BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Мөрөн хүртлээ үстэй, бор цамц өмссөн сууж буй хүн өөр хүний гараас цаас авахаар гараа сунган инээмсэглэж байна. Цаана нь бүдгэрсэн оффисын хана нь тэднийг тойрсон хөдөлмөрийн зах зээлийн асуудал ямар ээдрээтэй байгааг илтгэнэ. - Business.MN

Хөдөлмөрийн зах зээлийн ээлжит “вирус”

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-10-22
  Дэлхийд, Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

“Аних” (ghosting) үзэгдэл зөвхөн болзоо, хосуудын харилцаатай холбоотой нэршил байхаа больж, ажлын байранд ч хүчтэй орж ирж эхэллээ. Энэхүү таагүй, найдваргүй үйлдэл нь ажил олгогч болон ажил хайгчдын нэр хүндэд эрсдэл учруулна гэж карьерын зөвлөх мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хэн нэгэнтэй үүсгэсэн харилцаагаа гэнэт бүрмөсөн таслан зогсоохыг хэлдэг “аних” үзэгдэл нь 2010-аад оны дундуур моодонд орж эхэлсэн бөгөөд нийгмийн сүлжээ болон болзооны апп-ууд олноор бий болсон нь үүнд голлох нөлөөг үзүүлжээ. Тэр бүү хэл Merriam-Webster-ийн толь бичигт 2017 онд “аних” гэсэн нэршил орсон байна.

2023 оны хавар хийсэн санал асуулгын дүнд тулгуурлаж ажлын байрны Indeed вэбсайтын мөн оны арванхоёрдугаар сард гаргасан тайланд дурдсанаар ажил хайгчдын 78 хувь нь боломжит ажил олгогчоо “аньсан” байна. Энэ нь карьерынхаа аль нэг үед ажилд орох процессыг хэл чимээгүй орхиж, зугтааж байсан гэж оролцогчдын 68 хувь нь хариулж байсан 2022 оны санал асуулгатай харьцуулбал багагүй өссөн дүн билээ. Мөн ажил хайгчдын 62 хувь нь аливаа компанийг “аних” өндөр магадлалтай гэж хариулсан нь 2019 оны 37 хувь, 2022 оны 56 хувиас мөн л өссөн үзүүлэлт болжээ.

Гэхдээ зөвхөн ажил хайгчид компаниудыг “аньж” байгаа гэж ойлгож болохгүй. Хоёр, эсвэл гуравдугаар шатны ярилцлагын дараа компаниуд гэнэт сураг чимээгүй болсон гэж ажил хайгчдын 40 хувь хариулсан нь 2022 оны 30 хувьтай харьцуулбал мөн л өссөн үзүүлэлт юм. Indeed-ийн тайлангаас үзвэл “аних” үзэгдэл улам эрчээ авч байгаа бөгөөд түр зуур ажиглагдаад өнгөрөх зүйл биш ажээ.

Аних үзэгдэл яагаад улам түгээмэл болж байна вэ

Анихыг цоо шинэ үзэгдэл гэж ойлгож болохгүй. Ажилтан хайх, авах процессын туршид харилцааны сул хандлагатай ажил хайгч, ажил олгогчид үргэлж байсаар ирсэн гэж Randstad компанийн Мэргэшсэн ажилтнууд хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Жилл Юбанк хэлэв. Харин сүүлийн жилүүдэд эл үзэгдэл илтэд түгээмэл болсон нь КОВИД-19 цар тахлын өмнөх болон дараах хөдөлмөрийн зах зээлийн хэт халуурлаас шалтгаалж байна гэж тэрбээр үзжээ.

Цар тахалтай холбоотой уналтаас АНУ-ын эдийн засаг дөнгөж сэргэж эхэлсэн 2021 оны эхэн үеэс ажиллах хүчний эрэлт ихээхэн нэмэгдэв. Ажилгүйдлийн түвшин хоёр жилийн турш, ажлаас халах явдал гурван жилийн турш түүхэн доод хэмжээндээ хүрч буурав. Цар тахлын үеэр бизнесүүдэд ажилтнууд хэр их хэрэгтэй байгааг харуулдаг шинэ ажлын байрны тоо болон өөр компанид ажиллах боломж, чадамжийг илэрхийлдэг ажлаас гарсан хүмүүсийн тоо нь түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн.

