“Naraa Boutique” дэлгүүр 24 жилийн турш Casadei, Peserico, Giorgio D.Exterior, Roberto cavali, Clips, Alberta Feretti, Elisa Fanti, Diego M зэрэг Италийн тансаг зэрэглэлиийн брэндүүдийг Монголд нутагшуулан, өөрийн гэсэн үнэ цэнтэй харилцагчдын хүрээллийг хэдийн бий болгосон юм. “Naraa Boutique”-ийн нэгэн онцгой брэнд бол Итали гутлын GUISEPPE ZANOTTI ба тэдний захиалгаар Жузеппе Занотти Монголын эрс тэс уур амьсгалд зориулан гутлаа тусгайлан урладаг ажээ.
Өндөр чанартай, өвөрмөц мөртлөө дэгжин хийц, удаан эдэлгээгээрээ алдартай Жузеппе Занотти брэндийн 2024-2025 оны намар/өвлийн шинэ загваруудыг танилцуулах шоуг 11 дүгээр сарын 24-ний өдөр, 18:00 цагт “Naraa Boutique” дэлгүүрт зохиохоор боллоо. Уг шоунд Италиас Жузеппе Заноттигийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, брэндийн үнэ цэнийг Монгол хэрэглэгч нартаа танилцуулах болно.
Жузеппе Заноттигийн гутлуудын деталь бүхэн хоорондоо маш нарийн холбоос бүхий уран сэтгэмжээр бүтсэн урлагийн бүтээл мэт соёлын хүчирхэг илэрхийлэл болж чаддаг. Хөлийн тэнцвэртэй байдлыг бүрэн хангах технологиор бүтээгдсэн, хараа булаам, гоёмсог чимэглэлүүдтэй Жузеппе Заноттигийн өндөр өсгийтүүд гутлын ертөнцийг үнэхээр байлдан дагуулдаг юм.
Улаан хивсний ёслол дээр, урлагийн тайзнаа, гудамжинд, спортын талбайд хүртэл Жузеппе Занотти алхана.
Жузеппе Занотти брэндийг өндөр зэрэглэлийн гутал сонирхогчдын дунд алдартай болгодог гол хүчин зүйлс нь:
Шинэлэг, анхаарал татахуйц дизайн
Зоримог, дур булаам металл чимэглэлүүд, уламжлалт бус хэлбэр гэх мэт нарийн ширийн зүйлсийг багтаасан өвөрмөц загвартай.
Гар урлал, чанарыг хослуулагч
Ховор нандин арьс, дээд зэргийн гоёл чимэглэл гэх мэт материалууд нь гутлыг бат бөх, тав тухын төгс хосолсон хийцлэлтэй болгодог. Занотти ихэвчлэн Италийн уламжлалт загварыг орчин үеийн чиг хандлагатай хослуулж, гутлыг үргэлж орчин үеийн байх мэдрэмж олгодгоороо онцгой.
Дэлхийн алдартнууд жузеппе заноттигийн үнэнч хэрэглэгчид
Бейонсе, Женнифер Лопес, Канье Уэст зэрэг олон алдартнууд хүлээн авалт, улаан хивсний ёслол, өдөр тутамдаа байнга Жузеппе Заноттигийн гутлыг өмсдөг.
Онцгой үйл явдал, өдөр тутмын хэрэгцээг хангагч ЖУЗЕППЕ ЗАНОТТИ
Заноттигийн гутлууд голдуу тансаг хэрэглээнд зориулагддаг ч энгийн пүүзнээс эхлээд гоёмсог өсгийтэй гутал хүртэл янз бүрийн нөхцөлд тохирох загваруудыг үйлдвэрлэдэг байна.
Дүгнээд хэлэхэд:
Giuseppe Zanotti (Жузеппе Занотти) брэнд нь тансаг, өндөр чанартай гутлуудаараа дэлхий даяар алдартай бөгөөд түүний загваруудын чиг хандлага нь орчин үеийн, тансаг, өвөрмөц байдаг. Тус брэндийн гутлууд хүчтэй, тод өнгө, уран хийц, тансаг материалууд болон гар урлалын нарийн ажиллагаатайгаараа бусдаас ялгардаг.
Giuseppe Zanotti брэндийн 2024-2025 оны намар/өвлийн шинэ загваруудыг танилцуулах шоуны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас тогтмол авах боломжтой.
- FB: facebook.com/NaraaBoutique
- IG: instagram.com/naraaboutique/
- Утас: 80105070