Biobalance брэнд судалгаа шинжилгээ, инновацад суурилсан өндөр үр дүнтэй, бүтээгдэхүүний шийдлийг боловсруулан арьсанд тулгарч буй асуудал бүрийг шийдэж чадах, 80-100%-ийн байгалийн гаралтай, витамин, хүчин, пептидүүдээр баяжуулсан оновчтой найрлагуудыг, зохистой хэмжээгээр хослуулсан, цэвэр, аюулгүй бүтээгдэхүүн санал болгодог нь хэрэглэгчдэд сэтгэл ханамж бүрэн өгч чаддаг. Туркийн 40 жилийн түүхтэй Алпай компанийн үүсгэн байгуулагч, Эм зүйч Кенан Алпай өөрийн туршлага, арьс судлалын шинжлэх ухааны мянга мянган туршилт, судалгаандаа үндэслэн 20 гаруй жилийн турш Biobalance брэндийг үйлдвэрлэж буй бөгөөд тус улсаас Европ руу экспортолдог шилдэг 10 гоо сайхны бүтээгдэхүүний брэндийн нэгд зүй ёсоор тооцогддог юм. Одоогоор дэлхийн 60 улсад нийлүүлж, олон зуун сая хүний өдөр тутмын хэрэглээ болжээ. Манай орны хувьд 2020 оноос хойш Flamme Complexe /Store & Service/ албан ёсны эрхтэйгээр гоо сайхны салбарт амжилттай нэвтрүүлж, аль хэдийн үнэнч, тогтмол хэрэглэгчдийн хүрээллийг бий болгоод байна. Арьсыг чийг, тэжээлээр хангах, сэргээх, гэрэлтүүлэх, нөсөө толбогүй цэвэрхэн болгох, арьсны уян хатан, тэнцвэрт байдлыг хангах замаар үрчлээтэхээс сэргийлж, үүссэн үрчлээг багасгах, арилгах, цаашлаад тослог, батгатай арьсны асуудал, нүхжилтийг агшаах гэх зэрэг амьдралын туршид хүний арьсанд тулгамдаж болох бүхий л асуудлын шийдэл Biobalance-т бий.
Биолбалансын бүтээгдэхүүнүүд арьс цэвэрлэгээ, нүүр, зовхины арьс арчилгаа, ампул, серум, нүүр, зовхи, нарны тос хэмээн ангилагддаг. Ампул, серум нь 30 гаруй нэр төрөлтэй байдаг нь арьсны тухайн үеийн онцлог нөхцөл байдал, тулгарч буй асуудал бүрийг шийдэхэд зориулагдсан байдаг.
- Үнэр оруулагчгүй,
- Урт хугацаанд нөөшлөгч агуулаагүй,
- Муу спиртгүй,
- Силиконгүй,
- Глютенгүй,
- Веган,
- Амьтан дээр туршилт хийдэггүй.
Монголчуудын арьсны онцлогт хамгийн сайн нийцэж, өндөр үр дүн үзүүлж буй 3 бестселлэр бүтээгдэхүүнийг танилцуулбал,
Beta solution super serum буюу Супер ийлдэс бета уусмал
Арьсны гүнд гуужуулалт хийдэг 2%-ийн салицилийн хүчил агуулсан энэхүү серум нь хар батгыг хайлуулж, арьсны тослогийг тэнцвэржүүлэн, арьсны нүхжилтийг сайтар агшаах үйлчилгээтэй. Гүн гуужуулна, тослог ялгарах хэсэг болон ялангуяа хар батга, цагаан батгатай хэсгээр түрхэнэ.
- Арьсыг гүн гуужуулна.
- Арьсны нүх сүвийг бөглөдөг үхсэн эсийг цэвэрлэнэ.
- Хар болон цагаан батгыг арилгахад тусална.
- Арьсны хэт тослогжилтыг зохицуулна.
- Хэмжээ: 30 мл.
- Нүхжилт багасна.
- Арьсны тослогийг дарна.
- Нүүр гялалзалт илт багасгана.
- Тос ялгаралтыг бууруулна.
- Арьс толигор, зөөлөн болно.
- Хэмжээ: 30 мл.
Hyaluronic 3D super serum буюу Супер ийлдэс 3D гиалурон
Гиалуроны хүчил нь арьсны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нас ахих тусам буурдаг. Ингэснээр арьсны чийгшил, коллаген, эластин буурахад хүргэдэг. Байгалийн гаралтай гиалуроны хүчил арьсны олон давхаргад нэвтрэн, гүн чийгшүүлснээр хэрэглэхэд арьсаа нөхөн төлжүүлж, сэргээн, толигор сайхан болгох боломжтой. Арьсны бүтэц, уян хатан, бат бөх чанар сайжирснаар нарийн болон гүн үрчлээснүүд багасна. Хэмжээ: 30 мл.
Биобалансыг хаанаас худалдан авах боломжтой вэ?
- www.flamme.mn цахим дэлгүүрээс,
Flamme Complexe /Store & Service/ -ийн салбар дэлгүүрүүд болох:
- Хаяг 1: Төв салбар: Хан-уул дүүргийн чанх хойно, White gate центр, 7 давхар
- Хаяг 2: Хоум плаза 2 баруун талд Форум центр 2 давхар
- Хаяг 3: Зайсан Хилл, 4 давхар
- Цагийн хуваарь: 10:00-21:00 /өдөр бүр/
- Дэлгэрэнгүй мэдээллийг: 77151515 утаснаас авах боломжтой.