Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (Economic Partnership Agreement, EPA) нь хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой чухал хэлэлцээр юм. Уг хэлэлцээр нь 2016 онд хүчин төгөлдөр болж, 2017 оны 6-р сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ.
Хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийсэн. Манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус шууд чөлөөлсөн байдаг. Гэвч манай улсын экспортын нэр төрөл, үнийн дүн, хөрөнгө оруулалт төдийлөн сайн нэмэгдээгүй статистик үзүүлэлттэй байна.
Анх хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэл хэлэлцэж эхэлсэн 2016 онд манай улсын нийт экспортын 1.29, импортын 9.9 хувийг эзэлж байсан бөгөөд нийт худалдааны 4.17 хувь байв. Харин энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын нийт худалдааны 4.4 хувийг Япон улс эзэлж байна. Уг бүтээгдэхүүний 21.9 хувийг эрдэст бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Үүнд
- Мал амьтын гаралтай бүтээгдэхүүн 11.7 хувь
- Нэхмэлийн материал буюу ноос ноолуур 36.9 хувийг эзэлж байна.
Харин Япон улсаас импортлогдож буй бүтээгдэхүүний зонхилох хувийг автомашин болон түүнийг дагалдах сэлбэг, хэрэгсэл багтай байгаа аж.
Хэлэлцээрийн ачаар Монголын зарим бүтээгдэхүүн, тухайлбал, ноолуур, хонины ноос, арьс шир, мах зэрэг нь Японы зах зээлд татварын хөнгөлөлттэй орж ирэх боломжтой болсон. Жишээ нь 2023 оны байдлаар экспорт 6.9 хувьтай буй бол импорт 116.7 хувь хүртэл өсжээ. Хэдийгээр хоёр улсын гадаад худалдаан дах эдийн засаг өссөн ч 2016-2024 онд бараа бүтээгдэхүүний бүтцийн хувьд өөрчлөгдөөгүй аж. Мөн МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар Япон улс руу бүтээгдэхүүн экспортлогч хувь байгууллагын 10.2 хувь буюу 92 аж ахуйн нэгж Япон улс руу бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд тэд
- Стандартын шаардлага өндөр бичиг баримтын бүрдүүлэлт олон,
- Логистик тээврийн зардал өндөр,
- Гарал үүслийн шалгуур хангахад бэрхшээлтэй зэрэг саналыг дэвшүүлжээ.
Иймд МҮАҮТ-аас энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэлтэй асуудал, цаашид сайжруулах боломжийн талаар санал боловсруулан Монгол болон Япон улсын холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд энэ сарын 13-нд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж асуудал сэдэвт уулзалт” зохиосон бол 28-нд “Монгол-Японы Төр Хувийн Хэвшлийн XI Зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулах гэж байгаа аж.
Уулзалтын хүрээнд Япон Улсын Засгийн газраас Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд мөн хувийн хэвшлийг төлөөлж Япон-Монголын Эдийн засгийн хорооны дарга оролцоно. Монголын талаас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Гадаад хэргийн сайд болон хувийн хэвшлийн салбарыг төлөөлж МҮХАҮТ тус тус оролцоно.
Уулзалт нь мэдээллийн технологийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбар, гарааны бизнес, Монгол дахь бизнесийн орчин, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ашиглалт зэрэг сэдвүүдийн хүрээнд болно. Уулзалтын формат нь тус бүрийн сэдвээр танилцуулга тавьж, асуулт хариултын хэлбэрээр явагдана. Түүнчлэн, Монгол, Япон компаниуд хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг зурах ёслолыг зохиох юм байна.