Бидний амьдран буй эх дэлхийн нөөц шавхагдашгүй, арвин билээ. Тэр дундаа нарны энерги нь дэлхий дээрх хамгийн элбэг, цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг. Иймд “Степп Кастле” ХХК Castle town plus 330 айлын орон сууцны төслийнхөө нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийг нарны эрчим хүчээр шийдсэн. Ингэснээр захиалагч танд дараах давуу талууд бий болж байна.
Ногоон орон сууцны зээл
Монгол банкны ерөнхийлөгч, санхүүгийн зохицуулах хорооны дарга, хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар 2019 онд “Ногоон таксономи”-г баталсан байдаг. “Ногоон таксомони”-г байгаль орчинд ээлтэй бөгөөд банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид энэхүү таксономийг төсөл хөтөлбөрүүдийн шалгуурт ашигладаг.
Ногоон барилгын гол суурь шалгууруудын нэг нь эрчим хүчний хэмнэлт байдаг. Эрчим хүчний хэмнэлттэй барилгад орон сууцны захиалга хийснээр бусад энгийн орон сууцны зээлээс сарын 3-5%-ийн бага хүү төлж, хүлээлгийн хугацаа богино давуу талтайгаас гадна зээлийн хугацаа 20 жил хүртэл үргэлжилж, тэрбум хүртэлх төгрөгийн зээл гарах боломжтой.
СӨХ-ийн төлбөр хэмнэлт
Орон сууцны бүрэн бүтэн байдал, цэвэр цэмцгэр, тав тухтай орчныг бүрдүүлэхэд СӨХ-өөс багагүй хөрөнгө гардаг. Монгол улсад барилгын дараах менежмент үйлчилгээний ойлголт төдийлөн хөгжөөгүйтэй холбогдон оршин суугчид СӨХ-ийн өндөр төлбөр төлөхөөс зайлсхийх тохиолдол цөөнгүй бий.
Харин Castle town plus төслийн хэрэгжүүлэгчид нарны эрчим хүчийг ашиглан төвийн цахилгаан системээс гарах зардлыг бууруулаад зогсохгүй оршин суугчдын сар бүрийн СӨХ-ийн төлбөрийг бодитоор багасгах нэн давуу талтай.
Зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлнэ
Нарны систем нь таны орон сууцны зах зээлийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Учир нь уг эрчим хүчээр өөрийн орон сууцыг цахилгаанаар хангаснаар та орчин тойрныхоо агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа юм. Мөн шавхагддаг эрчим хүчний үүсгүүрүүдээс хараат бус байдлыг төсөлд шийдсэн тул таны орон сууц зах зээлд зарагдаж буй бусад орон сууцуудаас үнэлэмжийн хувьд өндөр байх юм.
Хамгийн гол нь нарны эрчим хүчний ашиглалтын хугацаа 25-30 жил байдаг нь маш том давуу тал. “Степп Кастле” компанийн хэрэгжүүлж буй Castle town plus төсөл нарны эрчим хүчний системийг ашигласан нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна манай хамт олон ирээдүйн оршин суугчдадаа тав тухтай, үнэ цэн нь үргэлж өсөх хөрөнгө бүтээхийг зорин ажилладгийн илрэл билээ.
“Бид богино хугацааны ашгаас илүү урт хугацааны үр дүнг нэгт тавьдаг”
Байрлал: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Сүхбаатарын талбайгаас 1,2км зайтай
Борлуулалтын утас: 7777-0086, 99666095, 88666095, 99447724, 88447724