Herbalife-ийн Төв Ази, Кавказ, Балтын орнууд, Беларусь болон Монгол Улсыг хариуцсан дэд захирал Ольга Солнцеватай жин хянах, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зориулалттай бүтээгдэхүүнүүд дундаа дэлхийд №1 брэнд1 Herbalife-ийн амжилтын нууцын талаар ярилцлаа.
–Herbalife Монгол Улсад 2011 онд албан ёсоор нээгдсэн. Тухайн үед та манай зах зээлд ямар боломжийг олж харсан бэ? Ямар сорилтуудтай тулгарсан бэ?
-Анхдагч байх нь үргэлж том сорилтыг дагуулдаг. 13 жилийн өмнө бид Монголд орж ирсэн анхны шууд борлуулалтын компаниудын нэг байлаа. Ард иргэдийн дунд тэнцвэржүүлсэн шим тэжээлийн чанартай бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байсан, нийгэм шинэ зүйлд нээлттэй ханддаг байдал, монголчуудын бизнес эрхлэх хүсэл тэмүүлэл гээд дурдвал энэ зах зээлд боломж байгаа нь тодорхой болсон. Тэр тусмаа бид шинэ зах зээлд гарах бүрдээ “Дэлхийн хэмжээнд сэтгэж, улсын хэмжээнд ажиллая” гэсэн зарчим баримталдаг.
–Энэ зарчим манай улсад хэрхэн хэрэгжсэн бэ?
-Бид олон улсын томоохон компанийн судалгаа, үйлдвэрлэлийн бааз, менежментийн чадавхыг ашигладаг, одоо ч ашигласаар байна. Herbalife бол жилийн 5 тэрбум гаруй ам.долларын эргэлттэй компани. Компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Мөн бид GMP стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг таван үйлдвэр, 19 лаборатори, шинжлэх ухааны 300 гаруй ажилтантай. Манайд жин хянах, фитнес болон спорт, гоо сайхан болон арчилгаа зэрэг ангилалд багтах 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бий. Бид чанар, инновацын чиглэлээр олон улсын 40 гаруй нэр хүндтэй шагналыг хүртсэн. Үүнээс гадна, Herbalife бол бизнесээ босгож, хөгжүүлэх боломжтой платформ юм. Дэлхийн 95 гаруй улсын хоёр сая гаруй бие даасан гишүүд бидэнтэй хамтран ажилладаг.
Олон улсын зах зээлд 45 жилийн турш үйл ажиллагаа явуулсан туршлагатай, томоохон компанийн ийм хүчирхэг хөрөнгө, хэрэгсэл туслахад бэлэн байгаа нөхцөлд шинээр юуг ч зохион бүтээх шаардлагагүй. Гэхдээ аливаа улсад амжилт олох эсэх нь бизнесээ тухайн улсын хууль тогтоомж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, сэтгэлгээ болон соёл, уламжлалын онцлог зэрэгт хэрхэн тохируулснаас ихээхэн хамаарна. Тухайлбал, Монгол Улсад бид эрүүл амьдралын хэв маягийн клубийн загварыг нэвтрүүлсэн. Анх 11 клуб байгуулагдаж байсан бол өдгөө 600 гаруй болж нэмэгдээд байна. Herbalife-ийн клубийн систем анх Мексикт үүсэхдээ тун өөр загвараар буюу задгай талбайд ажиллаж, зөвхөн эрүүл өглөөний хоолд анхаарч байсан.
Харин Монголд бид энэ загварыг ихээхэн өөрчилсөн. Үүнд, манай бие даасан гишүүд бизнестээ бүтээлчээр хандаж, бизнес эрхлэх авьяасаа ашиглах замаар асар их үүрэг гүйцэтгэсэн. Тэд уур амьсгалын нөхцөл байдал, соёл, уламжлал, хүн хоорондын харилцааны онцлогийг харгалзан үзсэний үр дүнд Монголд төдийгүй бүс нутгийн өөр олон улсад амжилттай нутагшсан огт өөр загварын клуб бий болгосон юм. Клубүүд маань дотоод орчинд байрладаг бөгөөд энэ нь жилийн дөрвөн улиралд, өглөөнөөс орой болтол ажиллах боломжийг олгож байна. Эдгээр клубт манай эрүүл амьдралын хэв маягийн зөвлөхүүд эрүүл өглөөний хоол, фитнес, зөв болон тэнцвэртэй хооллох дадал зуршлуудыг хэвшүүлэх тухай ганцаарчилсан зөвлөгөө, үйлчилгээнээс эхлээд Herbalife-ийн бүтээгдэхүүн ашиглан зохион байгуулдаг хоолны болон гоо сайхны мастер анги зэрэг төрөл бүрийн үйлчилгээг санал болгодог.
