BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"Тогтвортой ирээдүй"-н тухай бичвэр, график бүхий дэлгэцийн өмнө тайзан дээр гурван эрэгтэй, гурван эмэгтэй зургаан хүний бүрэлдэхүүнтэй самбар сууж байна. Үзэгчид хэлэлцүүлгийг анхааралтай ажиглаж байгаа бол байгууллагын янз бүрийн лого нь аж ахуйн нэгжүүдийн инновацид тууштай байдлыг онцолж өгдөг. - Business.MN

Тогтвортой ирээдүйн төлөөх санаачилгад аж ахуйн нэгжүүд нэгдлээ

Ц.Хонгор   Ц.Хонгор
2024-10-30
  Онцлох, Санхүү, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

ХААН Банкнаас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо болон Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран  “SUSTAINABLE FUTURE & COLLECTIVE IMPACT” буюу “Тогтвортой ирээдүй-Хамтын үр нөлөө” сэдэвт уулзалт, арга хэмжээг аравдугаар сарын эхээр  ХААН Банкны Сөүл оффист амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр НҮБ-аас тунхагласан Тогтвортой хөгжлийн 17 зорилтод бизнес эрхлэгчид, хувь хүн, хэрхэн хувь нэмрээ оруулж болох, тэр дундаа уг зорилтуудад “Тогтвортой санхүүжилт”-ээр хүрэх боломжуудын талаар хэлэлцсэн юм.

“ТоС” холбооны 2024 оны “Манлай банк”-аар сонгогдон ажиллаж буй ХААН Банкны зүгээс бизнесүүдийг “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудад хувь нэмрээ оруулж, Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмэрт өөрсдийн зүгээс үр бүтээлтэй ажиллахад ногоон санхүүжилтээр дэмжих боломжийг танилцуулснаас гадна өөрийн сайн жишээг тус арга хэмжээнд оролцогч ТОП аж ахуйн нэгж байгууллагуудад хуваалцлаа. “Тогтвортой хөгжлөөр манлайлагч болно” хэмээн зорьж буй ХААН Банк нь 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бондыг гаргасан билээ. Уг бондыг дотооддоо гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон бүтээгдэхүүний тоо нэмэгдэх ач холбогдолтой аж. Нийт ногоон зээлийн 66.7 хувь нь эрчим хүчний хэмнэлт үүсгэх зориулалт бүхий төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулагдсан бол сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, тогтвортой хөдөө аж ахуйн ангиллын зээл 27.8 хувийг эзэлж байгаа юм байна. Мөн зээлийн багц 296 тэрбумд төгрөгт хүрч, нийт банкны системийн ногоон зээлийн багцын 48.3 хувийг дангаар бүрдүүлжээ. Цаашид 2025 онд ХААН Банк нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон зээл болгохоор зорин ажиллаж байгаа юм байна.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал, ТоС холбооны удирдах зөвлөлийн дарга Р.Мөнхтуяа:

-Монгол Улсад Тогтвортой хөгжлийн төлөөх ажлыг хурдасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гол хүчин болсон “Тогтвортой санхүүжилт” буюу санхүүгийн хөшүүргээр дамжуулан байгаль орчин, нийгэмд үзүүлэх эрсдэлээ тооцох, бууруулах энэ зарчмаар бизнесүүдээ “ногооруулж”, аажмаар шилжилт хийх боломжууд бий. Бид 2025 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон зээл болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд ногоон эдийн засгийг бий болгох, байгальд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нөлөөтэй бизнесүүдийг дэмжих чиглэлд онцгой анхаарч ажиллана” гэдгийг арга хэмжээний нээлтийн үеэр онцолж байлаа.

Хэмнэлт бий болгож чадсан ногоон оффис

“Тогтвортой ирээдүй-Хамтын үр нөлөө” арга хэмжээний үеэр ХААН Банкны Зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, ногоон банкны газрын захирал Б.Болортуяа банкныхаа “Тогтвортой хөгжил ба БОНЗ”-ын тайланг танилцуулсан юм. Банкны орчинд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх хүрээнд ХААН Банк Сөүл болон орон нутгийн салбар нэгжийн барилгууддаа эрчим хүчний системийг суурилуулжээ.

