BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Interior view of a large, industrial chicken farm owned by “Нионшэль” ХХК, with long rows of cages on both sides. The cages are filled with chickens, and two silhouetted figures stand at the end of the aisle, illuminated by bright light from outside an open door.

Дотоодын өндөгний хэрэгцээний 11 хувийг хангадаг “Наш” өндөгний үйлдвэр

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2024-11-25
  Made in Mongolia, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Үндэсний үйлдвэрлэгчдийн нэгэн тод төлөөлөл болох  “Нионшэль” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Т.Далантайтай уулзаж, түүний бизнесийн түүх болон туршлагын талаар товч ярилцлаа.

“Нионшэль” ХХК-ийг үүсгэн байгуулагч Т.Далантай

Өдгөө 74 настай Т.Далантай гуай амьдралынхаа бараг тэн хагас буюу 33 жилийг үйлдвэрлэл эрхлэхэд зориулж, “Наш” өндөгний брэндийг үндэслэжээ. Хүнсний технологич мэргэжилтэй тэрбээр ерээд оны эхэн үед 25 мянган төгрөгийн хадгаламжаа тууштайгаар нэмэгдүүлсээр 50 мянга болмогц авч эргэлтэд оруулахаар шийджээ. Тухайн үед төрийн өмчит компаниудыг хувьчилж, иргэдэд тэгш боломж олгохын тулд цэнхэр, ягаан тасалбар олгож байв. Энэ боломжийг ашиглан, цэнхэр, ягаан тасалбар худалдан авч, түүнийгээ хувьцааны эргэлтийн хөрөнгө болгон гэр бүлийн бизнесийн үндэс суурийг тавьж, хожим  2006 онд “Нионшэль” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.

Экологийн цэвэр бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэхээр тахианы аж ахуйн фермер  барих барилгын бүтээн байгуулалтын ажлаа 2008 онд эхлүүлж, 2009 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа жигдрүүлэн 5000 өндөглөгч тахиатай, хагас автомат тоноглолтой үйлдвэр байгуулжээ.

Харин өнөөдөр 100 мянган шувууны хүчин чадалтай, бүрэн автомат тоног төхөөрөмжтэйгөөр үйлдвэрлэлээ явуулж, дотоодын өндөгний зах зээлийн 11 хувийг хангаад буй. Тус компани нь бизнесээ тэлэх зорилгоор 2014 онд ХААН Банкнаас жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Чингис бонд”-ын төслийн зээл авч, ферм барьж өргөжүүлж байжээ.

Дотоодын өндөгний хэрэгцээний 11 хувийг хангадаг “Наш” өндөгний үйлдвэр

Мөн дэлхий нийтийг нөмөрсөн “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр импортын өндөгний нийлүүлэлт зогссоны улмаас үндэсний цөөн тооны өндөгний үйлдвэрүүд дотоодын хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд хүчин чадлаа тултал ажиллаж байсан удаатай. Энэ үед фермерийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан тул 2019 оны арванхоёрдугаар сард ХААН Банкнаас төслийн зээл авч, 30 мянган өндөглөгч тахианы шинэ үйлдвэр байгуулжээ.

Тодруулбал, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан эхлүүлсэн ажлаа тогтвортой, өргөн хүрээнд үргэлжлүүлэхийн тулд Итали улсын “Tecno” болон Германы “Salmet” үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг худалдан авч, үйлдвэрээ бүрэн тоноглож чадсан байна.

Ингэснээр дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн, автоматжуулсан, бага хөдөлмөр шаардсан үйлдвэрлэлийн системийг нэвтрүүлж чаджээ. Энэхүү дэвшил нь үйлдвэрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлж, ажилтнуудын ачааллыг хөнгөвчлөхөөс гадна чанар, эрүүл ахуйн стандартыг өндөр түвшинд хүргэх боломжийг бүрдүүлсэн ажээ.

Өдгөө тус үйлдвэр нь 22 ажилтантайгаар жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллаж, дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлж байгаа нь технологийн шийдлийг амжилттай нэвтрүүлсний тод жишээ болж байна. Уг үйлдвэр голланд сортын тахиаг ОХУ-аас авчран  хамгийн чанартай  тэжээлийг өгч, хамгийн тохиромжтой орчинд шувууны аж ахуйгаа эрхлэн явуулж байна.

“Нионшэль” ХХК

“Нионшэль” компанийн энэхүү тахианы фермерийн аж ахуйн гол онцлог нь хэрэглэгчдэд хамгийн чанартай, шим тэжээл өндөртэй өндөг нийлүүлэхэд оршдог. Тус компанийн брэнд болсон “Наш” өндөг нь чанарыг нэн тэргүүнд тавьдаг зарчмаараа ялгардаг. Энэ бүхний ард  “Нионшэль” компанийн хамт олны хөдөлмөр, зорилгоороо ялгарах хичээл зүтгэл бий. Тэрбээр хүний ходоодыг баярлуулж, эрүүл мэндийг дэмжсэн хүнс үйлдвэрлэх хүсэлтэйгээр энэ салбарт ажиллаж, мэргэжилтнээс энтрепренер хүртэл замнаж, өнөөдрийн амжилтад хүрчээ.

Т.Далантай захирал хэлэхдээ: “Шувууны фермерийн бизнес нь өндөр эрсдэлтэй тул өмнөх компаниудын зээлээ төлж чадаагүй түүхүүд банкуудын итгэлийг бууруулж, анхныхаа зээлийг авахад чамгүй хөөцөлдөөн шаардаж байлаа. Үүнээс  хариуцлагатай байдал, итгэлийг хүлээхийн чухлыг ойлгож, залуу үеийнхэнд хаалт болохгүйн төлөө авсан бүх зээлээ цаг тухайд нь буцаан төлж ирсэн. Энэ нь зөвхөн миний бизнесийг тогтвортой байлгах төдийгүй дараагийн бизнес эрхлэгчдэд тустай гэж боддог” хэмээн хуваалцсан юм.

Цаашид “Нионшэль” компани өндөг үйлдвэрлэлийн чанар, үр өгөөжийг улам нэмэгдүүлэхээр тахианы бүрэн найрлагат тэжээлийг бэлтгэх зориулалттай холигч үйлдвэрийн төслийг судалж, хэрэгжүүлэх шатандаа явж байгаа аж. Түүнчлэн дотоодын зах зээлийн өндөгний хэрэгцээг 100 хувь хангах томоохон зорилгыг Монголын өндөгний үйлдвэрлэлийн бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр нэгдэн ажиллаж байна.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: өсөлттэй бизнес

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
A person with long dark hair is sitting at a table in a cafe with wooden decor and green cushioned seats. They are wearing a light-colored blouse and smiling. The wall behind has a partially visible coffee-related sign.
Япон шаардлагад тэнцсэн үндэсний цай үйлдвэрлэгч
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00