Бид жил бүр бүтээгдэхүүнүүдийнхээ аюулгүй байдал, тэжээллэг чанар, амтыг баталгаажуулахын тулд хоорондоо харилцан адилгүй 300 мянга гаруй шинжилгээ, туршилт хийдэг.
–Таны бодлоор Herbalife-ийн бизнес Монголд хурдацтай хөгжихөд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?
-Би дөрвөн хүчин зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, Herbalife-ийн бүтээгдэхүүнүүд цаг үедээ тохирсон төдийгүй чанартай. Манай компани 2010 оноос хойш “Газарт суулгасан үрээс гарт хүрэх бүтээгдэхүүн хүртэл” хөтөлбөрт 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энэ нь үйлдвэрлэлийн мөчлөгийн бүх 14 үе шатанд чанарын хяналтыг хэрэгжүүлэх зорилготой юм. Herbalife жил бүр бүтээгдэхүүнүүдийнхээ аюулгүй байдал, тэжээллэг чанар, амтыг баталгаажуулахын тулд хоорондоо харилцан адилгүй 300 мянга гаруй шинжилгээ, туршилт хийдэг.
Дараагийн хүчин зүйл бол миний өмнө нь дурдсан бизнес эрхлэх клубийн загвар. Энэ загвар бүх улсад дэлгэрч, амжилттай болсон уу гэвэл үгүй. Харин Монголд манай клубүүд бүрэн нутагшсан. Эдгээр клубийн ачаар үйлчлүүлэгчдийг үр дүнд хүргэх хүчин чармайлт чанарын шинэ түвшинд хүрсэн. Жилд клуб бүрд дунджаар 200 үйлчлүүлэгч эрүүл амьдралын хэв маягтай болох зорилгодоо хүрдэг. Тухайлбал, жингээ хасдаг, булчин нэмдэг, зөв хооллолт болон дасгал хөдөлгөөнийг хэвшүүлдэг гэх мэт. Үйлчлүүлэгчдийн тоог клубийн тоо, мөн Монголын зах зээлд бидний ажиллаж буй 13 жилээр үржүүлж үзвэл хагас сая орчим сэтгэл хангалуун үйлчлүүлэгч бий гэсэн тоо гарна. Энэ бол бодит тоо. Үнэхээр гайхалтай.
Гуравдугаарт, манай бие даасан гишүүд. Гишүүдийнхээ зорилгодоо тэмүүлсэн эрч хүч, хичээл зүтгэл, сайхан сэтгэлийг би үргэлж биширдэг. Тэд үйлчлүүлэгчдээ халамжилж, тэдэнтэй тулж ажиллаж чаддаг. Тэр тусмаа гишүүдийн маань зохион байгуулалт, сахилга бат, шинийг сурч, мэдье гэсэн туйлын хүсэл нь тэднийг бусдаас ялгаруулдаг юм. Сүүлийн, гэхдээ өмнөхөөс дутахааргүй ач холбогдолтой нэг хүчин зүйл бол Монгол дахь бизнесийн үйл ажиллагааны загварт бидний хийж буй асар их, системтэй хөрөнгө оруулалт юм. Тухайлбал, монгол ажилтнуудаа хөгжүүлэх, дотоодын логистикийн түншүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны төвүүдээ нээх зэрэг үүнд багтаж байна.
Гишүүдийнхээ зорилгодоо тэмүүлсэн эрч хүч, хичээл зүтгэл, сайхан сэтгэлийг би үргэлж биширдэг.
–Та ажилтнууд гэж дурдлаа. Монгол дахь оффисын ажилтнуудыг сонгон шалгаруулахад ур чадварын ямар шаардлагууд тавьдаг вэ?