 

1 of 4
- +
Шилэн фасадтай, дээвэр дээрээ нарны зай хураагуур суурилуулсан орчин үеийн олон давхар банкны барилга нь Тогтвортой ирээдүйг гэрчилж байна. Цас газрын зарим хэсгийг бүрхдэг бол зогсоолд байрлуулсан машинууд болон ойролцоох орон сууцны барилгууд хотын тогтвортой амьдралын энэ агшин зуурын зургийг гүйцээнэ. - Business.MN
Барилга дээрээс хоёр цонхоор харах; Нэг нь "Энгийн цонх" гэсэн шошготой нь хотын өнгө үзэмжийг тод харагдуулдаг бол нөгөө нь "BIPV цонх" нь бага зэрэг өнгөлөг, барилга байгууламж, цастай дээвэр зэрэгт өөрчлөгдсөн ухаалаг ирээдүйг илтгэнэ. - Business.MN
Дээврийн дээвэр дээр тэнгэр рүү чиглэсэн нарны зайн хавтанг суурилуулсан. Цаана нь бүрхэг тэнгэр дор хэд хэдэн барилга харагдана. Энэхүү тохиргоо нь тогтвортой ирээдүйд чиглэсэн хотын нарны эрчим хүчний санаачлагыг тусгасан болно. - Business.MN
Цасан дунд тогтвортой ирээдүйг тэврэн дээвэр дээрээ нарны зай хураагууртай барилгын агаараас харагдах байдал. Энэхүү байгууламж нь жижиг хашаатай бөгөөд ойролцоох хэд хэдэн барилгуудаар хүрээлэгдсэн байдаг. Энэхүү санаачлагатай байгууллагын хажууд цасанд дарагдсан зам дээр машинууд зогсож байна. - Business.MN

Жишээ нь, нийслэлийн төвд буй Сөүл оффис цахилгаан хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангадаг юм байна. Ингэснээр 16.7 тонн нүүрс түлэхээс сэргийлж, мөн жилд дунджаар 277 мянга гаруй кВт эрчим хүчийг хэмнэж байгаа юм. ХААН Банк нийгмийн хариуцлагын ажлуудыг ХААН Банк сангаараа дамжуулан хэрэгжүүлж, 2007 оноос хойш энэ чиглэлд 510 гаруй төсөл, хөтөлбөрийг 12.7 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлжээ. Түүнчлэн Тогтвортой  санхүүжилт, Тогтвортой үйл ажиллагаа, Тогтвортой хамтын ажиллагаа, тайлагнал, Тогтвортой нийгмийн хөрөнгө оруулалт гэх бодлогыг баримтлан ажиллаж буй.

Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн:

-Дэлхий нийтээр хэрэгжиж буй Тогтвортой хөгжлийн зорилтыг өөрсдийн байгууллагад хэрэгжүүлж, бусад бизнес эрхлэгчдэд сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж буй ХААН Банкны хамт олонд талархаж байна. Үндэсний худалдаа үйлдвэрийн танхим нь бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд сүүлийн жилүүдэд “Тогтвортой хөгжлийн зорилтууд ба Жендэрийн тэгш байдлыг хангах”, Хүүхдийн эрх, хүний эрхийг хамгаалах үйлсэд өмнөх онуудаас илүү анхааран, ажиллаж байна. 2023 онд Монголын бизнес орчны судалгаагаар орон даяар “Тогтвортой хөгжил байгаль орчинтой холбоотой үзүүлэлт”-ийг бизнес эрхлэгчдээр үнэлүүлэхэд тухайн байгууллага өөрөө тогтвортой хөгжлийн зорилт байгаль орчныг хамгаалах бодлого хэрэгжүүлэхэд 3.14 гэж үнэлсэн бол бизнес ба хүний эрхийн зарчмыг 3.29 буюу дунджаас дээгүүр үнэлсэн нь аж ахуйн нэгжүүд энэ чиглэлд анхаарч байгаагийн нэг илрэл юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан:

