BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Two hands exchanging Vietnamese currency notes, including a 20,000 VND bill. One hand reaches out from the left, while the other from the right. The background is a warm, blurred orange.

Орлого, зээл хоёрын хүч тэнцвэргүй харьцаа

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-11-11
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Банк бусын “ер бусын” харилцагчид

Нэг зүйл надад сонирхолтой санагдлаа. Таван найзаа цуглуулаад утсан дээрх апп-уудыг нь тоолбол, тэр дунд зээл өгдөг дор хаяж таван апп суулгасан байна гэдэгт би итгэлтэй байдаг.

Энэ таамгаа батлах зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Үндэсний статистикийн хороо зэрэг газруудын тайлан, тоо баримтуудыг шүүлээ. Батлах тоонуудыг олоход хэцүү байсангүй. Хамгийн эхний анхаарал татсан тоо бол Монголын ББСБ-ын харилцагчийн тоо 2024 оны II улирлын байдлаар 4.9 сая хүрчээ. Харин энэ үед Монголын хүн амын тоо 3.5 саяыг давсан. Жилийн дотор банк бусуудын:

  • харилцагчдын тоо нэг саяар,
  • нийт хөрөнгийн хэмжээ нь бараг хоёр их наяд төгрөгөөр (3.9 их наядаас 5.8 их наяд),
  • олгосон зээл бараг 1.5 их наяд төгрөгөөр (3.1 их наядаас 4.59 их наяд) тус тус “пуужинджээ”.

Товчхондоо ББСБ-ын зах зээл сүүлийн дөрвөн жилд гурав дахин томорсон байна. Тэд нийт зээлийнхээ 90 орчим хувийг иргэдэд өгсөн бөгөөд нэг зээлдэгч дунджаар 2.5 сая төгрөгийн зээл авсан, насны бүлгээрээ бол 18-35 насныхан ББСБ-аас хамгийн их зээл авдаг ажээ. Харин апп-аар зээл авагчдын тоо 1.7 сая, зээлийн үлдэгдэл нь 991 тэрбум төгрөг, дундаж зээлийн хэмжээ 550 мянган төгрөг болжээ.

Дараагийн анхаарал татсан тоо нь давхар зээлтэй иргэд. 2023 оны II улиралд банк болон ББСБ-аас давхар зээл авсан иргэдийн тоо 277 мянга байсан бол жилийн дараа 350 мянга болж нэмэгдсэнийг Монгол банкны тайланд дурдсан байв. Өөрөөр хэлбэл, давхар зээлийн үлдэгдэл банк талаасаа 44 орчим хувиар, ББСБ талаасаа 53 орчим хувиар, нийт давхар зээлдэгчдийн тоо 27 орчим хувиар өсөөд байна.

Хазаар нь суларсан хэрэглээний зээл

Дээр дурдсан зээлийг ямар зорилгоор аваад байна вэ? Үндэсний статистикийн хорооны 2024 оны тавдугаар сарын байдлаар нийт банк, санхүүгийн системээс иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 20 орчим их наяд төгрөг байгаа нь хувийн хэвшлийн байгууллагад олгосон зээлээс хоёр дахин их байна.

Энэ үзүүлэлтийг 2020 оны эхэн үетэй харьцуулахад хувийн хэвшилд олгосон зээл 76 хувиар, харин иргэдэд олгосон зээл 122 хувиар өсжээ. Тодруулбал, банкнууд байгууллагад гэхээс илүү иргэдэд зээл өгөх нь илүү найдвартай хэмээн үздэг болсон. Энэ чиг хандлага 2022 оны эцсээс эрчээ авч, одоогоор дээрх хоёр төрлийн зээлийн зөрүү бүх үзүүлэлтээрээ гүнзгийрсээр байна.

Тэгвэл иргэдийн авсан 20 орчим их наяд төгрөгийн 54 хувийг зөвхөн хэрэглээний зээл эзэлж байна. Өөрөөр хэлбэл, иргэд ямар нэгэн бизнес хийхээс илүү хэрэглээндээ зориулж зээл авдаг аж. Ийнхүү зээл авахдаа тэтгэвэр, цалин, хадгаламж гэсэн ирээдүйд хуримтлал болгох учиртай гурван чухал орлогоо барьцаанд тавьдаг аж. Энэ дундаас тэтгэврийн зээл 2022 оны III улирлын үзүүлэлттэй харьцуулахад даруй 244 хувиар огцом өссөн бол цалингийн зээл 100 хувиар өсжээ. Мөн цар тахлын үеийн төрийн бодлогын нөлөөгөөр иргэдийн хадгаламжийн өгөөж өсөж, улмаар 2022 оны дунд үеэс хадгаламж барьцаалсан зээлийн хэмжээ ихээр нэмэгдсэн байна.