-Санхүү, логистик, маркетинг, техникийн дэмжлэг зэрэг мэргэжлийн тодорхой чиглэлээр Монголд нийтлэг дагаж мөрддөг шаардлагуудыг бид тавьдаг. Гэхдээ бидний хувьд тухайн хүний үнэт зүйлс компанийн үнэт зүйлстэй нийцэж байх нь чухал.
Herbalife-ийн бизнес хүн хоорондын харилцаан дээр тогтдог гэж бид ярьдаг. Харин эдгээр харилцаа нь үнэнч шударга байдал, итгэлцэл, харилцан ойлголцол, багийн ажиллагаа, хамгийн сайн шийдлийг байнга эрэлхийлэх зарчмууд дээр суурилах ёстой. Шинэ ажилтнууд маань оффист орж ирмэгцээ энэ онцгой уур амьсгалыг шууд мэдэрдэг. Компанийн үнэт зүйлсийг эрхэмлэж, хуваалцдаг хүмүүс Herbalife-тай олон арван жилийн турш хамтран ажиллаж, ажил мэргэжлийн мэдлэгээ гүнзгийрүүлж, хариуцлагын хүрээгээ тэлсээр байдаг. Жишээлбэл, би Herbalife-д ажилласны 28 жилийн ойгоо энэ онд тэмдэглэж байна. Энэ хугацаанд би мэдээлэл харилцааны албаны ажилтнаас хэд хэдэн улс хариуцсан захирал болтлоо өсөж дэвшжээ. Өнөөдөр Монголд залуухан, гэхдээ маш туршлагатай баг ажиллаж байна. Маш чадварлаг баг халааг авсан. Нэг талаас, тэд компанийн соёлыг хүндэтгэн дагаж мөрддөг. Нөгөө талаас, тэд шинэ бүхэнд аль болох нээлттэй хандаж, эрсдэл гарган, туршиж үзэхэд бэлэн байдаг. Хамгийн гол нь тэд тоо нь улам бүр нэмэгдэж буй манай үйлчлүүлэгчид болон бие даасан гишүүдийн төлөөлөл болсон миллениал, зэд үеийнхний хэрэгцээг хэнээс ч илүү сайн ойлгодог.
Herbalife бол бизнесээ босгож, хөгжүүлэх боломжтой платформ юм.
–Монгол хэрэглэгчдийн чиг хандлага бусад орны хэрэглэгчдийн чиг хандлагаас юугаараа ялгаатай вэ? Дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ Herbalife-ийн бизнест хэрхэн нөлөөлдөг вэ?
-Бид даяаршлын ертөнцөд амьдарч байна. Нийтлэг стандарт, нэгдмэл байдал нь үндэстэн, улс орон, хэрэглэгчид хоорондын ялгааг аажмаар арилгаж байна. Мэдээж хэрэг, онцлог талууд байдаг тул бид тухайн улсад хэрэгжүүлэх стратеги боловсруулахдаа тэдгээрийг харгалзаж үздэг. Үүний зэрэгцээ Европ, Америкийн судалгаагаар тодорхойлогддог чиг хандлага нь Азийн орнууд, тэр дундаа Монголд ч адил байдаг. Эдгээр үзүүлэлт хоорондын ялгаа нь зөвхөн хувьчилж харуулсан тоон дээр л харагдаж байна.
Сүүлийн үед хүн төрөлхтөн илүүдэл жингийн асуудалтай нүүр тулж байна. Нөхцөл байдал улам дордсоор байгаагийн зэрэгцээ ирээдүйн таамаг дүр зураг тийм ч таатай харагдахгүй байна. Монгол Улсад ч мөн энэ асуудал бий. Монголд насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй байна. Ийм учраас нийгэмд эрүүл амьдралын хэв маяг, тэнцвэртэй шим тэжээл, уургийн дэглэм зэргийн хэрэгцээ нэмэгдэж байна.
Монголын зах зээлд санал болгож буй манай бүтээгдэхүүний нэр төрлийн гол цөм нь чанартай уургийг өндөр хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Бид Herbalife-ийн тэргүүлэх бүтээгдэхүүн болох Формула 1 уургийн коктейлийн орц найрлагыг хэрэглэгчдийн сэтгэлд нийцүүлэхээр тогтмол ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүний амтны нэр төрөл ч нэмэгдэж байгаа. Саяхан зөөлөн амттай оройн коктейль шинээр нэмэгдсэн бол тун удахгүй Монголын зах зээлд Формула 1 коктейлийн шинэ төрөл буюу веган хүмүүс хэрэглэхэд тохиромжтой лактозгүй, цавуулаггүй, хиймэл амт оруулагчгүй мөөгний зутан шөл худалдаанд гарах гэж байна.
