Монголын уламжлалт шар тосны гайхамшигт чанарыг орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн инновац шингээж, үйлдвэрлэлээ тасралтгүй өргөжүүлсээр байгаа “Пропел” ХХК-ийн амжилтын түүхийг хүргэж байна.
Монголын уламжлалт цагаан идээнээс гаргаж авдаг шар тосыг дэлхийн зах зээлд таниулж, өв соёлоо сурталчлах алсын хараатай хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Пропел” ХХК нь “Халбага шар тос”, “Халбага зөгийн бал” хэмээх бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлээд гурван жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд “Халбага шар тос” брэнд бүтээгдэхүүн нь олонд илүү танигдаж чадсан байна. Уг бүтээгдэхүүн нь сарлагийн зөөхийнөөс боловсруулсан цэвэр шар тосыг уламжлалт аргаар бэлтгэн орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн хаана ч, хэзээ ч аваад явах боломжтой, өдөр тутам хэрэглэхэд энгийн, хялбар болж, инновац шингэснээрээ онцлогтой.
“Пропел” компанийн үүсгэн байгуулагч Ө.Мөнхчулуун уламжлалт анагаах ухааны онолуудыг судалсны үндсэн дээр шар тосыг өдөр тутамдаа хэрэглэж эхэлжээ. Ингэх явцдаа нэг удаагийн жижиг савлагаатай, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн зах зээлд огт нэвтрээгүй байгааг анзаарсан тул “Халбага шар тос” хэмээх элдэвтэй, жижигхэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бизнесийн санаагаа олсон түүхтэй. Түүний хувьд Монголын уламжлалт хүнс болох шар тосны өв соёлыг хадгалан, ач тусыг нь залуу хойч үедээ ойлгуулан, дамжуулахыг эрмэлзэж энэхүү санаагаа бодит ажил хэрэг болгожээ. Энтрепренер Ө.Мөнхчулуун нь маркетинг, эдийн засагч мэргэжилтэй учраас бизнес төлөвлөлтийн явцдаа зах зээлийн судалгаагаа найман сарын хугацаанд маш өргөн хүрээнд, нарийвчилсан байдлаар хийж, шар тосны хэрэгцээ бодитоор оршиж байгааг мэдэж чадсан байна. Улмаар “Халбага шар тос” бүтээгдэхүүн худалдаанд гармагцаа л хэрэглэгчдийн таашаалд нийцэж, хурдтай өсөлтийг үзүүлжээ.
Тэрбээр “Бизнесийг амжилттай үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хэрэглэгчийн хүсэл, хэрэгцээг маш сайн судалсны үндсэн дээр гүйцэтгэх ёстой” хэмээн ярилцлагын үеэр онцолж байлаа. Түүгээр ч зогсохгүй брэндийнхээ нэрээс эхлээд л хэрэглэгчдэдээ энгийн, тодорхой байдлаар хүрэхийг зорьж, хүмүүсийг эргэлзүүлэхгүй, борлуулж буй бүтээгдэхүүнээ 100 хувь илэрхийлж чадах “Халбага шар тос” хэмээн нэрийджээ.
Органик чанарыг түгээнэ
“Пропел” компани нь хөдөө аж ахуйн салбарын экспортлогч болж байгаа бөгөөд БНХАУ болон Өвөрмонголын хэд хэдэн байгууллагатай бизнесийн хамтрал амжилттай эхлүүлж, тун удахгүй тухайн бүс нутагт өөрийн брэнд шар тосоо худалдаалах нь тодорхой болоод буй. Тус компанийн бүтээгдэхүүний орцод цэвэр байгалийн гаралтай түүхий эд ашиглагддаг тул дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой. Тодруулбал, тэд түүхий эд буюу 100 хувь цэвэр сарлагийн сүүгээр хийсэн өрөм, зөөхийг Архангай аймгийн Чулуут сумын малчдаас хүлээн авч, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа билээ. Байгальд бэлчээрлэж буй сарлагийг монголчууд эртнээс гаршуулж, сүү, сүүн бүтээгдэхүүний түүхий эдээ уламжлалт аргаар бэлтгэн сарлагийн өрмийг хайлуулан боловсруулж, шар тос гарган авч ирсэн.
“Пропел” компанийн хамт олон Монголын уламжлалт хүнс болох шар тосны өв соёлыг хадгалан, ач тусыг нь залуу хойч үедээ ойлгуулан, дамжуулахыг зорьж байна.
Сарлаг нь Монгол Улсын Алтай, Хангай, Хөвсгөлийн нууруудад далайн төвшнөөс 1600 метрээс дээш өндөрлөг бүс нутагт бэлчээрлэдэг. Мөн хүйтэнд тэсвэртэй, онгон зэрлэг байгалиас 80 гаруй нэр төрлийн өвс ургамлаар хооллодог. Тэрхүү өвс ургамлын 50 хүртэлх хувь нь эмийн ургамал гэгддэг. Тийм ч учраас “Пропел” компанийн “Халбага шар тос” бүтээгдэхүүн бий болох бүх процесс нь эхний цэгээсээ эхлээд хэрэглэгчид очих эцсийн цэг хүртлээ эрүүл органик байж чаддаг тул хүний эрүүл мэнд болоод байгальд ээлтэй. Эл үзүүлэлт нь дэлхийн нийтийн органик бүтээгдэхүүнийг таашаах бизнесийн чиг хандлагатай нийцэж буй. Үүний зэрэгцээ шар тосны ач холбогдол зөвхөн монголчууд гэлтгүй олон улсад танигдсан тул хэдийнэ хэрэглээд эхэлсэн байна. Дэлхий дахинд худалдаалагдаж буй шар тосны зах зээлийн хэмжээ 2023 оны байдлаар 54 тэрбум ам.долларын борлуулалттай байгаа бөгөөд олон улсын байгууллагууд энэ тоог дараагийн арван жилд 2.5 дахин нэмэгдэх төлөвтэй гэж харж байгаа аж.
