BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Модон араа болон өнгөт блокоор урласан чийдэнгийн хэлбэр нь самбарыг чимдэг. Шар блокууд нь туяа мэт гадагшаа цацарч, стратегийн сэтгэлгээ, шинэлэг санааг бэлгэдэж, бүтээлч байдал, хөгжлийг урамшуулдаг. - Business.MN

Стратеги сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-10-28
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Өнөө цагт стратеги сэтгэлгээ нь цаг бүр хувьсан өөрчлөгдсөөр. Бид ихэвчлэн шуурхай байдалд байгалийн араншин буюу зөн совингоороо хариу үйлдэл үзүүлж, шийдвэр гаргаж, санал бодлоо илэрхийлдэг. Тэгвэл зөн совингоос илүүтэй стратеги сэтгэлгээнд суралцвал ямар вэ? Тодруулбал асуудлыг шууд шийдвэрлэхээс илүүтэй ухамсартайгаар гарцыг хайх талаар энэхүү нийтлэлд тайлбарлах болно. 

Хурдацтай хөгжин буй нийгэмд хамгийн сүүлийн үеийн мэдээ, чиг хандлагад хариу үйлдэл үзүүлэх нь хангалтгүй юм. Үүний оронд үндсэн хэв маяг, суурийг нь ойлгох хэрэгтэй. Стратегийн сэтгэлгээ нь хүн бүрийг өөрсдийн итгэл үнэмшлээ үнэлж, уян хатан болон шинэ санаануудад нээлттэй байж, хэзээ ч зогсохгүй ертөнцтэй зэрэгцэн хөгжихийг танд сургах болно. Харин бидний мэдэх реактив сэтгэлгээ нь хүмүүсийн гаднын өдөөлт, нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлдэг арга зам. Өөрөөр хэлбэл тухайн хүн нөхцөл байдалд шууд, бараг өөрийн мэдэлгүйгээр хариу үйлдэл үзүүлж, сэтгэл хөдлөлдөө автаж шийдвэр гаргах явдал юм. 

Энэ үед хүмүүс үйл явдлын үр дагаврыг дүгнэж бодолцолгүйгээр хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Харин стратеги сэтгэлгээ нь энэхүү хуучирсан сэтгэлгээнд баригдахаас зайлсхийж, аливаад уян хатан байх зарчмыг баримталдаг онцлогтой. Яг л амьд буй бүхэн орчныхоо нөхцөлөөс хамаарч өнгө зүс, идэш тэжээл зэргийг тохируулан хэрэглэж, хувирч өөрчлөгддөг шиг бид ч өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд цаг хугацаа өнгөрөх тусам ертөнцийг үзэх үзлээ эргэн харж, өөрчлөх хандлагатай болоод буй. Гэхдээ ихэнх хүн өөр үзэл бодолтой хүнтэй харилцахдаа таагүй мэдрэмж авдаг. Гэсэн хэдий ч энэ таагүй байдал нь зайлшгүй шаардлагатай бөгөөд өсөлтийг өдөөж, илүү дасан зохицох сэтгэлгээг бий болгодог.

 Иймд: 

  • Өөрчлөлт бол амьдралын нэг хэсэг ойлгох,
  • Хуучин итгэл үнэмшлийнхээ алдаа дутагдал зэргийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Хэдийгээр хүн гэдэг махбод өөрт буй итгэл үнэмшил нь шинэ нөхцөл байдал, аливаа санаатай зөрчилдөх үе байдаг ч энэ нь таныг үнэ цэнтэй өсөлтөд хүргэнэ гэдгийг ойлгох нь нэн чухал. Эхэндээ хэцүү байж болох ч цаг хугацаа өнгөрөх тусам хүч чадлын тулгуур бий болдог. Иймд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, хувьсалд нээлттэй байснаар хүн аливаа сорилтыг даван туулахад бэлэн, уян хатан ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлж чадна.

Сониуч зан ба уян хатан байдал 

Стратеги сэтгэлгээнд сониуч зан чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь дасгал хийх нь хүч чадлыг бий болгодог шиг өөр үзэл бодолтой байх нь сэтгэн бодох чадварыг бэхжүүлдэг. Ингэснээр цаашдаа ур чадвар болж хөгжих боломжтой бөгөөд аливааг илүү баялаг хүрээнд харж сэтгэлгээгээр харж чадах юм. Эцсийн эцэст сониуч зан, уян хатан байдал нь үр дүнтэй стратегийн сэтгэлгээний үндэс суурь болдог. 

“Өөрийн давааг баталгаажуулсан хүмүүсийг дагахад илүү тухтай байдаг хүмүүс бол шилдэг тактикийн сэтгэгчид байж болох ч стратегийн сайн сэтгэгчид биш юм”.

Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч Нелсон Холилала Мандела

Агуу удирдагчдын стратеги сэтгэлгээний өвөрмөц арга барилгыг тоочвол дундаршгүй. Жишээлбэл Нельсон Манделаг авч үзье. Тэрбээр ёс суртахууны эр зоригоороо төдийгүй удирдлагын түвшинд алсын хараатай ханддагаараа алдартай. Учир нь тэр ёс зүй, хүний хөгжилд оруулсан хувь нэмрээрээ түүхэнд мөнхөрсөн нэгэн. Одоог хүртэл тус салбар түүний үзэл баримтлал зарчмаар урган, хөгжсөөр байна. Энэ нь урт хугацааны үнэт зүйлд анхаарлаа хандуулах нь шууд ашиг олохоос илүүтэйгээр нийгэмд илүү их дэвшил авчирч буйн тод жишээ юм. Агуу удирдагчид үргэлж хэцүү сонголтуудтай тулгарч байдаг. Харин жинхэнэ стратеги сэтгэлгээтэй удирдагч ихэвчлэн ёс зүй, үнэт зүйлийг онцолж, шийдвэрээ түр зуурын ашиг сонирхлыг хойш тавих зарчмаар гаргадаг. Ер нь жинхэнэ манлайлал гэж хямралыг удирдахаас гадна хүмүүсийг урт хугацаанд урамшуулах явдлыг хэлдэг гэдгийг санах хэрэгтэй. 

bookzone.mn
Тагууд: стратегисэтгэлгээ

Санал болгох:

A collage shows the new Импортыг орлож экспортлох боломжтой MDM ампул тарилгын эмийн үйлдвэр: stainless steel equipment, staff in lab coats, technical machinery, the modern exterior, and workers inspecting documents in a clean room.
Импортыг орлож, экспортлох боломжтой МДМ ампул фарм тарилгын эмийн үйлдвэр ашиглалтад орлоо
Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00