Мөн эрүүл амьдралыг эрхэмлэгч хэрэглэгчдийнхээ хүсэн хүлээсэн бүтээгдэхүүн болох уургийн чипсийг тун удахгүй санал болгоно. Тусгай технологиор шарахгүйгээр болгодог, уургийн өндөр агууламжтай, цавуулаггүй энэхүү чипсийг цагаан хоолтон болон веган хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Харин ирэх жил бид Protein Drink Mix бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь уургийн өндөр агууламжтай, амин дэм, эрдэс бодисын нэмэлт хольцтой бүтээгдэхүүн тул дангаар нь хөнгөн зууш болгон хэрэглэх, эсвэл хэрэгцээндээ тохируулаад коктейльд нэмж хэрэглэх боломжтой.
Грин Макс Select2 бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн нь аливаа улсын дотоодын хэрэглэгчдийн хэрэглээний онцлогт нийцүүлж бүтээгдэхүүн санал болгодгийн маань тод жишээ боллоо. Энэхүү бүтээгдэхүүнийг нарны гэрэл болон шинэхэн ургамал, ногоог хангалттай авах боломж хомс Евразийн зарим улсад тусгайлан зориулж боловсруулсан. Ногоон ургамал болон супер хүнсний бүх ашиг шимийг авахад туслах “14 ногоо 1 бүтээгдэхүүнд” гэсэн орц найрлагатай уг бүтээгдэхүүн нь 365 хоногийн турш ургамлын гаралтай орц, найрлагыг хялбар аргаар хэрэглэх боломжийг олгож байгаа юм.
Ер нь хүмүүс эрүүл мэнддээ илүү ухамсартай, хариуцлагатай ханддаг болсон. Ялангуяа цар тахлын дараа. Дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд олны анхаарлыг ихээхэн татаж байна. Бид энэ эрэлт хэрэгцээнд нийцүүлээд байгалийн гаралтай, онцгой орц найрлагатай дархлаа дэмжигч бүтээгдэхүүнийг Монголын болон бусад хэд хэдэн улсын зах зээлд гаргалаа. Дэлхий даяар тодорхойгүй нөхцөл байдал өсөн нэмэгдэж буйгаас шалтгаалж сэтгэцийн эрүүл мэнд, тайвшруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний хэрэгцээ мөн нэмэгдэж байна. Манай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг энэ чиглэлээр аль хэдийн судалж эхлээд байна.
Монголд насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй байна. Ийм учраас нийгэмд эрүүл амьдралын хэв маяг, тэнцвэртэй шим тэжээл, уургийн дэглэм зэргийн хэрэгцээ нэмэгдэж байна.
–Монголын хэрэглэгчидтэй Herbalife хэрхэн итгэлцэл дээр суурилсан харилцаа үүсгэж байна вэ?
-Итгэлцэл, үнэнч байдал нь олон жилийн туршид бий болдог. Харин олон нийтэд танигдах нь үүнээс хялбар байдаг. Ташрамд дурдахад, сүүлийн үеийн судалгаагаар 10 монгол хүн тутмын 8 нь Herbalife-ийн талаар сонссон гэсэн үр дүн гарсан бөгөөд энэ нь манай брэндийг борлуулдаг улсуудын дунд хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Бид жил бүр сурталчилгаа, мэдээллийн кампанит ажил явуулж, спортын багуудыг ивээн тэтгэдэг. Энэ хавар бид сагсан бөмбөгийн “Дархан Юнайтед” багийн албан ёсны ивээн тэтгэгч болсон. Түүнчлэн сүүлийн таван жилийн турш Улаанбаатарын марафонд идэвхтэй оролцож, хүнд хэцүү амьдралтай хүүхдүүдийг дэмжих зорилгоор 2022 оноос хойш сайн үйлсийн Veloo сантай хамтран ажиллаж байна. Бид ургамал мод тарих, хуванцар цуглуулах зэрэг эко санаачилгыг хэрэгжүүлдэг.
