Зочлох үйлчилгээний байгууллагуудын ханган нийлүүлэгчдийн оролцдог үзэсгэлэн яармаг болох HoReCa Mongolia Expo 2024 “Мишээл экспо”-д өнөөдөр эхэллээ. Тус үзэсгэлэнд хоёр дахь жилдээ оролцож буй “Монгол АЙ Ди” ХХК төлбөр тооцооны нэгдсэн дэд бүтцийг Монголын бизнес эрхлэгчдэд санал болгож байна.
“Монгол АЙ Ди” компани нь олон улсад банк санхүү болон томоохон сүлжээ байгууллагуудын хэрэглэж буй төлбөр, тооцооны шилдэг системийг Монголын хөрсөнд нутагшуулж буй. Энэ ч үүднээс үүсгэн байгуулагдсан 2015 оноос хойш манай улсын хэрэглэгчдийн хүсэл сонирхол, байгаль цаг уурт тохирсон, PCI, DSS стандартыг хангасан, загварлаг бүтээгдэхүүнийг “HoReCa Mongolia Expo 2024” үзэсгэлэнгээр танилцуулж байна.
Бизнес эрхлэгчид төлбөр тооцооны асуудлаа хялбар, хүртээмжтэй байдлаар шийдэх гарц гаргалгааг цаг ямагт эрэлхийлж байдаг. Учир нь төлбөрийн мэдээлэл, ПОС, татварын баримт, борлуулалтын тоо хэмжээ зэрэг алхмыг гүйцэтгэхэд хүний оролцоо зайлшгүй шаарддаг. Мөн ихэнх байгууллагуудын төлбөр тооцооны систем хоорондын уялдаа холбоогүй байдаг.
Жишээ нь худалдаа эрхлэгч посын гүйлгээний төлбөрийн баримтыг заавал өөр нэг төхөөрөмж дээр шивдэг. Төлбөр төлөлтийн явцад гүйлгээний саатал гардаг эсвэл өөр олон шалтгааны улмаас алдаа гарах тохиолдол байдаг. Бүтэлгүйтсэн, алдаатай гүйлгээний асуудлыг шийдвэрлэх нь төлбөрийн үйлчилгээ эрхэлдэг олон төрлийн компанитай харьцаж, цаг алдахад хүргэдэг.
Тэгвэл “Монгол Ай Ди” ХХК-ийн төлбөрийн системтэй нэг удаагын холболт хийснээр энэ бүх асуудлыг нэг дор шийдэх боломжтой аж. Ингэснээр бизнесийн процессийн үр ашигаа өсгөх, алдагдлаа багасгах, өндөр түвшний системийн аюулгүй байдал болон нэг удаагийн холболтоор төлбөрийн системийн хамгийн өргөн дэд бүтцэд нэвтрэх гэсэн давуу тал танай компанид үүсэх юм байна.
“Монгол АЙ Ди” компаниас дахин цэнэглэх боломжтой бэлгийн картыг анх удаа Монголын зах зээлд нэвтрүүлээд байна.
“HoReCa Mongolia Expo 2024” үзэсгэлэнд дэлгэж буй “Монгол АЙ Ди” компанийн бүтээгдэхүүн болон системүүд нь хоорондын уялдаа холбоотой, байгууллагын санхүү, менежер, маркетинг, удирдлага гэх мэт хэлтэс төлбөр тооцооны талаарх мэдээллийг real time буюу бодит хугацаанд хянах, тооцоо, татварын баримтуудыг ямар ч алдаагүй боловсруулах, цугларсан дата мэдээллийг үр ашигтайгаар ашиглах зэрэг боломжтой аж.
Тухайлбал, “Монгол АЙ Ди” компанийн хөгжүүлсэн “Мину ПОС” нь;
- Бизнес эрхлэгч иргэдийн хэрэгцээнд нийцсэн, Монгол орны хаана ч сүлжээ барих боломжтой,
- 28 хоног цэнэгээ хураах чадалтай,
- Бүх төрлийн карт, QR, НӨАТУС, ECR болон ERP системүүдтэй холбогдох боломжтой,
- Өвөл царцахгүй,
- Сарын гүйлгээний хязгааргүй,
- HCE хүлээн авах чадамжтай зэрэг бизнесийн шаардлагадаа нийцүүлэн сонгох боломжтой бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд дэлгэжээ.
