BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A panoramic view of rolling forested hills under a cloudy sky. Rain is visible in the distance, casting a soft shadow over the landscape. The foreground features a mix of green trees and open fields.

Монгол Улсын ойн салбарын “усалгаа” ямар байна вэ?

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-12-03
  Green entrepreneur, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш байгалийн нөөц, баялгийг ашиглахдаа бодит үнэ цэн, ач холбогдлыг нь үргэлж үл тоомсорлосоор иржээ. Эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлтийн төлөө байгалийн нөхөн сэргэх болон нөхөн сэргэхгүй баялгуудыг хатуухан хэлбэл золиосолсоор ирсэн, өдгөө ч энэ байдал үргэлжилсээр байна. Ус, агаар, хөрс зэрэг баялгийг бид үргэлжид байж л байх мэт үзсээр ирсний нэг нь ой юм.

390 сая жилд бий болсон баялаг

Дэлхий дээрх анхны ой Дунд Девоны үед (390 сая жилийн өмнө) үүссэн гэж эрдэмтэд дүгнэдэг. Каламофитон, археоптерис зэрэг эртний ургамлыг анхны модлог ургамлын нэг гэж үздэг бөгөөд анхны ойнууд нь хуурай газрын амьдралд томоохон хувь нэмэр оруулж, орчин үеийн модлог ургамлуудын хувьслын суурь болсон юм. 

Өдгөө ой нь дэлхийн биосферийн нийт анхдагч бүтээмжийн 75 хувийг бүрдүүлэхээс гадна дэлхийн ургамлын биомассийн 80 хувийг агуулж байдаг. Тэгвэл ой гэж юу вэ? Ойн тухай нийт 800 гаруй тодорхойлолтыг олон улсад ашигладаг бөгөөд манай улсын Ойн тухай хуульд “мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг ой” гэж тодорхойлжээ.

Ялгаатай тодорхойлолтуудаас гадна өдөр тутмын амьдралд нь ой ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаар хүн төрөлхтөн ялгаатай төдийгүй тун сул ойлголттой байдаг. Үүнтэй зэрэгцээд эдийн засгийн хөгжилд, ялангуяа хот суурийн газрын хөгжилд ой ямар хувь нэмэр оруулдаг талаарх мэдлэг ч хомс. Эдийн засгийн нэг хөдөлгүүр болох мод бэлтгэл төдийгөөр л ойн үнэ цэнийг ихэвчлэн үнэлж байна. Гэвч улс орнуудад ойн хэрэгцээ улам нэмэгдэж, мод бэлтгэлээс илүүтэйгээр ойгоос гаралтай бусад үйлчилгээ нь илүү үнэ цэнтэй болж эхэлжээ. Тиймээс эдгээр үнэ цэн, ач холбогдлыг бүрэн утгаар нь ухамсарлаж ойлгох нь уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай хотжилт, олон улс хөгжингүй статустай болж байгаа энэ цаг үед улам бүр чухал болж байна. Ингэснээр ойн менежментээс илүү их ашиг олох, энэ нь эргээд төрийн болон хувийн хөрөнгө оруулалтыг соронз мэт татах боломжийг нээх юм. 

Ойн салбар нь олон улсад шууд болон шууд бус байдлаар 45 сая ажлын байр, дэлхийн эдийн засагт 1,3 их наяд ам.долларын үнэ цэнийг бий болгодог.

Нэг жишээ дурдахад, Европ, Хойд Америк, Төв Азийн зарим улсыг багтаасан НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын (UNECE) бүс нутагт 300 тэрбум ам.доллароор үнэлэгдэх эдийн засгийн үйл ажиллагаа ойгоос шууд хамаарч байна. Ойн салбар нь Европ, Хойд Америкийн ДНБ-ий 1 хувийг эзэлдэг бол Финланд (5.7), Швед (3.8), Эстони (3.7), Латви (3.4), Канад (2.7) зэрэг улсад энэ үзүүлэлт харьцангуй өндөр. Түүнчлэн, ЕСЕ бүс нутагт ойн салбарын бий болгож буй нэмүү өртөг шингэсэн үнэ цэн нь 285 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйгаас дийлэнх хувийг нь (233 тэрбум) мод бэлтгэл, цаас үйлдвэрлэл бүрдүүлдэг. 

A chart in Mongolian lists key forestry statistics, such as forest fund size: 19,073,685 ha, forest area: 18,883,282 ha, forest plantations: 12,949,814 ha, forested area: 5,603,468 ha, and others with percentages and measurements.