Компанийн нийгмийн хариуцлага нь тухайн компанид үзүүлэх итгэлд нөлөөлж байдаг юм. Гэхдээ орчин үеийн хэрэглэгчид борлуулалтын үе шат бүрд авч буй үйлчилгээний түвшинд өндөр хүлээлт тавьдаг болсныг бид ойлгох ёстой. Ганцхан удаа таагүй үйлчилгээ авсан хэрэглэгч дахиж эргэн ирэхгүй. Herbalife компанийн хувьд “Бие Даасан Гишүүн – Үйлчлүүлэгч” гэсэн итгэлцлийн харилцааг үүсгэдэг. Бүтээгдэхүүний чанар, эрүүл амьдралын хэв маягийн зөвлөхүүдийн хандлага, клубууд нь үндсэндээ санал бодлоороо нэгдсэн хүмүүсийг нэг хамт олон болоход тусалдаг бөгөөд эндээс үйлчлүүлэгч бүр дэмжлэг, урам зориг авдаг. Мөн манай бизнесийн сонирхол татахуйц боломжууд, ёс зүйтэй бизнес эрхлэх арга зам болон бусад олон зүйл нь үнэнч хэрэглэгч, итгэлцлийг бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.
Herbalife нь эрүүл амьдралын хэв маягийг түгээгч тэргүүлэх компани, нийгэмлэг мөн талбар байхыг эрмэлздэг. Бидний зорилго бол хүмүүст амьдралаа илүү сайн сайхан болгон өөрчлөхөд нь туслах явдал юм.
–Та Herbalife-ийн бизнесийн урт хугацааны өсөлтийг хэрхэн төсөөлж байна вэ? Энэхүү алсын хараагаа хэрхэн биелүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Өнгөрсөн жил манай компани брэнддээ өөрчлөлт хийсэн нь алсын хараагаа эргэж нэг харахад хүргэсэн юм. Алсын хараа үндсээрээ өөрчлөгдөөгүй ч тодорхой шинэчлэлүүд орсон. Аль улсын зах зээл байхаас үл хамаарч Herbalife нь эрүүл амьдралын хэв маягийг түгээгч тэргүүлэх компани, нийгэмлэг мөн талбар байхыг эрмэлздэг. Бидний зорилго бол хүмүүст амьдралаа илүү сайн сайхан болгон өөрчлөхөд нь туслах явдал юм.
Өнөөдөр дэлхий даяар тогтворгүй нөхцөл байдал үүсэж, эргэн тойрны юмс хурдан өөрчлөгдсөөр байна. Herbalife ч мөн адил өөрчлөгдөж байна. Одоо дижитал шилжилттэй холбоотой маш их зүйл хийгдэж байна. Мөн шинэ чиг хандлага, хэрэглэгчдийн хүсэлтийг харгалзан санал болгох бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж байна. Харин бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст бизнесээ эхлүүлэх үйл явцыг нь илүү хялбаршуулахын зэрэгцээ бизнесийн боломжуудыг шинэ залуу үеийнхний хүлээлтэд илүүтэй нийцүүлж байна. Бид Herbalife-ийн шинэ алсын харааг биелүүлэхдээ “дэлхийн түвшинд сэтгэж, улс орны хэмжээнд хэрэгжүүлнэ” гэсэн суурь зарчмаа баримталсаар байгаа. Ирээдүйд итгэх итгэлээ бид хаанаас олж авдаг вэ гэж та сонирхож болох юм. Тэгвэл маргаангүй бие даасан гишүүд гэж би хариулна. Тэд бол бидний хүч юм. Тэдний арвин туршлага, бүтээлч сэтгэлгээ нь цаг хугацааны туршид батлагдсан бизнесийн загвартай маань хосолж, ямар ч цаг үед Herbalife компанийн өмнө тулгарсан саад бэрхшээлийг шинэ боломж болгон ашиглах боломжийг үргэлж олгосоор ирсэн юм.
- Эх сурвалж: Euromonitor International Limited; Хэрэглэгчийн эрүүл мэнд, 2022 оны хэвлэл, жинг хянах, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зориулалттай бүтээгдэхүүний ангилалд, жижиглэнгийн борлуулалтад эзлэх хувь, үнийн дүнгээр, 2023 оны мэдээлэл.
- Биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эм биш болно.