Харин сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн эл халуурал буурч байгаа ч “аних” үзэгдэл эрчээ алдаагүй байна гэж Ж.Юбанк нэмж хэлэв. Ажлын байрны сонголт маш их, амжилт олох боломж ч тэр хэрээр их байгаа гэж ажил хайгчид үзэж байгаа нь үүнд нөлөөлсөн байх өндөр магадлалтай юм. “Энэ компанид, хэрэв боломжгүй бол өөр компанид ажилд орох боломжтой учраас энэ компанитай заавал холбоо барих албагүй гэж тэд боддог болсон” хэмээн Ж.Юбанк хэлж байна.

Нэр хүндээ алдана

Тухайн ажлын байрыг сонирхохоо больсон, өөр ажлын санал хүлээж авсан, ажлын ярилцлага таалагдаагүй учраас Миллениал, Z үеийн зургаан ажилтны нэг нь ажилд авах процессын үеэр тухайн компанийг “аньсан” гэж хариулсныг Thriving Center of Psychology-ийн 2023 оны судалгаа харуулж байна.

Харин ажилтнуудын гуравны хоёр буюу 66 хувь нь карьерынхаа туршид багадаа нэг удаа ажлын байрны санал хүлээж авсан ч ажилдаа орох өдрөөс өмнө саналаасаа буцсан, ор сураггүй алга болсон гэдгийг 2019 онд Randstad-ийн хийсэн судалгаанаас харж болно. Харин Thriving Center of Psychology-ийн санал асуулгаас үзвэл ажлын ярилцлагын явцад ажил хайгч өөрийг нь аньсан гэж ажилтнуудын 35 хувь хариулсан аж. Indeed-ийн Job Search Academy-ийн карьер төлөвлөлтийн мэргэжилтэн К.Карренсийн өгүүлж буйгаар уг асуудал өдгөө гинжин хэлхээ болж хувирчээ. “Ажил олгогч нар анихдаа улам мэргэшиж байна гэсэн бодол ажил хайгч нарт төрдөг болсон. Хэрэв аних үзэгдлийг ажил олгогч хэвийн гэж үздэг болох юм бол ажил хайгч нар ч мөн ийм хариу үйлдэл гаргана. Тиймээс энэ нь тойрог хэлбэрийн асуудал болж хувираад байна” гэж тэрбээр онцлов.

“Аних” нь аль аль талын нэр хүндэд сэв суулгах эрсдэлтэй юм. “Коуч хүний хувьд ажил олгогчийг аних зөвлөгөөг би ажил хайгч нарт огт өгдөггүй” гэж К.Карренс өгүүлэв. Ингэх нь ажил олгогчдын дунд “муу нэртэй” болсон ажил хайгчийн карьераа өсгөх, ажилд орох магадлалыг нь бууруулах юм.

Харин ажил олгогчдын хувьд аних үзэгдэл нь ажилтан авах хугацааг хэмнэх замаар богино хугацаандаа давуу талтай байж болох ч урт хугацаандаа байгууллага, брэндийн нэр хүндэд сэв суулгах сөрөг талтай. Ялангуяа ажил хайгч сөрөг сэтгэгдлээ онлайнд хуваалцвал байдал бүр хэцүүднэ гэж К.Карренс анхааруулав.

  • Эх сурвалж: CNBC
  • Нийтлэлийг: Грег Йакурчи
bookzone.mn
Тагууд: ажил олгогчхөдөлмөрийн зах зээл

Санал болгох:

The image shows a blue background with white text in a non-Latin script, a logo in the top left, and an orange bar graph on the right. The numbers "2024" are prominently displayed on the left.
Цалин хөлсний судалгаа-2024: Мэдээлэл, технологийн салбарын нийт дундаж цалин хамгийн өндөр буюу 3,6 сая төгрөг байна
Цэнхэр цамц, хамгаалалтын хэрэгсэл өмссөн, шар өнгийн малгай, улбар шар бээлий өмссөн хүн салхин сэнс бүхий уудам талбайн өмнө цэлмэг хөх тэнгэрийн эсрэг зогссон нь өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл дэх ногоон ажлын байрны амлалтыг илэрхийлж байна. - Business.MN
Ногоон ажлын байр хөдөлмөрийн зах зээлд хүч түрнэ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00