Үл хөдлөх хөрөнгө нь дан ганц үнийн өсөлтийг хүлээдэггүй бөгөөд өмчилж авсан цагаасаа л түрээсийн орлого бүрдүүлэх боломжтой байдаг давхар өгөөжтэй, хөрөнгө оруулалтын шалгарсан хэрэгслүүдийн нэг билээ.
Эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой бус өнөө үед тогтмол орлогыг бий болгох, хөрөнгөө хамгаалахыг хүсэж буй хөрөнгө оруулагч танд Buy-To-Let үл хөдлөх хөрөнгийн онцгой бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энгийнээр хэлбэл та үл хөдлөх хөрөнгө худалдан аваад, түүнийгээ бусдад түрээслүүлэн, тогтмол орлого олох тухай ойлголт юм.
Яагаад Buy-To-Let хөрөнгө оруулалт анхаарал татахуйц байгааг товчхон харвал:
- Түрээсийн тогтмол орлого: Зөв хөрөнгө, зөв түрээслэгчтэй байх үед хөрөнгө оруулагч та сар бүр тогтмол орлого олох боломжтой. Жишээ нь: (Сүхбаатар дүүрэгт гэхэд А зэрэглэлийн оффисыг түрээслүүлбэл нэг жилд олох орлого нь худалдан авсан үнийнхээ 9%-тай тэнцэхүйц байна.1 Товчхондоо бол та 10 орчим жилийн дотор зөвхөн түрээсийн орлогоороо анхны худалдан авсан зардлаа бүрэн нөхөж дуусахаар байгаа юм.) Зардлаа нөхөж дууссан тул энэ хугацаан дах үнийн өсөлт нь харин таны хувьд цэвэр ашиг болох нь.
- Хөшүүргийн давуу тал: Түүнчлэн зарим хөрөнгө оруулагчид өмчилсөн үл хөдлөхөө барьцаалах байдлаар ашиглан санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татсанаар дараагийн бизнес, хөрөнгө оруулалтаа шийддэг ч тактик бий. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө нь таны хөрөнгө оруулалтыг “түгждэггүй” харин ч таны дараагийн бизнес, хөрөнгө оруулалтын тань эхлэлийн цэг нь байх боломжтой.
Buy-To-Let хөрөнгө оруулалтаа амжилттай эхлүүлэх анхны алхмууд:
Buy-To-Let нь ихээхэн мэдлэг, туршлага шаарддаг мэт санагдаж болох ч хэдхэн чухал алхмыг дагаснаар амжилттай хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой.
- Байршлаа зөв сонгох
Байршил бол үл хөдлөх хөрөнгийн гол үндэс байдаг. Их сургууль, бизнес болон, худалдааны гол төвүүдийн ойр орчимд байрлах бүсүүдэд түрээслэгчдийн эрэлт өндөр байх бөгөөд байршил сайтай үл хөдлөх хөрөнгийг судалж сонгох нь чухал.
- Төсвөө тооцоолох
Хөрөнгө оруулалтын төсвөө урьдчилан зөв тооцоолох нь маш чухал. Тухайн үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтын үнэ, боломжит зээлийн төлбөр, татвар, засвар үйлчилгээний зардал болон түр зуурын хоосон байх үеийн зардал зэргийг тооцоолж үзээрэй. Buy-to-let-ээр хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолж үзэх нь хэдий хэмжээний бодит ашиг олох дүнг урьдчилан тооцоолох боломжтой.
- Мэргэжлийн хөрөнгийн менежментийн зөвлөгөө, туслалцаа авах
Өдөр тутмын үйл ажиллагаанаас хол байхыг хүсвэл үл хөдлөх хөрөнгийн цогц менежментийн компанитай хамтран ажиллах боломжтой. Тэдгээр компаниуд нь түрээслэгч сонгох, засвар үйлчилгэг хариуцан гүйцэтгэх, түрээсийг тань цуглуулах зэрэг үйл ажиллагааг хариуцах тул өдөр тутмын үйл ажиллагаандаа оролцохгүйгээр тогтмол орлогоо хүртээд явах боломжтой байх юм. ИНВЕСКОР ПРОПЕРТИ ХХК нь танд дээр дурдсан хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг санал болгож байна.
- Чанартай, баталгаатай байдлыг судлах
Тухайн хөрөнгө оруулах гэж буй үл хөдлөх хөрөнгийн чанар, стандартыг сайтар судлах нь чухал юм. Олон улсын стандартад нийцсэн, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэгдсэн, барилгад ашигласан бараа материалын сонголт, интерор дизайн хүртэл үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж байдаг
Яг одоо Buy-To-Let хөрөнгө оруулалт хийх боломжтой төслүүд
ИНВЕСКОР ПРОПЕРТИ ХХК нь өндөр зэрэглэлийн, бүрэн үйлчилгээт Амбасадор Резиденс орон сууц болон Япон инженерчлэл, стандартын дагуу гүйцэтгэгдсэн Ай Си Тауэр төслийн талбайг 2024.12.20-ныг дуустал хугацаанд тусгай нөхцөлөөр худалдан авах болон хөрөнгө оруулах дараах боломжийг танд санал болгож байна.
Хөрөнгө оруулалтын давуу тал:
- Хөрвөх чадварын эрсдэл багатай
- Жилийн 19%-с дээш өгөөжтэй
- Түрээсийн тогтмол орлоготой
- Хөрөнгийн & ашиглалтын менежменттэй
Талбайн сонголтууд
- 132-389 м.кв үйлчилгээ, оффисын зориулалттай талбай
- 106-138 м.кв орон сууц
Хөрөнгө оруулалтын нөхцөл
- Хөрөнгө оруулах доод дүн: 1 тэрбум
- Жилийн нийт өгөөж: 19%
- Урт хугацаанд
Хөрөнгө оруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг 8011-7800 дугаараар холбогдон авна уу.