Харин ойн салбар нь олон улсад шууд болон шууд бус байдлаар 45 сая ажлын байр, дэлхийн эдийн засагт 1,3 их наяд ам.долларын үнэ цэнийг бий болгож байна. Гагцхүү энэхүү үнэ цэнийг эдийн засгийн уламжлалт судалгаа, анализууд нь тэр бүр хайхралгүй орхиж, дутуу үнэлсээр иржээ. Энэ байдлыг өөрчилснөөр тухайн улс эдийн засгийн хөгжлөө хурдацтай урагшлуулах бүрэн боломжтой. Манай улсын хувьд ч мөн үүнтэй төстэй байдал ажиглагдаж буй.

Ойн бодлого урттай, богинотой

Манай улсад сумын болон сум дундын 46 ойн анги үйл ажиллагаа явуулж байна. Мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ойн тооллого, ой зохион байгуулалт, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх зэрэг 7 чиглэлийн 880 гаруй тусгай зөвшөөрлийг 650 орчим аж ахуйн нэгж, компани эзэмшдэг. Мөн 1222 орчим ойн нөхөрлөл, 450 гаруй мод үржүүлгийн газар, 17 орчим мэргэжлийн холбоо бий. Тэд бол ойн салбарын гол тоглогчид юм. 

Expansive view of a lush green valley with rolling hills and a dense forest in the foreground. Sunlight creates patterns on the landscape, casting shadows among the hills. A winding road is visible in the distance.

1924 онд Хэнтий, Улаанбаатар, Хөвсгөл, Ерөөд анхны ойн ангиуд байгуулагдсанаар тус салбарын түүх эхэлжээ. “Ойн аж ахуйн үндсэн концепц нь эхэндээ ашиглалтад чиглэж байлаа. 1990 он хүртэл уг салбарын хөгжил дэвшлийн оргил үе бичигдсэн. Харин зах зээлийн эхэнд буюу 1990-2000 онуудад амаргүй үеийг туулж, энэ хугацаанд эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргаа сулаас шалтгаалж ойн санг хайр гамгүй ашиглах, экспортлох явдал гаарсан учир хамгаалах чиглэлийг түлхүү барьсан. Харин 2000 оноос хойш ойн салбарын бодлогыг уялдуулах, хамгаалалт-ашиглалтыг хослуулах талаар яригдаж, үүнд чиглэсэн бодлого арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн” хэмээн салбарынхаа хөгжлийн үе шатыг Ойн газрын дарга Б.Оюунсанаа товч дүгнэж хэлсэн юм. Түүний өгүүлснээр ойн сан бүхий газруудад ойн нөхөрлөл байгуулж эхэлснээр 3,5 сая га талбайг хамарсан ой эзэнтэй болж, хуульд заасан үйл ажиллагаа явуулах зохицуулалт бий болсон нь энэ салбарт гарсан нэг том дэвшил байв. 

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тариад байна.

Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй ойн салбарын ирээдүйг бид хэрхэн зураглах вэ? Тус салбарын хөгжил олон улстай харьцуулбал хоцрогдсон, хөрөнгө оруулалт сул, нэг талаар мартагдсан байдалтай явж ирсэн. Гэтэл “ногоон эдийн засаг” буюу байгаль орчинд ээлтэй эдийн засгийн хөгжлийн загвар дэлхий дахинд түгээмэл болж, ойн салбарт шинэ боломжуудыг нээж өгсөөр байна. Ой хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, одоогийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх боломж бий. Энэ нь зөвхөн байгаль хамгаалахаас гадна ажлын байр нэмэгдүүлэх, орон нутагт орлогын эх үүсвэр бий болгоход чухал үүрэгтэй. Нөгөөтээгүүр, ногоон бүтээгдэхүүн, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ашиглалт, эко аялал жуулчлалыг дэмжих зэргээр ойн салбар нь цэвэр, тогтвортой эдийн засгийн нэг хэсэг болдог.

People are planting trees on a sunny day, using shovels and metal buckets. They are outdoors in a field with small trees and distant hills in the background. Some are smiling and posing for the camera.

Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээний хүрээнд 2024 оны 5-р сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

Ойд түшиглэсэн аялал жуулчлал нь амралт, зугаалгыг байгальд ээлтэй байдлаар зохион байгуулах боломжийг олгодог бөгөөд орон нутагт эдийн засгийн эерэг нөлөө үзүүлж, ажлын байр бий болгож байна. Эдгээр боломжийг нээх, ашиглах үүднээс сүүлийн жилүүдэд цөөнгүй ажлыг хэрэгжүүлж буй тухай Б.Оюунсанаа танилцуулсан. Тухайлбал, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Хууль, эрх зүйн орчин ийн бүрдсэнээр монголчууд бид ойн санг ашиглах “саваа бэлтгэж” байгаа хэрэг юм. Мөн ирээдүй хойч үедээ ойгоо энэ цаг үеэс дордуулалгүй хүлээлгэж өгөх зорилгоо биелүүлэхэд ч дэмжлэг болно.