Тиймээс “Пропел” компани бүтээгдэхүүнээ экспортлох төлөвлөгөөт ажилдаа ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Хятад улсын хүнсний аюулгүй байдлын чанар, стандартад нийцэж чаджээ. Мөн тус компани уламжлалт брэнд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа нь нүүдэлчин соёлын өвийг хамгаалахын сацуу нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой төсөл болж буй.
Элдэвтэй анагаагч тос
Өөх тос идэж чаддаггүй хүн өглөөдөө шагайн чинээ шар тосыг бүлээсгээд уухад нэг өдөрт авах ёстой сайн тосныхоо хэрэгцээг хангадаг хэмээн монголчууд бид ярьдаг. Шагайн чинээ гэдэг нь ойролцоогоор нэг амны халбагыг хэлдэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд эрдэмтэд шар тосыг судалж, ялангуяа сарлагийн сүүний шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8 хувь, хүний биед үл орлогдох тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.5 хувь, ханасан хүчил 48.9 хувь, ханаагүй хүчил 51 хувь агуулагдаж байгааг тогтоож, онцгой ач холбогдолтой хэмээн онцолжээ. Үүний дагуу “Халбага шар тос” бүтээгдэхүүн нь хүний өдөрт авах ёстой сайн тосны зохист хэмжээг тохируулан нэг халбагандаа таван граммыг агуулж буй.
Тэр дундаа, бэлчээрийн үхрийн сүүнээс гаргаж авсан органик шар тос тул байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон витамин А, Д, Е, К-аар баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа манайх шиг махны хэрэглээ ихтэй үндэстэн хоол боловсруулах систем хурдан хямрах хандлагатай байдаг. Ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай аж. Учир нь ийм зовуурьтай хүмүүсийн ходоод тосны хүчил ялгаруулж чаддаггүй. Гэтэл тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй байдаг.
“Халбага шар тос” бүтээгдэхүүн нь 100 хувь органик түүхий эдийг ашигладаг тул хүний эрүүл мэнд болон байгальд ээлтэй.
Шар тос нь тосны хүчлийг ихээр агуулдаг учраас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвлөжээ. Мөн өдөрт нэг халбага шар тос идэж сурвал мартаж санах алцхаймерын өвчнөөс бүрэн ангижрах боломжтой. Үүнээс гадна шар тосыг эртнээс бариа засалд хэрэглэсээр ирсэн түүхтэй. Эмэгтэйчүүдийн савны хий, бөөр, нурууны өвчин, үе мөчний шар ус, голын хий, толгойн хийг дарахад шар тосыг ашиглаж эмчилдэг гэх зэргээр дурдаад байвал дуусашгүй олон гайхамшигт ашиг тустай учир шингэн алт ч гэж нэрлэдэг билээ.
Бусад тосноос ялгарах бас нэг онцлог нь маш өндөр температур (250 C/ 480 F) -т халах чадвартай тул мууддаггүй, исэлдлийн түвшин бага учир удаан хадгалах боломжтой бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй. Хоол боловсруулалтад сайн нөлөөтэй учир шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэх боломжтой. Харин бусад тосны шатах температур бага учир хурдан ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикал”-уудыг бий болгон, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий.
Олон талын үр өгөөжтэй уламжлалт шар тосыг “Пропел” компанийн хамт олон орчин үеийн хүмүүсийн завгүй амьдралын хэв маягт тохируулан нэг удаагийн халбагатай нь хамт хийсэн нь бас нэгэн инновац болсон. Мөн “Халбага шар тос” бүтээгдэхүүнээ гаднын элдэв бохирдлоос бүрэн хамгаалж, битүү гялгар уутаар бүрж битүүмжилжээ. Сав баглаа боодол бүр нь дахин ашиглах боломжтой, ялангуяа хуванцар халбага нь хүний биед хор хөнөөлгүй аж. Манайхны дунд хуванцар бүхэн муу гэж үзэх хандлагатай байдаг. Гэвч хуванцар нь дотроо 10 гаруй төрөлтэй бөгөөд хүнсэнд хэрэглэх тусгай зориулалттай PP5 хэмээх хуванцрыг тэд ашигладаг. Ийнхүү гуравхан жилийн дотор “Халбага шар тос” брэндээ олон нийтэд таниулж, эрүүл мэндийн чухал ач холбогдолтой, дахин давтагдашгүй амт чанартай бүтээгдэхүүнээрээ “Пропел” компани нь зах зээлд байр сууриа амжилттай тэлсээр байна. Тэдний цаашдын зорилго зөвхөн дотоодын зах зээлд бус, дэлхий дахинд Монголын онцгой шар тосыг таниулан, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхэд чиглэж буй.