-Өнөөдрийн арга хэмжээ цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой. Манай улс цаг уурын дулааралд хамгийн их өртөөд буй арван улсын тоонд багтаж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 80 жилд агаарын температур 2.80 цельсийн хэмээр нэмэгдсэн. Тус хугацаанд цөлжилт, байгаль орчны доройтол, агаарын бохирдол зэрэг бэрхшээлүүд бидэнд тулгараад байна. Бид дэлхийн бусад орнуудын баримталж буй урт хугацааны ногоон ирээдүйн талаарх бодлогыг нутагшуулж эхэлж байна. Манай улсын хувьд ч Парисын хэлэлцээрт нэгдсэн. Мөн “Алсын-хараа 2050”-д Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс урт хугацаанд тогтвортой санхүүгийн зах зээлийг бий болгоно гэж тусгасан. 2019 онд санхүүгийн ногоон тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын ангилал ногоон таксаномыг санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс олон улсад анхдагч улсуудын нэг болсон. Үүний дараагаар 2022 онд замын зураглал буюу хэн, хэрхэн оролцож үр дүнд хүрэх вэ гэдэг бодлогын баримт бичгийг баталсан.

Тогтвортой хөгжлийн сорилт санхүүгийн таксономи буюу SDJ баталсан. Энэ хүрээнд зөвхөн банк санхүүгийн салбараас гадна технологи, эрчим хүч зэрэг бусад салбаруудыг хэрхэн оролцох талаарх бодлогыг нэмж, өргөжүүлсэн. Мөн хорооноос Ногоон санхүүжилтийг дэмжих хүрээнд МҮХАҮТ-тай хамтарч өрийн хэрэгслийн журамдаа өөрчлөлт оруулсан. Тэр тусмаа ногоон санхүүжилт татах өрийн хэрэгсэл гаргахад Монголын топ 100 аж ахуйн нэгж ямар нэг баталгаа гаргах шаардлагагүй, ажлын арав хоногт багтаж Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргавал шийдвэрлэх зэрэг хөнгөлөлт үзүүлж байна гэлээ.

 

1 of 5
- +
Албаны хувцастай олон янзын хэсэг хүмүүс хурлын танхимд анхааралтай сууж, шинэ санаачилгын талаар ярилцаж магадгүй юм. Зарим нь чихэвч зүүж байгаа нь орчуулгын үйлчилгээг ашиглаж байгааг харуулж байна. Арын дэвсгэр дээр модон хавтангийн хана болон бусад оролцоотой оролцогчид бүгд ирээдүйг төлөвшүүлэхэд анхаарлаа төвлөрүүлжээ. - Business.MN
Хэсэг хүмүүс танхимд сууж, анхааралтай сонсож байна. Зарим нь дэвтэр эсвэл электрон төхөөрөмж барьж байна. Үзэгчид анхаарлаа төвлөрүүлж, модон хавтантай фон, өрөөний тод гэрэлтүүлэг нь тогтвортой ирээдүйн төлөө санаачилга хийх талаар ярилцах төв болсон мэт харагдаж байна. - Business.MN
Цэнхэр костюмтай эр вааранд шар цэцэг чимэглэсэн ширээний ард баримт бичгийг уншиж, тогтвортой санаачилгыг эргэцүүлэн бодож байна. Бүдгэрсэн арын дэвсгэрт хүмүүс хоорондоо ярилцаж, шүүсний хайрцагнууд хажууд нь суугаад Тогтвортой ирээдүй рүү анхаарлаа хандуулж буйг үл ялиг сонсоно. - Business.MN
Хурлын танхимд олон янзын хэсэг хүмүүс анхааралтай суугаад, тус бүр цэнхэр товхимол барин тогтвортой ирээдүйн талаар илтгэл тавьж байна. Үзэгчид анхаарлаа төвлөрүүлж, зарим нь тэмдэглэл хөтөлж, зарим нь илтгэгч рүү анхааралтай хардаг. - Business.MN
Тогтвортой санаачилгад чиглэсэн арга хэмжээний үеэр нүдний шил зүүсэн, толгойн улаан боолттой хүн анхааралтай сонсож байна. Тэд цаана нь харагдах бусад оролцогчдын дунд суудаг. - Business.MN

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэцээрийн гишүүн улсууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Манай улс 2030 он хүртэлх хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгасан арга хэмжээнд үндэслэн 2030 онд 74.2 сая тонн СО2-экв  болж 2.76 дахин өсөх төлөвтэй байна. Иймд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд ердийн нөхцөлтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулахыг зориод буй. Эдийн засгийн хувьд чухал үр нөлөө үзүүлдэг санхүүгийн байгууллагын зүгээс ногоон хариуцлагатай бизнессийг дэмжих олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж, ажиллаж байна. ХААН Банкны тухайд  гаднаас татсан санхүүжилт болон “Ногоон бонд”-ын эх үүсвэрээр санхүүжилт авч, бизнесээ ногооруулж чадсан “Түмэн сүлжээ” ХХК болон “Мастер түншлэл” ХХК-ийн туршлагыг “Тогтвортой ирээдүй-Хамтын үр нөлөө” арга хэмжээнд оролцогчдод танилцууллаа.

“Байгалийн хишгээр амьдарч буй учир эргээд байгальдаа хариуцлагатай хандах хэрэгтэй” гэх үнэт зүйлийг баримталж буй “Түмэн сүлжээ” ХХК нь малын гаралтай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. Ногоон зээлийн санхүүжилтээр үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилж, жилдээ 20-30 хувийн эрчим хүчний хэмнэлтийг хийж, хүлэмжийн хийг даруй 1.5  хувиар багасгаж чаджээ. “Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч газрууд технологийн шинэчлэлийг тогтмол хийх хэрэгтэй. Гэхдээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлыг хангах нь зүйтэй гэдгийг” тус компанийн гүйцэтгэх захирал Э.Намхайжамц онцолж байлаа. “Мастер түншлэл” ХХК-ийн тухайд “Go to market” захын хэрэглээний болон борооны усыг машин угаалгад ашигласнаар цэвэр усны зардлын 30 хувийг хэмнэж чадсан байна. Ингэснээр жилдээ 120 сая төгрөг хэмнэж чадаж байгаа аж. Уг байгууллагууд хэмнэсэн хөрөнгөө ажилчдаа чадавхжуулах, ажлын шинэ байр бий болгох болон бүтээгдэхүүн үйл ажиллагааны чанарт шингээх зэрэг ажлуудад зарцуулж байгаа юм байна.

bookzone.mn

Мөн арга хэмжээний үеэр МҮХАҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Бизнесүүд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай ойр ажиллах, санал санаачилгаа хэрэгжүүлэх уриалга дэвшүүлсэн нь онцлог байлаа. Харин ХААН Банк жилийн өмнө НҮБ-ын Хүүхдийн сантай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, бизнесийн болон нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд анхаарч хамтран ажиллаж эхэлсэн юм.

 

1 of 3
- +
Янз бүрийн зураг, "01С" гэсэн бичвэр бүхий өнгөлөг товхимол барьсан хүн үзэг барьсан өөр хүний хажууд зогсон, сэтгэл хөдөлгөм шинэ санаачилга ярьж байна. Арын дэвсгэр бүдгэрсэн байна. - Business.MN
Өвслөг толгод дээрх мод зэрэг байгалийн дүрс бүхий монгол бичвэр бүхий хэвлэмэл материалын ойрын зураг. Энэхүү загвар нь ногоон, цэнхэр өнгийн сүүдрийг шингээж, байгальд ээлтэй, тогтвортой ирээдүйг бий болгох сэдвүүдийг онцолсон. - Business.MN
Инээмсэглэсэн хүүхэд НҮБ-ын Хүүхдийн сангийн "Ирээдүй" нэртэй товхимолыг ширээн дээр чимэж байна. Цаана нь санаачилга үргэлжилж буйг илтгэх бусад материалаар хүрээлэгдсэн монгол хэл дээрх бичвэр харагдаж байна. - Business.MN
Тагууд: ногоон хөгжилНогоон эдийн засагтогтвортой хөгжилХААН Банк

Санал болгох:

A man in a suit sits at a desk in an office with shelves behind him. Mongolian text reads "Бизнесийн эргэн тойронд" and other details, with a green "2025.5 сар" label and a Business logo in the top left.
Эдийн засгийн сорилтыг ухаалгаар ашиглах нь №30 (Бизнесийн эргэн тойронд)
An audience sits facing a stage with large screens displaying business presentations and images of entrepreneurs. The event appears professional, with a presenter at a podium and plants decorating the stage.
Өсөлтөд хөтлөх итгэлт хамтрагч
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00