Ойд түшиглэсэн аялал жуулчлал нь амралт, зугаалгыг байгальд ээлтэй байдлаар зохион байгуулах боломжийг олгодог бөгөөд орон нутагт эдийн засгийн эерэг нөлөө үзүүлж, ажлын байр бий болгож байна. 

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Европын комиссын ерөнхийлөгч 2022 онд Ойн түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурсан. “Энэ бол олон улсын ойн салбарын хөгжил дэвшлийг Монголд нэвтрүүлэх бодлогын шүхэр бичиг баримт” гэж Б.Оюунсанаа онцлов. Мөн Европын холбооны Хөрөнгө оруулалтын банкнаас ойн салбарт зориулж 200 сая еврогийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг аваад байна. Энэ хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлсний дотор технологийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлийнх багагүй жин дарж буй. Тухайлбал, эрхийн бичиг, тусгай зөвшөөрөл давхардуулж ашиглахыг зогсоох, мод бэлтгэлийг хянах зорилгоор блокчэйн технологи ашиглах, хөнөөлт шавж устгах, ойн нөөцөө зөв тооцоолох, мэдээллийн сан бий болгож мэдээллийн бусад сантай нэгтгэх, ойн бүртгэл тооллого хийх зорилгоор дрон ашиглаж эхэлсэн. Түүнчлэн цөлжилттэй тэмцэхийн тулд хамтран ажиллахаар БНХАУ-тай төрийн тэргүүнүүд тохиролцож, Монгол-Хятадын хамтарсан Цөлжилтөөс хамгаалах судалгааны төвийг байгуулж байна. Ташрамд дурдахад, БНХАУ сүүлийн 60 гаруй жилд 70 тэрбум мод тарьжээ.

People in high-visibility vests are working in a sprawling green field surrounded by a wooden fence. The background features a hillside with sparse trees under a clear blue sky.

Эдгээрээс гадна хөдөө аж ахуй, ойн аж ахуйг хослуулсан хэлбэрээр явуулах Stream+ төсөл, Словени улстай хамтарсан эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хөтөлбөр, Германы GIZ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагатай ойн нөхөрлөлийг чадавхжуулах, ан амьтдыг хамгаалах, бүртгэх арга зүйг эзэмшүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж буй. 

1924 онд Хэнтий, Улаанбаатар, Хөвсгөл, Ерөөд анхны ойн ангиуд байгуулагдсанаар ойн салбарын түүх эхэлжээ. 

Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь ойн салбарын хөгжил дэвшилд маш том түлхэц үзүүлж байна. Тус төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тариад байгаагаас үүнийг харж болно. Зөвхөн бэлтгэл үе шатанд 120 сая мод тарихаар төлөвлөснөөс гүйцэтгэл нь 42.4 хувьтай байна. 

Гэхдээ шинээр мод тарихаас гадна байгаа ойгоо нөхөн сэргээх, чанарыг сайжруулах, хамгаалах нь дутахгүй чухал болохыг тус салбарынхан онцолдог. Өөрөөр хэлбэл, хамгаалах-зөв ашиглах-зөв нөхөн сэргээх гэсэн гурван хэлбэрийг хооронд нь нягт уялдаатай хэрэгжүүлснээр ойн сан маань улам их нэмэгдэх учиртай. Тэр хэрээр энэ салбарт төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, технологийн дэвшил, хүний нөөц зэрэг бизнесийн зорилгоор ашиглах боломжтой асар их нөөц байна.

bookzone.mn

Монгол орны ойн сан нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувь буюу 18.5 сая га талбайг эзэлдэг.  Нутаг дэвсгэртэй нь харьцуулахад бага мэт боловч ойн сан бүхий талбайн хэмжээгээр дэлхийд дээгүүрт орох улс. Жишээлбэл, манай улсын ойн талбайн хэмжээ Герман улсынхтай ижил. Харин тус улсын ойн салбарын бизнесийн мөнгөн дүн жилд 180 тэрбум евро орчим. Монголын ойн салбарт ийм хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж, үр ашигтай ашиглах боломжийг нээх нь тус салбарын ирэх жилүүдийн гол зорилго байх нь дамжиггүй. 

Тагууд: модмонголойтэрбум мод

Санал болгох:

Three children in green shirts and gloves are planting a small tree in a forest clearing. Other people are working in the background on a sunny day, participating in a tree-planting activity.
Экспортын органик аялал
A person sits at a desk in an office with a tablet and books. The room features shelves with books and decorative items, a large flag, and an emblem on the wall. The individual wears a suit and glasses.
Ц.Баатархүү: Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюун”-ы үндэсний стратегитай болно
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00