Тус ПОС машиныг хөгжүүлэх явцад нийт 25 гаруй систем болон техникийг хөгжүүлж, шинэчилжээ. Тиймээс та ямар ч төрлийн бизнес эрхэлдэг бай, хэрэглэх боломжтой. Гэхдээ “Мину ПОС” нь тухайн төлбөр тооцооны системийн дэд бүтцийн нэг хэсэг гэдгийг “Монгол АЙ Ди” компанийнхан онцолж байлаа. Тэд байгуулагдсан цагаасаа эхлэн хөгжүүлж буй олон шийдлээ үзэсгэлэнгийн үеэр танилцуулж буй. Нэг үгээр, бүх төрлийн бизнест ашиглахад тохиромжтой, олон улсын стандартад нийцсэн төлбөрийн цогц шийдэлтэй танилцаж, сонирхсон мэдээллээ авах боломжтой юм.
Тэдгээрээс үйлчилгээний салбарын төлбөр тооцоо, хүний оролцоог багасгаж, үйл ажиллагааны процессыг хялбаршуулсан өөртөө үйлчлэх КИОСК машиныг дурдаж болно. Энэхүү КИОСК нь төлбөр тооцооны асуудлыг цогц байдлаар шийдэхээс гадна өөрийн зар сурталчилгааг нэмэх боломжтой зэргээрээ давуу талтай. Мөн ихэнх байгууллага хэрэглэгчдэдээ төрөл бүрийн үнийн дүнтэй бэлгийн картууд санал болгодог ч тухайн үнийн дүн дууссан тохиолдолд хэрэгцээгүй болдог. Харин “Монгол АЙ Ди” компаниас дахин цэнэглэх боломжтой бэлгийн картыг Монголын зах зээлд нэвтрүүлжээ. Уг бэлгийн картыг хүссэн загвар, материалаараа захиалж болох бөгөөд харьцангуй бага зардлаар борлуулалтаа нэмэгдүүлэх боломж гэдгийг тус компанийнхан онцолж байсан юм. Товчхондоо, бизнес эрхлэгчдийн хувьд хэрэглэгчдээ татах шинэлэг, онцгой бүтээгдэхүүн гэж хэлж болно.
Real time буюу бодит хугацаанд тооцоо, татварын баримтуудыг ямар ч алдаагүй боловсруулах боломжтой.
“Монгол АЙ Ди” компани нь2015 оноос хойш хөгжүүлсэн бүтээгдэхүүн, амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээсээ хуримтлуулсан туршлагаараа мөн Enterprise Solutions-ийн хүрээнд бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвхөн танай компанид тохирсон шийдлийг санал болгож буй. Мөн эдгээрийг бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх үйлчилгээг үзүүлдэг байна. Үүнээс гадна Монголын хамгийн том урамшууллын платформт (Loyalty programme) танай компани нэгдэх боломжтой. “RedPoint” хөтөлбөр 300,000 орчим идэвхтэй хэрэглэгчтэй тухайн платформд нэгдсэнээр зөвхөн 2021 онд 350,0 сая долларын борлуулалт хийж чаджээ.
Сүүлийн үед технологийн шийдлийг эрхэмлэгч орчин үеийн хэрэглэгчид банкны карт ашиглахаас төвөгшөөж, ихэвчлэн гар утсаараа төлбөр төлөх болсон. Тиймээс “Монгол АЙ Ди” компани хэрэглэгчдийнхээ онцлогийг харгалзан үзэж, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, нууцлал өндөртэй “Виртуал кредит карт”-ыг гаргажээ. Уг карт нь гээгдэх, гэмтэх, хулгайд алдах болон гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн хяналтыг сайжруулах зэрэг давуу талтай.
“HoReCa Mongolia Expo 2024” үзэсгэлэнд оролцож буй “Монгол АЙ Ди” компани санхүүгийн үйлчилгээг илүү амар хялбар болгосон дээрх дижитал бүтээгдэхүүнүүдийг олон жилийн турш хөгжүүлсэн тул аль ч төрлийн бизнес эрхлэгчид ашиглах боломжтой гэдгийг дахин дурдъя. Мөн тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд Монголдоо анхдагч шийдлүүдийг нэвтрүүлснээрээ онцлог.
Хэрэв та “HoReCa Mongolia Expo 2024” үзэсгэлэнд оролцож амжихгүй бол“Монгол АЙ Ди” компанийн Minister tower-ийн нэг давхарт байрлах бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн демо хувилбарыг туршиж, үзэх боломжтой юм байна.
- Холбоо барих: 8818-5281, 8818-9489, 8818-9708
- И мэйл: gerelt-ireedui@mid.mn
- Веб сайт: www.mid.mn