой. Хамгийн гол нь зах зээлийн бодит үнээр. Мах, ногоог хоол бүрд тохирох хэлбэр, хэмжээгээр хэрчиж хөлдөөсөн нь үнэхээр онцгой. Ингэж бэлдсэн байхад материалын үргүй зардал гарахгүй, яг сайхан хүний тоогоор, тохирсон порцоор хоолоо бэлдээд идчихэд юүхэн байхав. Гол нь өнөөдөр захиалаад өнөөдөр болгоод идчихнэ гэж яаралгүй гурав хоногийн өмнө захиалахад Easy Cook шинэхэн түүхий эдээр бэлдсэн бэлдэцүүдийг хялбархан хүргээд өгчих юм.
Мастер тогоочийн гарын хоолыг идэх боломжтой
Хотын №1-д тооцогддог ресторануудын мастер тогоочийн хоолыг олж иднэ гэдэг жилдээ ганц олдох боломж байсан бол Easy Cook энэ ойлголтыг өөрчлөв. Яаж гэж үү? Мастер тогоочийн нарийн мэдрэмжээр бүтээсэн жор бүхий оюуны өмчийн патенттай хоолны бэлдэцийг хэрэглэгчдэд санал болгож буй хэрэг. Тэгэхээр бэлдэцээ болгоод идэхэд л та Asiana рестораны мастер тогоочийн өвчүүтэй цуйванг гэртээ, хамгийн гол нь өөрийн гараар хийгээд иднэ гэсэн үг.
Энэ хаанахын мах вэ?
Бид говийн мах амттай, Сэлэнгийн ногоо сайхан гээд л голж шилдэг хэрнээ яг хэн гэдэг малчин, тариачин, ямар өвс ургамал малдаа өгөөд, ногоогоо юугаар бордож тариалаад зах зээлд аваад ирснийг мэддэггүй. Тэгэхээр хоолны гол орцынхоо гарал үүслийг нарийн таньж чаддаггүй гэж ойлгоход болно. Easy cook Мет Агро фермтэй хамтран ажиллаж, Prime meat брэндийн махыг бэлдэцдээ ашигладаг. Ногоогоо Эрдэнэ энх трейд ХХК, Куку Агро ХХК-аас, амлагчуудаа Амтат цамхаг ХХК-аас бэлддэг. Амт, чанарын өндөр шаардлагыг түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэдээ тавьдаг болохоор шат бүрдээ хариуцлагатай учир итгэлтэйгээр ид.
Хоолны бизнес эрхлэгчдийн шинэ боломж MEAL-KITCHEN
Easy Cook бэлдэцтэй байхад хоол хийх амархан болсон бол Meal-kitchen-тэй байхад хоолны газар ажиллуулахад ч амархан болжээ. Нэг ёсондоо, Easy Cook хоолны бэлэн бэлдэцээр хийсэн хоолоо худалдах нь хоолны бизнес эрхлэгчдэд олон давуу талыг үүсгэж байгаа юм. Үүнд:
- Цаг хугацаа, зардал хэмнэнэ.
- Хөдөлмөрийн зарцуулалт багасаж, бүтээмж сайжирна.
- Илүү хурдтайгаар олон хэрэглэгчид хоолоор үйлчлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно.
Meal-Kitchen-тэй хамтран ажиллах бол 80081731, 91116224 дугаарт холбогдоорой. Easycook-ийн амтат бэлдэцүүдийг халуунаар нь тэр дор нь хийлгэж идээд, хүсвэл үйлдвэрийн үнээр нь хөлдөөсөн бэлдэцийг аваад явах боломжийг Meal-Kitchen гал тогоо олгож байна.
Ингээд хоол хийх гэдэг томоохон ажил ийм амархан болчих гэж! За за Easycook-ээрээ хоолоо хийх үү дээ, хө?
Сошиал хуудас: