BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Албаны хувцастай таван эрэгтэй хамт зогсож, камер руу инээмсэглэж байна. Тэд нэрийн тэмдэг, хурлын оосор зүүсэн, бүдгэрсэн, өнгөлөг фонтой дотоод арга хэмжээнд оролцож байна. - Business.MN

PMI Mongolia chapter:Төслийн амжилтаар ертөнцийг гэрэлтүүл

Ц.Хонгор   Ц.Хонгор
2024-10-21
  Менежмент, Онцлох, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

10 жилийн ойгоо угтаж буй Пи Эм Ай Монголиа Чаптэр институтийн жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурал энэ сарын 12-нд “Төслийн удирдлагын хөгжил: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь” сэдвийн хүрээнд амжилттай болж өнгөрлөө.

Тус бага хуралд дотоодын болон олон улсын шилдэг 27 экспертүүд орчин үеийн төслийн чиг хандлага болоод төсөл амжилттай хэрэгжүүлэх  аргуудын талаар үнэ цэнтэй мэдлэгийг монголын төслийн менежерүүд болон төслийн удирдлагаар суралцдаг залууст хүргэлээ. Иймд “Төслийн удирдлагын хөгжил: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь” бага хуралд оролцсон илтгэгчид, панел хэлэлцүүлэгт оролцсон зарим зочдын хэлсэн үгнээс онцлох санаануудыг тоймлон сонирхуулъя.

Төслийн амжилтаар дэлхий ертөнцийг хөгжүүлэн, цогцлоо

“Төслийн удирдлагын хөгжил: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь” олон улсын бага хурлын үеэр PMI-ийн Удирдах зөвлөлийн дарга LuAnn Piccard төслийн менежментийн ирээдүйг хэрхэх талаар илтгэлээ танилцуулсан юм. Тэрбээр “Өнгөрсөн жилээс бид PMI:NEXT стратегийг боловсруулахаар шаргуу ажиллалаа. Бидний үндсэн зорилго энгийн боловч хүчирхэг. Өөрсдийн амьдарч буй дэлхий ертөнцийг хөгжүүлэн цогцлоохын тулд төслийн амжилтыг дээд зэргээр нэмэгдүүлэх ёстой. Энэхүү стратеги PMI-ын гишүүд гэлтгүй дэлхий нийтэд илүү үр дүнтэйгээр нөлөөлөхөд туслах болно. Төслийн менежерүүд болон сайн дурын ажилтнуудын хувьд бид том зорилго дор нэгдсэн хамт олон. Иймд хэрэгжүүлж буй төсөл бүр дэлхийд бодит үр цэнийг авчрах ёстой хэмээв.

Үр дүнгээс шалтгаалж хүрэх зам ондоо

Бид төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх гэж буйгаас шалтгаалан аргачлал болон хамрах хүрээ өөр байдгийг мэднэ. Тэгвэл бизнесийн хэрэгцээ шаардлага болон хамрах хүрээ тодорхой бус тохиолдолд “Agile” аргачлалыг хэрэглэх боломжтой. Харин хэрэглэгчийн хүсэж буй үр дүн тодорхой тохиолдолд “Waterfall” буюу уламжлалт аргачлал илүү тохиромжтой аж. Тэгэхээр төсөл бүрд аргачлалууд харилцан адилгүй хэрэглэгддэг байх нь. Захиалагч буюу хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага нь санхүү, эрүүл мэндийн салбар гэх мэт зохицуулалтын орчинд захирагддаг бол “Hуbrid” аргачлал илүү зохимжтой.

Харин PMI Japan chapter-ын удирдах зөвлөлийн гишүүн Kazushio Hazama-ын хувьд мэдээлэл технологийн салбарын томоохон төслүүдэд түлхүү ажиллаж байсан, туршлагатай бөгөөд тус салбарт “Waterfall”, “Hybryd”, “Agile” зэрэг аргачлалыг хослуулана хэрэгжүүлбэл зохимжтой гэдгийг уламжиллаа.

Стратегийн зорилго+Төсөл

Төсөл хэрэгжүүлэгчид эхлээд тухайн төсөл нь байгууллагын стратегийн зорилготой хэр нийцэж байгааг анхаарах хэрэгтэй. Тодруулбал тухайн байгууллагын стратегийн зорилготой яг цав нийцэж, хувь нэмэр оруулахуйц төсөл байна уу гэдэгт анхаарал хандуулах нь.

Иймд удирдлага болон ТУЗ хэмжигдэхүйц, тодорхой цаг хугацаатай, хэрэгжихүйц төслийг урьдаар сонгохыг экспэртүүд зөвлөж байлаа.

“PMI Hong Kong Chapter”-ын ерөнхийлөгч Christine YAU “Хэрэв засгийн газрын захиалгатай төслийг хэрэгжүүлэх гэж буй тохиолдолд тухайн төсөл иргэдийн амьдралд ямар “наалдацтай” юм бэ гэдгийг тэдэнд маш энгийнээр тайлбарлах хэрэгтэй. Мэдээж хэрэгжүүлэх гэж буй төсөл нь тухайн засгийн газрын стратегийн зорилготой хэр нийцтэй буйг мартаж болохгүй гэдгийг санууллаа.

Мөн тэрбээр “Ер нь бүх төсөл төгс хэрэгждэггүй, бүтэлгүйтэх тохиолдол цөөнгүй. Энэ ч үүднээс төсөл хэрэгжүүлэгч болон удирдагч нар олон саад бэрхшээлтэй тулгардаг. Иймд оролцогч талуудад зориулсан механизмыг сайтар боловсруулах шаардлагатай. Байгууллагууд цогц төслийн менежментийн хүрээтэй байж болно. Гэхдээ төслийг хэрэгжүүлснээр, зорилго нь биелэгдсэнээр байгууллага болон оролцогч бүх талууд нэг алхам урагшлах юм шүү гэдгийг тэдэнд ойлгомжтой, үр дүнтэй энгийн байдлаар тайлбарлах чадварыг эзэмших хэрэгтэй” хэмээв.

Ерөнхий үр дүнг тодотгогчидтой санаачилгатай хамтарч ажилла

Төсөл хэрэгжүүлэх явцад төрийн байгууллагын удирдлага байнга солигдож байдаг. Ингэснээр шинэ удирдлага болон гишүүдэд төслийн талаар дахин ойлгуулах шаардлага тулгардаг. Тэгэхээр удирдлага солигдсон ч цааш төслийг авч явах чадамжтай хүний нөөцөө чадавхжуулах шаардлагатай. Хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллахад хоёр тал адил “active” буюу нээлттэй байдаг. Харин төрийн байгууллагатай харилцаж буй тохиолдолд “араас нь хөөж уулзах, нэхэж байж шаардлагатай материалыг бүрдүүлэх” зэрэг хэрэгцээ байнга тулгардаг. Иймд “active” байдлаас илүүтэй “pro-active”, “reactive” аргачлал буюу санаачилгатай байх шаардлагатай гэж “Art Ventures ХХК”-г үүсгэн байгуулагч Ц.Мөнхтуяа хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.

Ахуйд дайсагнаж буй өөрчлөлтийг өгүүлсэн бүтээлийн анхны үзэгчид

“Төслийн удирдлагын хөгжил:Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь” арга хэмжээний үеэр уур амьсгалын өөрчлөлтөөр мэргэшсэн сэтгүүлч Д.Дэлгэрзаяагийн найруулсан “Herders at the Edge” буюу “Хүслийн хязгаар” богино хэмжээний кино анх удаа олны хүртээл болсон юм.

Уг кино төсөл нь АНУ-ын “Pulitzer” төвийн сонгон шалгаруулалтад шалгарч, тэтгэлэг авч чадсан анхны монгол төсөл гэдгээрээ онцлог аж. “Хэдийгээр энэхүү кино маань уур амьсгалын өөрчлөлтийн талаар гарах боловч амьдралын тухай кино буюу уур амьсгалын өөрчлөлт малчдын амьдрал хэр том оройн зай эзэлж буйг илэрхийлсэн бүтээл” гэж сэтгүүлч Д.Дэлгэрзаяа хэлж байлаа. Тухайн кино төслийг энэ оны зургаадугаар сарын 8-нд эхэлж, 17 хоногийн дотор олон саад бэрхшээлтэй тулгарсан ч олон улсын төслийг яагаад ч унагаж болохгүй гэх зориг зүрхээр дуусгаж чаджээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн дунджаас манай улс даруй хоёр дахин их. Монгол соёл, нүүдэлчдийн эрс тэрс уур амьсгалд дасан зохицох ариун туршлагыг сөхрүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар өгүүлэх уг кино нь олон улсын кино наадмуудад хүч сорих юм байна.

bookzone.mn

Мөн “Төслийн удирдлагын хөгжил: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь” олон улсын бага хурлыг зохион байгуулахад Пи Эм Ай Монголиа Чаптэр институтэд гүн туслалцаа үзүүлсэн байгууллагуудын төлөөлөл онцлох зочид байлаа. Хурлын Ивээн тэтгэгч байгууллага болох NCD групп  10 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. NCD групп нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш “Ногоон ирээдүйг бүтээнэ” гэх эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Хэрэгжүүлж буй нийт төслийн 50-аас дээш хувийг хүүхдэд ээлтэй, тав тухтай аюулгүй орчин бүрэлдүүлдэг. Жишээ нь “Гарден Сити” хотхон, бизнес концепци бүхий “Ривер Плаза” цогцолбор, Итали хэв маягийн “Каса Да Винчи” хаус хотхон, их хотын шинэ өнгө төрхийг илэрхийлэх Вега Сити цогцолбор ногоон хотхон зэрэг төслийг  NCD группийн Стратеги төсөл хөгжлийн албаны дарга Э.Сайнзаяа дурдаж байлаа. Барилгын салбарт үлгэр жишээ болж буй тус байгууллагын хувьд дараагийн төслүүддээ ч ногоон байгууламж, аюулгүй орчин зэргийг чухалчлан хэрэгжүүлэх аж.  Мөн “Барилгын салбарт ажиллах хүч маш бага байна. Үүнээс үүдэж ажиллах хүчний зардал нэмэгдэж цаашлаад төслийн өртөг ихсэх эрсдэлтэй. Мөн борлуулалтын орлого буурах зэрэг асуудал тулгардаг. Бидний хувьд аливаа төслийг эхлэхийн өмнө нэн тэргүүнд сайтар судалж, төлөвлөсний удаагаар хэрэгжүүлдэг” гэв.

 

1 of 5
- +
PMIEF болон Spark агентлагийн лого бүхий цэнхэр дэвсгэр дээр хослол өмссөн хоёр эрэгтэй зургаа авахуулж байна. Хоёулаа нүдний шил зүүгээд инээмсэглэж байна. - Business.MN
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр тайзан дээр хоёр эр жаазтай гэрчилгээ барьж байна. Нэг нь костюмтай, нөгөө нь хар улбар шар өнгийн цамц өмсдөг. Текст, лого бүхий цэнхэр дэвсгэр харагдаж байна. - Business.MN
Костюм өмссөн чанга яригч тайзан дээр зогсож, гартаа микрофон барин сонсогчдод хандаж байна. Арын дэвсгэр дээр Project Management Institute Mongolia болон Spark Agency-ийн лого, мөн хэсэгчлэн харагдахуйц танилцуулгын слайд багтсан байна. - Business.MN
Костюм өмссөн эрэгтэй нүдний шил зүүсэн эмэгтэйд утсаар ямар нэгэн зүйл үзүүлж буй хэсэг хүмүүс танхимд болсон арга хэмжээн дээр. Бусад нь цаанаа л ярьж байна. Энэ тохиргоо нь нийгмийн болон мэргэжлийн харагдаж байна. - Business.MN
Хурлын үеэр тайзан дээр хоёр хүн сууж байна. Зүүн талд байгаа эмэгтэй микрофоноор ярьж, баруун талд байгаа эрэгтэй нь сонсож байна. Тэд хоёулаа албан ёсны хувцастай. Суурь нь хурлын брэнд, лого зэргийг харуулдаг. - Business.MN
Тагууд: төслийн менежменттөслийн удирдлагатөсөл

Санал болгох:

A group of people in a large room engage in conversation. They are dressed in business attire, some standing and others sitting. Large windows provide natural light. The atmosphere appears lively and professional, suggesting a networking event or conference.
“Бизнес цэнэг” өглөөний уулзалтаас онцлох санаанууд
Person wearing large glasses and a black blazer sits at a table in a modern studio setting, with the words "Business Podcast" visible on the lower left. Bright vertical lights and dark paneling serve as the background.
Өөртөө тохирох цагийн менежментийн аргыг хэрхэн сонгох вэ? (№305)
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00