Хэрэглээний зээлийн өсөлт олон жилийн өмнөөс санаа зовоож эхэлсэн. Тийм учраас 2019 онд Монголбанк өрхийн өр, орлогын харьцаанд хязгаар тавьж эхэлсэн билээ. Уг харьцааны шаардлагыг хангахгүй болсон хүмүүс банк бусын зээлдэгчид болж энэ зах зээл тэлэхэд нөлөөлснөөс гадна апп-аар зээл олгодог ББСБ-ууд олширсон. Энэ чиг хандлага мөн л СЗХ-ны санааг зовоож 2022 онд апп-ын зээл дээр өр, орлогын харьцааг 70/30 болгосон. Гэвч өр, орлогоор хязгаарласан болон хязгаарлаагүй хэрэглээний зээлийн аль аль нь тасралтгүй өссөөр 2018 оны эрсдэлтэй тоо руугаа буцаад ойртож байна. Ялангуяа хадгаламж барьцаалсан зээлд өр, орлогын хязгаарлалт тооцдоггүй, мөн тэтгэврийн зээлийн хугацааны хязгаарлалт 2021 оны долоодугаар сараас хүчингүй болсон нь энэ хоёр төрлийн хэрэглээний зээл огцом өсөхөд хүргэжээ.

Орлого, зээл хоёрын хүч тэнцвэргүй харьцаа

Нэг талаас харахад хүмүүс их зээл авч байгаа нь тэр хэмжээний орлоготой болоод байна гэж үзэхээр. Албан ёсны статистик үзүүлэлтээс цалин болон өрхийн орлого гэсэн хоёр чухал үзүүлэлтийг аваад үзье. 2024 оны эхний улирлын байдлаар дундаж цалин 2.2 сая төгрөг болж, бодит цалингийн индекс 59 хувиар өссөнийг ҮСХ мэдээлсэн. 2014 онд голч цалин 665 мянга байсан бол 2023 онд 1.7 сая болж, сүүлийн 10 жилд монголчуудын сарын голч цалин 1.1 сая төгрөгөөр өсжээ. Гэхдээ төгрөгийн ханш яаж унасныг тооцвол бидний цалин 10 жилд ердөө 178 мянган төгрөгөөр л өсжээ.

Өрхийн орлого талаасаа албан ёсны тоо гэвэл 2023 оны эцсийн дүнгээр жилийн өмнөхөөсөө 23.8 хувиар нэмэгдэж, 2.3 сая төгрөг болсон гэжээ. Гэхдээ инфляцын нөлөөг арилгасан “нүцгэн” (бодит) өсөлт гэвэл өрхийн орлого 1.3 сая төгрөг дээр бууж байна. Харин одоо өрхийн орлогыг хэрэглээний зээлийн өсөлттэй харьцуулж харъя. 2022 оны III улирлаас 2024 оны II улирал хүртэлх өрхийн орлогын бүтцийг задалж харвал цалингийн орлогын өсөлтийн хувь нь цалингийн зээлийн өсөлтийн хувиасаа хоёр дахин бага байна. Хамгийн том болгоомжлол төрүүлж буй нэг тоо гэвэл: тэтгэврийн зээлийн хэмжээ нь тэтгэвэр, тэтгэмжийн орлогын хэмжээнээсээ ес дахин их өсөлттэй байна.

Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр гэсэн орлогын хоёр үндсэн эх үүсвэрээр аваад үзэхэд хэрэглээний зээлийн өсөлтийн хурд өрхийн орлогын өсөлтийн хурдаас 4-5 дахин их байна.

bookzone.mn
Тагууд: банкзарлагазээлорлоготэтгэврийн санцалин

Санал болгох:

Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Close-up of a person's hands using a calculator and holding a pen over financial documents with charts, exploring Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ.
Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00